GCC-ACADEMY: 🔔ХЭН ХИЧЭЭЛ ЗААХ ВЭ?

|Хятад 🆚 АНУ: AI & Үүлэн Дэд Бүтцийн Өрсөлдөөн|GCC-Academy: Багш нар 🎓|Амазон Ази-Номхон Далайд ☁️Дэд Бүтэц Байгууллаа!|Монголын зээлжих зэрэглэл "B+"|

АЛТНЫ ХАНШ ДАХИН БҮХ ЦАГ ҮЕИЙН ДЭЭД ХАНШИД ХҮРСЭН ШАЛТГААН

📈 Алтны үнэ бүх цаг үеийн дээд түвшинд хүрч, $3,508-т хүрсэн бол фьючерс ханш $3,578 болж өслөө.Энэхүү өсөлтийг хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн байна.

Үндсэн шалтгаанууд:

  1. АНУ-ын бодлогын хүү буурах хүлээлт: Зах зээл 85%-ийн магадлалтайгаар 9-р сард Холбооны Нөөцийн Сан (ХНС) бодлогын хүүг 0.25%-иар бууруулна гэж тооцож байна.Бодлогын хүү буурах нь алтыг хөрөнгө оруулагчдад илүү сонирхолтой болгодог.

  2. Тарифын тодорхойгүй байдал: АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тавьсан тарифыг давж заалдах шатны шүүх хууль бус гэж үзсэн ч 10-р сар хүртэл хэрэгжүүлэх шийдвэр гарсан.Энэ нь худалдааны орчинд тодорхойгүй байдлыг үүсгэж, хөрөнгө оруулагчдыг эрсдэлгүй хөрөнгө болох алт руу хөрвөхөд түлхэц өгч байна.

  3. Ам.долларын сулрал: Сүүлийн нэг сарын доод түвшинд ойрхон арилжаалагдаж байгаа ам.долларын сулрал нь алт болон бусад металлын үнийг өсгөх шалтгаан болж байна.Долларын үнэ сулрах нь алтыг доллар ашигладаггүй хөрөнгө оруулагчдад хямд болгож, эрэлтийг нэмэгдүүлдэг.

ХЯТАД AI БОЛОН ҮҮЛЭН ДЭД БҮТЦИЙН ЗАРДЛААРАА АНУ-ТАЙ ӨРСӨЛДӨЖ БАЙНА! 🚀

Сүүлийн үед Хятадын технологийн компаниуд хиймэл оюун ухаан (AI) болон үүлэн дэд бүтцэд чиглэсэн хөрөнгө оруулалтаа эрс нэмэгдүүлж, энэ салбарт АНУ-тай өрсөлдөхүйц түвшинд хүрч ирлээ.

Хөрөнгө оруулалтын хандлага

Сүүлийн 12 сарын байдлаар Хятадын тэргүүлэх дөрвөн компани нийт 45 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бол, Америкийн топ компаниуд 291 тэрбум ам.доллар зарцуулжээ.

💸Хэдийгээр хөрөнгө оруулалтын хэмжээгээр АНУ-аас хамаагүй бага байгаа ч Хятадын компаниуд 2023 оны эхнээс хөрөнгө оруулалтын хурдыг эрс нэмэгдүүлж, өнгөрсөн оны сүүлээс хойш улирал бүр АНУ-аас илүү хурдтай өссөн үзүүлэлттэй байна.

GCC-Academy: ХЭН ХИЧЭЭЛ ЗААХ ВЭ?

Монголын үнэт цаасны компаниудаас Голомт Капитал үнэт цаасны компани анх удаа “GC-Bond” супермаркетыг нээгээд байна.

Үнэт цаасны компани яагаад супермаркет нээх болов? Тэнд ямар бүтээгдэхүүн борлуулдаг юм бол? Тэнд Мөнгө Үрэгддэг биш Өсдөг шалтгаан нь юу вэ? Хамтдаа супермаркетаар хэсэх үү?

Сэдэв: “GC-Bond” супермаркетаар үйлчлүүлэх шалтгаан

С.Ган-Эрдэнэ Голомт Капитал ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал

🗓️ БҮРТГЭЛ: 2025.08.18-09.03
🔗 БҮРТГҮҮЛЭХ: https://golomtcapital.com/forms/gcc-goclientsgo
📚 СУРГАЛТ: 2025.09.05 | 🏃‍♀️ МАРАФОН: 2025.09.06

АМАЗОН НЬ АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСЭД ҮҮЛЭН ТООЦООЛЛЫН ДЭД БҮТЦИЙГ БАЙГУУЛЛАА

Амазон (AMZN) компани Шинэ Зеландад AWS бүсийг албан ёсоор нээснээр гурван "availability zone"-той үүлэн тооцооллын дэд бүтцийг амжилттай байгууллаа. Энэхүү алхам нь Ази, Номхон далайн бүс нутаг дахь үүлэн үйлчилгээний эрэлтийг хангахад чухал ач холбогдолтой юм.

Ур чадварыг дээшлүүлэх амлалт

Тус компани Шинэ Зеландын Засгийн газартай хамтран 100,000 хүнийг үүлэн тооцооллын ур чадварт 🎓 сургах амлалт өгсөн бөгөөд одоогоор 50,000 гаруй хүнийг сургалтад хамруулжээ.Энэ нь тус улсын дижитал эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах юм.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй аван гадаад арилжаанд оролцхыг хүсвэл 🌍манай viber cувагт нэгдээрэй !

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд

МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ “B+” ТӨЛӨВ НЬ “ТОГТВОРТОЙ” 📊

Fitch Ratings агентлаг Монгол Улсын гадаад валютын урт хугацааны зээлжих зэрэглэлийг “B+” түвшинд хэвээр хадгалж, төлөвийг “Тогтвортой” гэж зарлалаа. Энэхүү үнэлгээнд эдийн засгийн дунд хугацааны тогтвортой өсөлт , төрийн харьцангуй бага өр, мөн “B” зэрэглэлийн орнуудтай харьцуулахад нэг хүнд ногдох орлого өндөр байгаа нь нөлөөлсөн байна.

💰Харин зэрэглэл ахиагүйн шалтгаан нь гадаад санхүүжилт болон Хятад руу чиглэсэн түүхий эдийн экспортоос хэт хамааралтай байдал юм.Түүнчлэн өндөр гадаад өр, хязгаарлагдмал валютын нөөц , мөчлөг дагасан бодлого нь эдийн засагт сул талууд болж байна.