- Голомт Капитал ҮЦК
- Posts
- NVIDIA-ИЙН ОРЛОГО ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 56% ӨСЛӨӨ
NVIDIA-ИЙН ОРЛОГО ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 56% ӨСЛӨӨ
|Биткойн унав, ETH эрэлттэй байна! 🚀|Шинэ Бонд |GCC-Academy: Багш нар 🎓|Goldman Sachs: Нефтийн үнэ 2026 онд $50|🏃♀️ Монос Хүнс "GO CLIENTS GO" марафонд нэгдлээ|

NVDA-ИЙН ОРЛОГО ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 56% ӨСЛӨӨ

💡NVDA компанийн хоёрдугаар улирлын орлого 46.7 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 56%-иар өссөн болохыг тус компани мэдээллээ. Энэхүү өсөлт нь хиймэл оюун ухааны (AI) чипний өндөр эрэлтээс шалтгаалсан байна.
Компанийн орлого AI чипний өндөр эрэлтээс шалтгаалж 2025 оны гуравдугаар улиралд💰 54 тэрбум ам.долларт хүрэх төсөөлөлтэй байна.
🌍NVDA компани Хятадад борлуулсан чипний орлогынхоо 15%-ийг АНУ-ын засгийн газарт төлөх юм. Иймд ирэх улирлын санхүүгийн тайлан нь AI зах зээлийн талаарх гүнзгий мэдээллийг өгөхөөр хүлээгдэж байна.

40%-ИЙН ӨСӨЛТТЭЙ САЛБАРЫН 20% ӨГӨӨЖТЭЙ БОНД
💰Жилийн 20% хүүтэй
📅Хугацаа: 24 сар
🔁Хүүний төлөлт: Улирал тутам

🚀40%-ИЙН ӨСӨЛТТЭЙ САЛБАРЫН БОНД АВААД 20%-ИЙН ӨГӨӨЖ ХҮРТЭЭРЭЙ
Өөрт байгаа мөнгөө өндөр өгөөжөөр өсгөх боломж байна.
✅Учир нь бондын хүү дунджаар 19.5% байгаа нь төгрөгийн хадгаламжийн хүүнээс 6.5-7.5 хувиар илүү байгаа юм.
Тэр дундаа 40%-ийн өсөлттэй салбарын компанийн бондыг авснаар 20%-ийн өгөөж хүртэх боломжтой.

БИТКОЙН УНАЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ETHEREUM РУУ ХОШУУРЧ БАЙНА! 🚀

Найман сараас хойш буусан биткойны үнэ өнөөдөр $110,000 орчимд хүрч, сүүлийн долоо хоногийн хамгийн доод түвшиндээ хүрлээ.
🔄АНУ-ын Bitcoin ETF-үүдийн урсгал эрс суларсан нь уналтыг улам даамжруулсан байна.Харин хөрөнгө оруулагчдын анхаарал илүү эрсдэлтэй Ethereum зэрэг хөрөнгөд төвлөрч буй нь крипто зах зээлийн чиглэл BTC-ээс ETH рүү шилжиж байгааг харуулж байна.

🏃♀️ МОНОС ХҮНС ХК “GO CLIENTS GO” МАРАФОНД НЭГДЛЭЭ! 🎉

✨2019 онд Monos Food - Монос Хүнс ХК нь Голомт Капитал үнэт цаасны компанитай хамтран IPO хийж олон нийтийн компани болсон түүхтэй.
🏭Энэхүү хамтралын үр дүнд Монголын эрүүл мэндийн хүнсний үйлдвэрлэлийн салбарт томоохон дэвшил гарч, өндөр хүчин чадалтай үйлдвэрүүд үүдээ нээсэн юм.
💰Ингэснээр Монголчууд өдөр бүр амин дэмээр баялаг хүнсийг тогтмол хэрэглэж эрүүл мэндээ хамгаалах боломж нээгдсэн бол олон мянган хувьцаа эзэмшигч ногдол ашиг хэлбэрээр үр шимийг нь хүртэж байна.
Тэгвэл эх дэлхийгээ хайрлаж, эрүүл амьдралыг хамтдаа бүтээх алсын хараатай тус компанийн хамт олон Голомт Капитал компаниас зохион байгуулж буй “GO CLIENTS GO”🏃♂️ марафонд нэгдэж, нэгэн өдрийг хувьцаа эзэмшигчдтэйгээ хамтдаа дурсамж дүүрэн өнгөрүүлэх гэж байна.
Эрхэм та ч бас 2025.09.05-ны баасан гарагт Монголын Хөрөнгийн Биржид 16:00 цагаас зохион байгуулах “GCC academy-2025” сургалт 🎓 болон 2025.09.06-ны бямба гарагт 08:30-д Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох “Go Clients Go” марафонд👟нэгдээрэй!
🗓️ БҮРТГЭЛ: 2025.08.18-09.03
🔗 БҮРТГҮҮЛЭХ: https://golomtcapital.com/forms/gcc-goclientsgo
📚 СУРГАЛТ: 2025.09.05 | 🏃♀️ МАРАФОН: 2025.09.06

GOLDMAN SACHS: ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ 2026 ОНД $50 ОРЧИМД БУУРНА!

🛢️Goldman Sachs-ийн шинжээчид 2026 оны сүүл гэхэд Brent төрлийн түүхий нефтийн үнэ $50 орчимд унаж болзошгүй гэж тооцоолжээ. Энэхүү бууралтын гол шалтгаан нь нийлүүлэлт нэмэгдэж, агуулахын нөөц өсөхтэй холбоотой юм.
🌍Goldman Sachs-ийн тооцоолсноор энэ оны IV улирлаас 2026 оны эцэс хүртэл өдөрт дунджаар 1.8 сая баррель нефтийн илүүдэл бий болно.Мөн OECD-ийн орнуудын арилжааны нөөц дэлхийн нийт нөөцийн 30%-ийг бүрдүүлнэ гэж тооцжээ.
Нэг өдрийн эрэлттэй тэнцэх хэмжээтэй нөөц нэмэгдэхэд нефтийн үнэ ойролцоогоор $3/баррель-ээр буурдаг байна. 💲 2025 оны эхнээс дэлхийн нөөц аль хэдийн өдөрт 1 сая баррелиэр өссөн нь уг таамаглалыг бататгаж байна.
Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй аван гадаад арилжаанд оролцхыг хүсвэл 🌍манай viber cувагт нэгдээрэй !

🌍Viber ЛИНК: https://invite.viber.com/?g2=AQAE75Re0ULgPVBvpqPSLLUecU2UMbLCQ%2BrjgEqq93Qwci5ZRdprBBBcrAo%2F1KS3
📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд
