- Голомт Капитал ҮЦК
- Posts
- ӨНӨӨДӨР АНУ-ЫН ТӨВ БАНК ХҮҮГЭЭ БУУРУУЛНА! 🚨
ӨНӨӨДӨР АНУ-ЫН ТӨВ БАНК ХҮҮГЭЭ БУУРУУЛНА! 🚨
|АНУ-ын эдийн засгийн гол хөдөлгүүр: Иргэдийн хэрэглээ|💰Шинэ Бонд|

ӨНӨӨДӨР АНУ-ЫН ТӨВ БАНК ХҮҮГЭЭ БУУРУУЛНА!

Өнөөдөр буюу 2025 оны 09 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулах төлөвтэй байна. Сүүлийн саруудад хөдөлмөрийн зах зээл суларч, инфляц бага зэрэг нэмэгдсэн ч хэрэглээний зардал харьцангуй тогтвортой хэвээр байна. Энэхүү нөхцөл байдалд бодлогын хүүг бууруулах шийдвэр нь эдийн засгийг дэмжих гол алхам болох юм.
💰Хэрэв хүүгийн түвшин буурвал зээл авах өртөг багасч, компаниудын санхүүжилт болон хөрөнгө оруулалтын өртөг хөнгөрнө. Энэ нь хувьцааны үнэлгээг дэмжиж, S&P 500 зэрэг индексүүд өсөх боломжтойг харуулж байна.
✨Бодлогын хүүг алхам алхмаар, бага хэмжээгээр бууруулах нь зах зээлд итгэл төрүүлж, эдийн засгийн тодорхойгүй байдлыг зөөлрүүлэх стратегийн чухал хэсэг юм.


АНУ-ын Төв банк хүүгээ бууруулснаар аль салбарт ямар боломжууд нээгдэх вэ?

📉АНУ-ын Холбооны Нөөцийн банк өнөөдөр шөнө бодлогын хүүгээ бууруулж, мөнгөний бодлогыг зөөлрүүлэх мөчлөгийг эхлүүлэх төлөвтэй байна. Ажиллах хүчний зах зээл болон инфляцын үзүүлэлтүүд суларсан нь энэ шийдвэрийн гол шалтгаан болжээ.
Зах зээл дээр хүүг 0.25 хувиар бууруулах магадлалтай гэсэн хүлээлт үүсээд байгаа бөгөөд хөрөнгө оруулагчид энэ нь аль салбарт хэрхэн нөлөөлөх бол гэсэн асуултын хариултыг хайж байна. Тэгвэл салбаруудад хэрхэн нөлөөлж болохыг доор дэлгэрэнгүй авч үзье.
✨Технологи: Хүү буурах нь үнэлгээг дэмждэг. Гэхдээ хамгийн сонирхолтой нь хиймэл оюун ухааныг дагасан сэдвүүд болон чип үйлдвэрлэл, үүлэн тооцоолол, дата төвүүдэд хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдэх хандлагатай байна.
⚡Эрчим хүч ба дэд бүтэц: Уламжлалт ёсоороо өндөр ногдол ашгаараа ашигтай болдог энэ салбарт энэ удаад нэмэлт давуу тал бий. AI-ийн хэрэглээ өсөхийн хэрээр цахилгааны эрэлт нэмэгдэж, эрчим хүчний компаниудын үнэ цэнэ давхар өсөх боломжтой.

40%-ИЙН ӨСӨЛТТЭЙ САЛБАРЫН 20% ӨГӨӨЖТЭЙ БОНД
💰Жилийн 20% хүүтэй
📅Хугацаа: 24 сар
🔁Хүүний төлөлт: Улирал тутам

🚀40%-ИЙН ӨСӨЛТТЭЙ САЛБАРЫН БОНД АВААД 20%-ИЙН ӨГӨӨЖ ХҮРТЭЭРЭЙ
Өөрт байгаа мөнгөө өндөр өгөөжөөр өсгөх боломж байна.
✅Учир нь бондын хүү дунджаар 19.5% байгаа нь төгрөгийн хадгаламжийн хүүнээс 6.5-7.5 хувиар илүү байгаа юм.
Тэр дундаа 40%-ийн өсөлттэй салбарын компанийн бондыг авснаар 20%-ийн өгөөж хүртэх боломжтой.


АНУ-ЫН ИРГЭДИЙН ХЭРЭГЛЭЭ ЭДИЙН ЗАСГИЙН ГОЛ ХӨДӨЛГҮҮР ХЭВЭЭР БАЙНА!

📈 АНУ-ын эдийн засагт ажил эрхлэлт саармагжиж, тарифын өсөлттэй холбоотой болгоомжлол нэмэгдэж байгаа ч америкчуудын хэрэглээ тогтвортой хэвээр байна. 2025 оны наймдугаар сард АНУ-ын жижиглэнгийн худалдааны борлуулалт 0.6%-иар өсөж, шинжээчдийн таамаглаж байсан 0.2%-иас хавьгүй өндөр үзүүлэлттэй гарлаа. Энэхүү өсөлт нь онлайн худалдаа (+2%) болон хувцасны дэлгүүрийн борлуулалт (+1%)-ийн өсөлтөөс голчлон хамаарсан бол тавилга, тусгай дэлгүүрүүдийн борлуулалт буурсан байна.
⚠️Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар хэрэглэгчдийн зардал одоогоор эдийн засгийн "хөдөлгүүр"-ийг амьтай байлгаж байгаа ч ирээдүйд хөдөлмөрийн зах зээл сулрах, тарифын дарамт нэмэгдэх нь хэрэглээг бууруулах эрсдэлтэй юм.