• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • 📈Голомт Капитал ҮЦК-ийн зүгээс хөрөнгө оруулагч нартаа санал болгож буй дотоод хувьцааны багц

📈Голомт Капитал ҮЦК-ийн зүгээс хөрөнгө оруулагч нартаа санал болгож буй дотоод хувьцааны багц

Голомт Капитал ҮЦК-ийн зүгээс хөрөнгө оруулагч нартаа санал болгож буй дотоод хувьцааны багц | 3 сарын хамгийн эрэлттэй бонд | БНХАУ 2026 оны эдийн засгийн өсөлт | 15%-ийн тариф | Манай VIBER сувагт нэгдээрэй! |

Голомт Капитал ҮЦК-ийн зүгээс хөрөнгө оруулагч нартаа санал болгож буй дотоод хувьцааны багц

Голомт Капитал ҮЦК нь хөрөнгө оруулагчиддаа зориулан дотоодын хувьцаат компаниудаас бүрдсэн багцын танилцуулгыг бэлтгэлээ. Энэхүү багцыг бүрдүүлэхдээ Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй компаниудыг дараах үндсэн шалгуур үзүүлэлтүүдийн дагуу сонгон авчээ. Үүнд:

  • Ногдол ашгийн өгөөж өндөр, тогтмол ногдол ашиг тараадаг байх

  • Ашигт ажиллагаа тогтвортой, санхүүгийн үзүүлэлтүүд эерэг байх

  • Компанийн засаглал сайн, үйл ажиллагааны тогтвортой байдал хангагдсан байх

  • Олон нийтэд ил тод мэдээллээ хүргэдэг.

  • Өдрийн арилжааны идэвх дунджаас өндөр, хөрвөх чадвар сайтай байх.

  • Үнэ ашгийн харьцаа (P/E) харьцангуй бага, зах зээл дээр багаар үнэлэгдсэн хувьцаа байх.

3️⃣САРЫН ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БОНД

GC-Бондын супермаркет 🛒нь хөрөнгө оруулагчдадаа бэлэн бондын тасагт байгаа 3 сарын хамгийн эрэлттэй бондуудаа санал болгож байна

  • 🏭 Барилга - 20%

📜БНХАУ 2026 оны эдийн засгийн өсөлтийн зорилтоо 4.5-5 хувь байхаар төсөөлжээ

2026 оны 3 сарын 5-11 хооронд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал болж байна. Тус хурлын эхний өдөр БНХАУ-ын 15 дахь 5 жилийн төлөвлөгөөний зарим мэдээллүүд нээлттэй болжээ. Тус төлөвлөгөөгөөр 2025 оны 10 сарын 23-нд батлагдсан зөвлөмжийн дагуу инновац, өндөр технологийн салбарууд, шинжлэх ухааны судалгаа шинжилгээ мөн өрхийн хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг хийхээр тусгажээ.

БНХАУ 2026 онд эдийн засгийн өсөлтийн зорилтоо 4.5 хувиас 5 хувийн хооронд буюу өмнөх жилийн 5 хувийн өсөлтөөс бага байхаар төсөөллөө. Ингэхдээ төсвийн алдагдлыг өмнөх онтой ижил түвшинд буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 4 хувьтай тэнцүү байхаар баталсан байна. Мөн шинээр татан төвлөрүүлэх өрийн санхүүжилтийн хэмжээг 1.3 их наяд юань, орон нутгийн бондыг 4.4 их наяд юань байхаар тогтоожээ. Мөн сард олгох тэтгэврийн хэмжээг нэг хүн тутамд 20 юаниар нэмэгдүүлэх, ажил эрхэлдэггүй иргэдийн эрүүл мэндийн даатгалын хэмжээг 24 юаниар нэмэгдүүлэх зорилтуудыг дэвшүүлжээ.

Олон улсын шинжээчдийн үзэж байгаагаар экспортын хэмжээ өндөр байвал дотоодын сул байгаа зарцуулалтыг хангалттай дэмжих боломжтой харин экспорт буурсан тохиолдолд дотоодын эдийн засгийг дэмжих багц хөтөлбөрөөр эдийн засгийн өсөлтийн зорилтдоо хүрэх боломжтой байгаа талаар дурджээ.

💸АНУ-ын бүх улсуудад тогтоох 15%-ийн тариф энэ долоо хоногоос эхлэн хэрэгжиж магадгүй.

АНУ-ын Сангийн сайд Scott Bessent-ийн мэдэгдсэнээр Ерөнхийлөгч Donald Trump-ийн зарласан дэлхийн хэмжээнд 15%-ийн импортын тариф энэ долоо хоногт хэрэгжиж эхлэх төлөвтэй байна. Одоогоор хэрэгжиж буй тарифын түвшин 10% байгаа бөгөөд шинэ шийдвэр хэрэгжвэл тариф 5 нэгж хувиар нэмэгдэх юм.

Бессентийн хэлснээр АНУ-ын тарифын бодлого ирэх 5 сарын дотор өмнөх түвшиндээ буцаж очих магадлалтай. Учир нь АНУ-ын Supreme Court of the United States 2-р сарын 20-нд гаргасан шийдвэрээр Трамп Конгрессын зөвшөөрөлгүйгээр дэлхийн олон оронд ногдуулсан харилцан тариф нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн хүчингүй болгосон юм.

Шүүхийн шийдвэрийн дараа Трамп өөр хууль ашиглан дэлхийн импортод 10%-ийн тариф тогтоосон бөгөөд дараа нь 15% болгон нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн. Гэвч бодит хэрэгжилт нь одоогоор 10% дээр байгаа бөгөөд энэ долоо хоногт 15% болж өсөх төлөвтэй байна.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд