🔒Nvidia Дубай дахь оффисоо түр хаав

| Nvidia Дубай дахь оффисоо түр хаав | Хятадын үйлдвэрлэлийн салбар агшсаар | ОХУ-ын шууд оролцоо бага | Манай VIBER сувагт нэгдээрэй! |

🚫Nvidia Дубай дахь оффисоо түр хаалаа

Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсэн Хуан ажилтнууддаа илгээсэн дотоод мэйлдээ Дубай дахь компанийн оффисыг түр хугацаанд хаасан талаар мэдэгдсэн байна.

Тэрээр АНУ ба Ираны хооронд үүссэн мөргөлдөөний улмаас Ойрх Дорнодын бүс нутагт ажиллаж буй ажилтнууд болон тэдний гэр бүлд дэмжлэг үзүүлэхээр компанийн хямралын удирдлагын баг 24 цагийн турш ажиллаж байгааг онцолжээ.

2️⃣САРЫН ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БОНД

GC-Бондын супермаркет 🛒нь хөрөнгө оруулагчдадаа бэлэн бондын тасагт байгаа 2 сарын хамгийн эрэлттэй бондуудаа санал болгож байна

  • 🏭 Дэд бүтэц - 20%

  • 💰 ББСБ - 19.50%

📉Хятадын үйлдвэрлэлийн салбар: 2 сар дараалж агшсаар

Хятадын Үндэсний статистикийн товчооны мэдээлснээр үйлдвэрлэлийн PMI индекс 49 болж буурсан нь эдийн засагчдын таамагласан 49.1-ээс доогуур гарсан үзүүлэлт юм. PMI 50-аас доош байвал үйлдвэрлэлийн салбар агшиж, 50-аас дээш байвал тэлж байгааг илэрхийлдэг аж.

Энэ нь хоёр дахь сардаа дараалан агшилт болж буй бөгөөд 1-р сард PMI 49.3 байсан юм. Хятадын эдийн засаг Ковид-19 цар тахлаас хойш дефляцийн дарамт, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт болон ажлын байрны сул өсөлт зэргээс шалтгаалан бүрэн сэргэж чадахгүй байгаа хэвээр байна. Үүнтэй холбоотойгоор, удахгүй болох парламентын хуралдаанаар эдийн засгийн шинэ зорилтуудыг танилцуулах бөгөөд эдийн засагчид энэ жилийн өсөлтийн зорилтыг 4.5–5% болгон бууруулж магадгүй гэж үзэж байна.

🤔Ойрх Дорнодын хурцадмал байдалд ОХУ шууд оролцох магадлал бага

Ерөнхийлөгч В.Путин бүс нутгийн тогтворгүй байдлыг тодорхой хэмжээнд бууруулахад чиглэсэн хүчин чармайлтыг үргэлжлүүлэн гаргана гэдгийг онцолсон байна. ОХУ энэ асуудлаар олон улсын түншүүдтэйгээ идэвхтэй хэлэлцээ өрнүүлж байгаа аж.

Мөн тэрбээр Ираны удирдлагатай харилцах сувгаа ашиглан дэд бүтэц рүү чиглэсэн цохилтуудын талаар гүнзгий санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна.

Харин шинжээчдийн үзэж буйгаар, Ираны стратегийн түншүүд болох ОХУ болон БНХАУ нь цэргийн байдлаар шууд оролцох магадлал бага бөгөөд дипломат, улс төрийн хүрээнд дэмжлэг үзүүлэх байр суурь баримтлах төлөвтэй байна.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд