- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 📢 NVIDIA КОМПАНИ 📍ОЮУНЫ ӨМЧ ЗӨРЧСӨН ҮҮ?
📢 NVIDIA КОМПАНИ 📍ОЮУНЫ ӨМЧ ЗӨРЧСӨН ҮҮ?
🔎Сүү ХК - Борлуулалт 148 тэрбум | 📊Chevrolet Blazer -Худалдаанд| 💵БНХАУ-CPI |⏲️ “ХУЛАН” ам.долларын бонд-“12.4%”


NVIDIA компани оюуны өмч зөрчсөн үү?
Баасан гарагт Ройтерс агентлагаас Сан Францискогийн холбооны шүүхэд зохиогч Брайан Кин, Абди Наземиан, Стюарт О’Нан нар Nvidia компанийг NeMo хиймэл оюун ухааны платформдоо зохиогчийн зөвшөөрөлгүйгээр бүтээлийг ашигласан учраас нэхэмжлэл гаргасан тухай мэдээллээ.

Тодруулбал, Кинийн “Сүнстэй алхалт”, Наземианы “Хайрын түүх шиг”, О’Наны “Хавч дахь сүүлчийн шөнө” зэрэг бүтээлүүд багтсан байна.
Хэдийгээр шүүх дээр маргаан үүсэж Nvidia-ийн хувьцааны ханш 5.55 хувиар унасан ч 2022 оноос хойших үзүүлэлт маш сайн байгаа юм.
Унасан ч өсөлттэй---------------
Тус компанийн хувьцааны ханш 2022 оны сүүлээс бараг 600%-иар өсөж зах зээлийн үнэлгээ нь 2.2 их наяд ам.доллар болсон юм.


General Motors компани Chevrolet Blazer загварын машинаа борлуулж эхэллээ.
General Motors компани Chevrolet Blazer маркийн цахилгаан автомашины борлуулалтаа сэргээж үнийг нь буурууллаа.
Өнгөрсөн оны 12 сард тус автомашины програм хангамжид үүссэн асуудлаас болоод борлуулалтыг түр зогсоосон юм.

Үнэ--------------------------------
Борлуулалт эхэлснээр тус автомашины үнэ 50,195 ам ам.доллараас эхэлж байгаа бөгөөд анхны үнээс 10 гаруй хувь буурсан байна.

Түүнчлэн, Chevrolet Blazer автомашин нь 7,500 ам.долларын холбооны татварын хөнгөлөлт эдлэх боломжтой нь хэрэглэгчдийн худалдан авалтад сайнаар нөлөөлж байгаа юм. Гэхдээ энгийн хийн шатахуун ашигладаг Blazer загварын автомашины үнэ 37,000-48,000 ам.долларын хооронд байгаа нь цахилгаан загвараас багадаа 5 хувиар хямд байна.


Сүү ХК-ийн борлуулалт 148 тэрбум төгрөгт хүрлээ.
Санхүүгийн үзүүлэлтээс
2023 онд Сүү ХК нь 148 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой, 16 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.
Мөн 121 тэрбум төгрөгийн нийт хөрөнгөтэй, 71 тэрбум төгрөгийн өр төлбөртэй, 50 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй болжээ.
2023 оны эцсийн балансын дүнгээс харвал компани 17 тэрбум төгрөгийн зээлийг авсан ба үүгээр бараа материал буюу түүхий эд захиалж урьдчилж төлсөн зардлын дүнгээ нэмэгдүүлжээ.
Тодруулбал, компани ийм дүнгээр сав баглаа боодол импортоор захиалсан гэж үзэж байна.

Ашгийн өсөлтөд юу нөлөөлөв
Компанийн борлуулалт өсөхөд өнгөрсөн онд иргэдийн сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдсэн, эдгээр төрлийн бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбон тайлбарлаж болох юм.
Тухайлбал, Улаанбаатар хотод 2023 онд савласан 1 литр сүүний үнэ дунджаар 4,429 төгрөгт хүрч өнгөрсөн оноос 12.2% өссөн байна.
Компанийн нийт ашгийн маржин 30.6% болж нэмэгдсэн ба энэ нь түүхий эд материалын үнэ буурсантай холбоотой. Цэвэр ашгийн маржин 10.6% болсон нь санхүүгийн зардал буурсантай холбоотой юм.

Ногдол ашиг
Сүү ХК нь 2023 оны цэвэр ашгаас 2 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлээд буй.
Компани ашгийн 12%-г ногдол ашигт тараахаар болсон ба 03-р сарын 07-ны хаалтын ханшаар ногдол ашгийн өгөөж 1.6% байна.


Цагаан сараар БНХАУ-ын хэрэглээний үнийн индекс өсжээ
Бямба гарагт БНХАУ-ын Үндэсний Статистикийн Хорооноос БНХАУ-ын хэрэглээнийн үнийн индекс /CPI/-ийг танилцууллаа.
Үүгээр 2 сарын индекс өмнөх жилтэй харьцуулбал 0.7 хувийн өсөлтийг үзүүлсэн нь хүлээлтээс 2 дахин өндөр гарав.

Нэг сарын хувьд хэрэглээний үнийн индекс 0.8 хувь буураад байсан бол 2-р сард тохиосон өсөлт нь цагаан сараар иргэдийн худалдан авалт нэмэгдсэнтэй холбоотой юм.
Тиймээс Pinpoint Asset Management хөрөнгө оруулалтын компанийн захирал болон ерөнхий эдийн засагч Живэй Жанг “БНХАУ дефляциас ангижирсан гэж хэлэхэд эрт байна” гэлээ.
Гадаад арилжааны брокер 📱 8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер 📱8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |


МИК ОССК-ИЙН ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ГАРГАСАН “ХУЛАН” АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ 12.4% БАЙНА
МИК ОССК нь 2024 оны 2 сарын 8-ны өдөр Бөртэ бондын эргэн төлөлтийг амжилттай хийсэн бол 2024.01.12-ны өдөр гаргасан “ХУЛАН” бондын өгөөж 12.4% байна.
МИК ОССК-ийг дотоодын системийн банкнууд хувьцааг нь эзэмшдэг стратегийн нөлөө бүхий санхүүжилтийн компани юм.

МИК ОССК нь орон сууцны санхүүжилтийн эко системийг бүрдүүлэх, иргэн бүрийг орон сууцжуулах, орон сууцны эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан
МИК ОССК шиг стратегийн, томоохон компаниудын олон улсын зах зээлд гаргасан бондуудыг авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.
Захиалах: 8688-9922
📍Дээрх мэдээллийн дагуу арилжаа хийгдэх үед ханш, өгөөж өөрчлөгдөх боломжтой тул тооцооллыг брокертой холбогдож авна уу.

ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
ЛЭНДМН ХК-ийн 4 дүгээр улирлын тайлангийн үзүүлэлтийг танилцуулж байна.



МХБ-ийн 2024.03.07-ны өдрийн арилжаа
2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр энгийн арилжаагаар 51 хувьцаат компанийн 373,013,924 төгрөгийн үнийн дүн бүхий 1,479,771 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсч, 30 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.
🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
| 🔴ӨНДӨР УНАЛТТАЙ
|
✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 22,104 ширхэг нэгж эрх 10,573,735 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 397 ширхэг бонд 39,700,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
✅ УУЛ УУРХАЙН АРИЛЖААГААР:
"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 25,728,000 юань буюу 12,064,888,320 төгрөгөөр,
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 7 багц 23,100 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 2,079,000 ам.доллар буюу 7,018,807,950 төгрөгөөр,
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн 1/3 коксжих нүүрс 15,436,800 ам.доллар буюу 52,115,408,640 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 71,622,392,569 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.3% хувиар буурч, 44,049.74 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,559,247,463,287 төгрөг боллоо.
ДАНС НЭЭХ ЗААВАР
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
