NVDA 💽Орлогын 25%-ийг АНУ авна

| БНХАУ 🏪 Худалдаа ашигтай | Чипний хэрэгтнүүд👮Баривчлагдав | Манай 👉VIBER сувагт нэгдээрэй! | ЗГ-ын бонд💵4.98%-6.11% |

БНХАУ-Д БОРЛОГДСОН NVDA-ИЙН 💽H200 ЧИПИЙН ОРЛОГЫН 25%-ИЙГ АНУ АВНА

АНУ Nvidia-гийн H200 хиймэл оюуны чипийг Хятадад экспортлохыг зөвшөөрч, оронд нь орлогынх нь 💵💵25 хувийн хураамж авахаар шийдвэрлэжээ.

Тус чипийг экспортлохоос  өмнө аюулгүй байдлын шалгалтад оруулах бөгөөд энэ зохицуулалтад AMD, Intel зэрэг бусад компаниуд ч хамрагдах юм байна.

🗽АНУ энэ алхмаа тайлбарлахдаа, Blackwell зэрэг дээд түвшний чипний экспортод бүрэн хориг тавьж, Хятадын Huawei зэрэг чип үйлдвэрлэгчдийг хөгжүүлэх орон зайг олгож буй хэмээв.

👆Гэвч АНУ-ын зарим улстөрч энэ шийдвэр нь Хятадын цэрэг, аж үйлдвэрийн хөгжлийг дэмжих, үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй гэж хүчтэй шүүмжилж байна.

ХЯТАД ТАРИФИЙН ХЯЗГААРЛАЛТАД ОРСОН Ч 🏪ХУДАЛДААНЫ АШИГ НЬ НЭМЭГДЖЭЭ

БНХАУ-ын экспорт 11 сард өсөж, импорт нэмэгдсэнээр цагаан сарын өмнөх нийт худалдааны ашиг нь 💵1 их наяд ам.доллароос давж түүхэн дээд түвшинд хүрэв. Энэ нь 2024 оны нийт дүн 992 тэрбум доллараас аль хэдийн давсан үзүүлэлт юм.

11 САРД:

  • Экспорт: 5.9% өсөж, $330.3 тэрбум

  •  Импорт: 2% өсөж, $218.6 тэрбум

  • Худалдааны ашиг: $1.08 их наяд болов

АНУ руу хийх экспорт 29% орчим унасан ч БНХАУ-аас Зүүн Өмнөд Ази, Африк, Европ, Латин Америк руу зах зээлээ тэлж байна.

NVDA-ИЙН H100, H200 ЧИПИЙГ 👮ХЯТАДАД ОРУУЛАХЫГ ЗАВДСАН ХҮМҮҮС БАРИВЧЛАГДЛАА.

АНУ-ын Хууль зүйн яамнаас БНХАУ-д 💽Nvidia-гийн H100, H200 чипийг хууль бусаар оруулахыг завдсан хэргээр Фаньюэ Гун, Канадын иргэн Бэнлин Юань нарыг баривчилсан талаар мэдэгдлээ.

👮Тэд Хонконгийн ложистикийн болон Хятадын AI компанитай хамтран АНУ-ын экспортын хяналтыг тойрч, хуурамч баримт бүрдүүлэн Хятад руу гаргах ажиллагааг зохион байгуулсан гэж прокурорууд үзэж байна.

Мөрдөн шалгалтаар уг сүлжээ 2023 оноос хойш хамгийн багадаа 💵160 сая ам.долларын үнэтэй 💽Nvidia чипийг хууль бусаар гаргахыг оролдсон нь тогтоогдсон бөгөөд  нэг нь буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

Компанийн бонд💵4.22%-11.85%|💵Засгийн газрын бонд 4.98%-6.11%

Он гарснаас хойш төгрөг нь 💸ам.долларын эсрэг 5.1%-иар суларчээ. Өөрөөр хэлбэл та 3000 төгрөгөөр авдаг байсан бараандаа нэмээд 💰150 төгрөг төлж байна.

Тэгвэл: 

  • 💰Монгол Улсын Засгийн газрын бондын өгөөж 4.98%-6.11%

  • 💰Компанийн бондын өгөөж 4.22%-11.85%

👆Хэрэв та энэхүү бондод хөрөнгө оруулбал 3000 төгрөгөөр бараагаа ч аваад цаана нь 200 төгрөгтэй үлдэнэ гэсэн үг юм.

  • Өөрөөр хэлбэл ам.долларын бондын өгөөж нь ханшийн өсөлтөөс өндөр 🕊️байгаа нь таны мөнгийг бүрэн хамгаалаад зогсохгүй нэмээд өндөр өгөөж өгч байна.

  • Түүнчлэн та ам.долларын бондын хүү болон үнийн зөрүү, валютын ханшийн өөрчлөлтөөс нэмж 💰өгөөж хүртэх боломжтой.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд