- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 📢Онцлох нийтлэл: NVDA компанийн хувьцааны техникийн шинжилгээ
📢Онцлох нийтлэл: NVDA компанийн хувьцааны техникийн шинжилгээ
Dell Technologies - Дээд амжилт | Японы хөрөнгө оруулагчид - Бонд | Урилга-Monthly Market Update /SEPTEMBER


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монголд айлчлахаа зарлалаа
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх долоо хоногт буюу 9 сарын 3-нд Монгол Улсад албан ёсоор айлчлал хийхээр болсныг Кремлийн хэвлэлийн албанаас зарлалаа.
Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар манай улсад зочлох бөгөөд Халхын голын ялалтын 85 жилийн ойн арга хэмжээнд оролцох юм.

2023 онд түүнийг 🪖Украинд дайны гэмт хэрэг үйлдсэн гэх хэргээр Олон улсын эрүүгийн хэргийн шүүхээс сэжигтнээр татан баривчлах шийдвэр гаргасны дараах тус шүүхийн гишүүн оронд хийж буй анхны албан ёсны айлчлал тул олон улсын анхаарлыг татаж байна.


NVDA компанийн хувьцааны ханшийн техник шинжилгээ
Nvidia компани 📝2 улирлын санхүүгийн тайлангаа танилцуулсан ч зах зээл эерэгээр хүлээж авсангүй.
Тайлан гарсан оройдоо хувьцааны ханш нь 4%-иар буурсан бол дараагийн өдөр нь дахин 6%-иар унаж 118 ам.долларт хүрээд байна.

Зургаа болон долдугаар сард 🧑💻 Nvidia компанийн хувьцааны үнэ унасан нь одоо ч үргэлжилж байгаа бөгөөд цаашид өсөх хандлага богино болон дунд хугацаанд дууссаныг харуулж байна.
Энэ төрлийн уналт нь 🔊зах зээлд ихэвчлэн зарах арилжаа давамгайлж байгааг илтгэдэг бөгөөд уналт тодорхой хугацаанд үргэлжлэх боломжтой гэж харагдаж байна.
Хэрэв 👆Nvidia-ийн хувьцааны үнэ 118 ам.доллароос доош хаагдвал, үнэ огцом унаж 100–90 ам.доллар орчимд буурах магадлалтай.
Ойрын хугацаанд зарах захиалга илүү идэвхтэй байгааг арилжааны явц харуулж байна.
Мөн хувьцааны ханшийн хүч харьцангуй (RSI) буурч байгааг харгалзвал үнэ өсөх хандлага суларч байгаа гэсэн үг юм.

Зах зээлд 🤔шинэ дээд амжилтыг үзүүлж, арилжааны захиалга болон RSI индекс өсөхгүй л бол хувьцааны үнэ хүчтэй өсөхгүй байх магадлалтай байна.
Дүгнэвэл: Nvidia-ийн хувьцааны үнэ уналттай байгаа нь зах зээлд худалдан авагчдын итгэл буурч, хувьцаа зарагчид зах зээлийн арилжааг хяналтандаа авсантай холбоотой.
Хэрэв 👆 үнэ 💵118-аас доош унавал, зарах дарамт нэмэгдэж, үнэ улам доошлох магадлалтай байна.
Хэрхэн арилжих вэ?
💵118 дэмжлэг дээр ажиглалт хийх: Хэрэв хувьцааны үнэ энэ түвшинд тогтвортой байвал худалдан авах боломжийг судлах
💵118-аас доош унавал борлуулалт хийх: Хэрэв үнэ доош хаагдвал пут опцион богино хугацаанд авч, хувьцааг нөгөө талдаа худалдан авах
💹RSI ба арилжааны хэмжээг ажиглах: RSI буурч байвал, уналт үргэлжлэх магадлалтай тул түр хугацаанд авахгүй хүлээх
💹100–90 түвшинд худалдан авалтыг бодох: Хэрэв хувьцаа энэ түвшинд хүрвэл худалдан авахад нэн тохиромжтой
График: NVDA компанийн үнэ ашгийн харьцаа

Суурь талаас харвал: 📝 Nvidia-ийн санхүүгийн 2-р улирлын тайланд орлого, ашгийн үзүүлэлт нь хүлээлтээс давсан ч зах зээлийн шуналтай хүлээлтэд хүрсэнгүй.
Энэ нь хувьцааны үнэд бага зэрэг нөлөөлж ханш унажээ. Гэсэн ч 👆 Nvidia-ийн илүү өндөр гүйцэтгэлтэй, эрчим хүчний үр ашигтай GPU архитектур болох Blackwell чипийн үйлдвэрлэлд ноцтой саатал гарахгүйг баталсан нь эерэг мэдээ болж байна.
Энэ чипийг AI, HPC зэрэг нарийн тооцоолол шаарддаг хэрэглээнд ашиглахад зориулсан юм.
Үүнээс үзэхэд, хиймэл оюуны салбарт томоохон компаниудын хөрөнгө оруулалт үргэлжилж, Nvidia-ийн зах зээлд давамгай байдал хэвээр үлдэх магадлал өндөр байна.


Monthly Market Update /SEPTEMBER
Технологийн салбарын уналт ⚙️
/Хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэлийн салбарын ирээдүйн хүлээлтүүд./
Federal Reserve болон 👆 бусад төв банкнуудын мөнгөний бодлогын хөрөнгийн зах зээл дэх нөлөөлөл.
/9-р сард хүүгийн өөрчлөлтөөс шалтгаалан зах зээлийн чиглэл өөрчлөгдөх үү?
АНУ, БНХАУ-ын 📝 компаниудын 2-р улирлын санхүүгийн тайлангийн гүйцэтгэлийн ирэх сарууын хувьцааны ханшид үзүүлэх боломжит нөлөө
АНУ-ын 220 гаруй сангийн 👨💼 менежерүүд багцаа 8-р сард хэрхэн өөрчилсөн бэ?

Хугацаа: 2024/09/04 20:00 цагт
Платформ: ZOOM
Ахлах шинжээч: Р.Дарханбаяр


Dell Technologies компанийн орлого дээд амжилтаа эвдлээ.
Өчигдөр Dell Technologies Inc (NYSE: DELL) компани 2 улирлын тайлангаа танилцуулсан нь шинжээчдийн таамаглалыг давлаа.
Зах зээлд хиймэл оюун ухааны хөгжүүлэлтийн серверүүдийн эрэлт өссөн учраас тус компанийн дэд бүтцийн шийдэл бүхий бизнесийн орлого нь дээд амжилтыг тогтоож, хувьцааны ханш нь 4 хувиар өссөн байна.
Тодруулбал, AI-д суурилсан серверүүд, сүлжээний тоног төхөөрөмжийн сайжруулалт хийдэг бизнесийн орлого нь өмнөх оны мөн үеэс 38 хувиар өсөж, 11.6 тэрбум ам.долларын орлого олжээ.

Компанийн 8 сарын 2-нд дуусгавар болсон тайланд:
Компанийн нэгж хувьцаанд ногдох ашиг 1.89 ам.доллар
Нийт орлого 25 тэрбум ам.долларт хүрсэн нь шинжээчдийн таамаглаж байсан 1.68 ам.доллар болон 24.14 тэрбум ам.доллароос давсан үзүүлэлт юм.


Японы хөрөнгө оруулалтын сангууд гадны бондуудыг их хэмжээгээр авч байна.
Японы Сангийн яамнаас танилцуулсан урьдчилсан тайланд дурдсанаар, тус улсын хөрөнгө оруулалтын сангийн менежерүүд 4 долоо хоногийн туршид тасралтгүйгээр бонд авч байгаа нь сүүлийн 17 жилийн хамгийн өндөр дүнтэй худалдан авалт болж байна.
Тодруулбал, сүүлийн 1 сард 6.83 их наяд иен буюу 47.3 тэрбум ам.долларын бонд худалдан аваад байна.

Үүнд, 🌐улс орнууд бодлогын хүүгийн түвшингээ өөрчилж, валютын ханшийн хэлбэлзлээс хамгаалах зардал буурсан нь нөлөөлжээ.
Мөн АНУ-ын бодлогын хүүгээ буурах магадлал ихсэж байгаа учраас олон улсад бондын худалдан авалт 3 хувиар өсөөд байна.
Гадаад арилжааны брокер 📱8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер 📱8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |



АМ.ДОЛЛАРЫН ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА
Голомт банк 🌍олон улсын зах зээлд жилийн 🎢11%-ийн хүүтэй, 2027.05.20-нд хаагдах нөхцөлтэй 💵300 сая ам.долларын бондыг гаргаж амжилттай татан төвлөрүүлсэн билээ.
Хэрэв та 👉Монгол улсын B3/B/B+ үнэлгээтэй нэг түвшинд байгаа тус бондын анхдагч арилжаанд оролцож амжаагүй бол хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцож, тус бондыг эзэмшээрэй.
🌍Монгол Улсын Засгийн газрын олон улсын зах зээлд гарсан нээлттэй бондуудын өгөөж 5.8%-6.0% байна.
🌍Компанийн ам.долларын бондын өгөөж 8.17%-11.30%-тай байна.

8688-9922 | 8888-0272 |


МХБ-ийн 2024.08.29-ний өдрийн арилжаа
2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 344,635,213 төгрөгийн үнийн дүн бүхий 1,290,850 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 28 компанийн хувьцааны ханш өсч, 11 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Баянтээг ХК (BTG +15.00%)
Улаансан ХК (UNS +14.91%)
Монгол нэхмэл ХК (MNH +13.80%)

Тандэм инвэст ББСБ ХК (VIK -5.88%)
Тээвэр-Ачлал ХК (ACL -5.54%)
ЛэндМН ББСБ ХК (LEND -1.86%)

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 13,568 ширхэг нэгж эрх 8,775,094 төгрөгөөр
Хөрөнгөөр баталгаажсан 24 ширхэг үнэт цаас 1,200,000 төгрөгөөр
Багцын арилжаагаар 33,800 ширхэг үнэт цаас 253,500,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
“"Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 11,776,000 юань буюу 5,584,414,720 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр нийт💵 6,192,525,027 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 🎢 2.11% хувиар өсч, 49,469.66 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,159,438,799,745 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
