Есдүгээр сарын📊Nonfarm Payrolls мэдээ хүлээгдэж байна

| Berkshire Alphabet-ийг худалдаж авсан шалтгаан? | Nvidia болон хиймэл оюуны компанийн хувьцааны эрсдэлээс хамаарч зах зээл унаж байна📉| ЗГ-ын бонд💵4.98%-6.11% |

ЕСДҮГЭЭР🗓️САРЫН NONFARM PAYROLLS МЭДЭЭ ХҮЛЭЭГДЭЖ БАЙНА

🚨Энэ долоо хоногт АНУ-ын эдийн засгийн хамгийн чухал үзүүлэлтүүд олон нийтийн анхаарлын төвд байна. Учир нь аравдугаар сарын төрийн үйл ажиллагааны зогсолтын улмаас эдгээр мэдээллүүд хоцорч гарч байгаа нь зах зээлд тодорхойгүй байдлыг үүсгээд байсан юм.

📊Пүрэв гарагт есдүгээр сарын Nonfarm Payrolls (хөдөө аж ахуйгаас бусад салбарын ажиллах хүчний өөрчлөлт) мэдээлэл гарна. Энэхүү үзүүлэлт нь АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн бодит төлөвийг илүү тодорхой харуулах тул Холбооны Нөөцийн Систем (ХНС)-ийн хувьд онцгой ач холбогдолтой юм.

ХНС-ийн захирагч Уоллер даваа гарагт "салбарын доройтол гүнзгийрэхээс сэргийлж хүүг бууруулах шаардлагатай" гэж мэдэгдсэн нь хөрөнгө оруулагчдын дунд хүлээлтийг үүсгээд байсан.

ХНС-ийн Шийдвэр: Эргэлзээ Ба Ирээдүйн Төлөв 🤔

Гэсэн хэдий ч Уоллерын мэдэгдэл болон удахгүй гарах ажиллах хүчний мэдээлэл нь арванхоёрдугаар сард ХНС хүүг бууруулах магадлал буурч буй үед гарч байна.Аравдугаар сарын хөдөлмөр болон инфляцийн хэд хэдэн

NVIDIA БОЛОН ХИЙМЭЛ ОЮУНЫ КОМПАНИЙН ХУВЬЦААНЫ ЭРСДЭЛЭЭС ХАМААРЧ ЗАХ ЗЭЭЛ УНАЖ БАЙНА 📉

📉Даваа гарагт Уолл Стрийтийн гол индексүүд томоохон уналт үзүүлж, хөрөнгө оруулагчдын анхаарлыг татлаа.Энэхүү уналт нь NVIDIA Corporation (NASDAQ:NVDA)-ийн лхагва гарагт гарах улирлын тайлангийн өмнө томоохон технологийн хувьцаануудыг зарж байгаатай шууд холбоотой юм.

Сүүлийн гурван жил "хиймэл оюуны их өсөлт"-ийн гол төвд байсан Nvidia компанийн хувьцаа дахин 1.9%-иар буурснаар сүүлийн өдрүүдийн уналтаа үргэлжлүүлэв.Компанийн үнэлгээ огцом өссөн ч сүүлийн саруудад энэхүү өсөлт бодитой эсэх талаарх эргэлзээ хөрөнгө оруулагчдын дунд нэмэгдсээр байна.

Технологийн бусад компаниудын хувьцаанууд ч мөн адил уналттай байсан нь хиймэл оюуны урт хугацааны төлөв, мөн салбарт хийгдэж буй хэдэн зуун тэрбум долларын хөрөнгө оруулалтын өгөөж үнэхээр бий юу гэсэн асуултыг хөндөж байна.

Компанийн бонд💵4.22%-11.85%|💵Засгийн газрын бонд 4.98%-6.11%

Он гарснаас хойш төгрөг нь 💸ам.долларын эсрэг 5.1%-иар суларчээ. Өөрөөр хэлбэл та 3000 төгрөгөөр авдаг байсан бараандаа нэмээд 💰150 төгрөг төлж байна.

Тэгвэл: 

  • 💰Монгол Улсын Засгийн газрын бондын өгөөж 4.98%-6.11%

  • 💰Компанийн бондын өгөөж 4.22%-11.85%

👆Хэрэв та энэхүү бондод хөрөнгө оруулбал 3000 төгрөгөөр бараагаа ч аваад цаана нь 200 төгрөгтэй үлдэнэ гэсэн үг юм.

  • Өөрөөр хэлбэл ам.долларын бондын өгөөж нь ханшийн өсөлтөөс өндөр 🕊️байгаа нь таны мөнгийг бүрэн хамгаалаад зогсохгүй нэмээд өндөр өгөөж өгч байна.

  • Түүнчлэн та ам.долларын бондын хүү болон үнийн зөрүү, валютын ханшийн өөрчлөлтөөс нэмж 💰өгөөж хүртэх боломжтой.

BERKSHIRE ЯАГААД ALPHABET-ИЙГ ХУДАЛДАН АВСАН БЭ?

🚀 Даваа гарагт Google-ийн эх компани болох Alphabet-ийн хувьцаа огцом өсөж, Уолл Стрийтийн анхаарлыг татлаа.Энэхүү өсөлт нь Уоррен Баффетын тэргүүлдэг хөрөнгө оруулалтын аварга компани Berkshire Hathaway Alphabet-д шинэ хөрөнгө оруулалт хийснээ ил болгосонтой холбоотой юм.Энэ нь олон жилийн дараах Berkshire-ийн хамгийн том технологийн сонголтуудын нэг болж байна.

🔄Alphabet-ийн хувьцаа даваа гарагт 5.5%-иар огцом өсөв. Энэ нь технологийн ихэнх хувьцаанууд сул байсан зах зээлийн ерөнхий хандлагын эсрэг чиглэлд хөдөлсөн үзэгдэл байлаа.

Berkshire-ийн улирлын 13F тайлангаас харахад, 9-р сарын 30-ны байдлаар тус компани ойролцоогоор 4.3 тэрбум ам.долларын үнэтэй Alphabet-ийн хувьцаатай болсон нь Berkshire-ийн 10 дахь том эзэмшигч болсныг харуулж байна.Энэ алхам нь тэрбумтан Баффетыг олон жил судалж ирсэн шинжээчдийг ихээхэн гайхшруулсан юм.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд