- Голомт Капитал ҮЦК
- Posts
- ОХУ БЕНЗИН, ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ЭКСПОРТОО ЗОГСООЛОО.
ОХУ БЕНЗИН, ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ЭКСПОРТОО ЗОГСООЛОО.
Газрын тос-Уналт | NIO Inc -Гар утас борлуулна | Мон Бийф ХК-МХБ-ээс хасагдав | Бондын түүх-ЖАКАРТА

ОХУ дотоодын бензин, дизель түлшний хангалт, ханшийг тогтворжуулах зорилгоор экспортоо түр хугацаагаар зогсоолоо.
Мон Бийф ХК-ийн хувьцааг МХБ-ийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.
ХНС-ийн шийдвэр, нөөцийн тайлангаас шалтгаалж газрын тосны ханш уналаа.
Cisco мэдээллийн аюулгүй байдлын Splunk компанийг 28 тэрбум ам.доллараар худалдан авна
БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч NIO Inc компани гар утас борлуулна.
Дэлхийн хотуудын бонд- ЖАКАРТА ХОТЫН - "GREEN SUKUK" БОНД
GCC Academy-ийн суралцагчдыг “HAPPY HOUR”-т урьж байна.
МХБ-ийн 2023.09.21-ний өдрийн арилжааны тойм

💹 ХОРИГ
ОХУ дотоодын бензин, дизель түлшний хангалт, ханшийг тогтворжуулах зорилгоор экспортоо түр хугацаагаар зогсоолоо.

🔵ОХУ дотоодын бензин, дизель түлшний хангалт, ханшийг тогтворжуулах зорилгоор экспортоо түр хугацаагаар зогсоолоо. Экспортын хориг шийдвэр гарсан өдрөөс буюу 2023.09.21-ээс эхлэн үйлчлэх бөгөөд хэзээ дуусах нь тодорхойгүй байна. Уг хориг нь Оросын тэргүүлдэг Евразийн Эдийн Засгийн Холбооны гишүүн орнууд болох:
Беларус
Казахстан
Армени
Киргизстан улсуудад үйлчлэхгүй юм байна.
Мөн засгийн газар хоорондын гэрээний дагуу хүмүүнлэгийн тусламжид хамаарах бензин түлшний экспортыг хориглоогүй байна. Монгол Улсын хувьд энэ хориг хэрхэн үйлчлэх нь одоогоор тодорхойгүй байна.

💹 ӨСӨЛТ
Зэсийн эрэлт нийлүүлэлтээ давснаар үнэ нь 20 хувиар өсөж, тонн нь 9800 ам.доллар болох төлөвтэй байна.
Дэлхийн зэсийн эрэлт 2027 онд 2.6 хувиар өсөж, 29.8 сая тоннд хүрнэ гэж “Bloomberg New Energy Finance”-ийн шинжээчид тооцоолсон байна.
Зэсийн эрэлт нэмэгдсэнээр зэсийн хомсдол 5.4 сая тоннд хүрэх бөгөөд 8200 ам.долларт тогтворжоод байгаа зэсийн үнэ 20 хувиар өсөх магадлалтай байна.

Улс орнууд ногоон эрчим хүчний шилжилтэд анхаарлаа хандуулж, сэргээгдэх эрчим хүч рүү чиглэсэн хөрөнгө оруулалт дээд цэгтээ хүрсэн нь зэсийн үнийн өсөлтөд дэмжлэг болохоор байна.
Хэдий тийм боловч зэсийн хэрэглээгээр тэргүүлэгч БНХАУ-д үл хөдлөх хөрөнгийн салбар уналтад орж, барилга бүтээн байгуулалтын ажлууд доголдож байгаа нь богино хугацаанд эрэлтэд сөргөөр нөлөөлж магадгүй байна.
ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:
☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү

✅АНХААРАЛД❗
ХНС-ийн шийдвэр, нөөцийн тайлангаас шалтгаалж газрын тосны ханш уналаа
АНУ бодлогын хүүгээ өсгөх тухай Холбооны Нөөцийн Сангаас анхааруулсан нь эдийн засгийн идэвхжилд нөлөөлж, түүхий нефтийн эрэлтийг бууруулж болзошгүй гэсэн болгоомжлолыг төрүүлснээр өчигдөр нефтийн үнэ огцом буурлаа.
Лхагва гарагт гаргасан АНУ-ын Эрчим хүчний яамны албаны мэдээллээр өнгөрсөн 7 хоногт түүхий нефтийн нөөц 2 сая гаруй баррелиар буурсан байна.

Холбооны Нөөцийн Сангийн мөнгөний хатуу бодлогоос үүдэн ам.долларын ханш 3 сараас хойших хамгийн дээд цэгтээ хүрч, доллараар үнэлэгддэг газрын тос зэрэг түүхий эдийн ханшийг унагасан байна.
АНУ-ын түүхий нефтийн фьючерс 1.4%-иар буурч, баррель нь 88.44 ам.доллар болсон бол Брент маркийн үнэ 1.4%-иар буурч 92.27 ам.доллар болжээ.


Голомт Капитал компани хөрөнгө оруулагчдад
Уул уурхай
Барилга
Худалдаа
Хүнсний үйлдвэрлэлийн салбарын Монголын ТОП компаниудын өндөр өгөөж, барьцаа баталгаа бүхий бондуудыг тогтмол санал болгон ажиллаж байна.
Тэгвэл энэ удаад харилцагчдынхаа санхүүгийн хэрэгцээнд тулгуурласан “САР БҮР ХҮҮГЭЭ ТӨЛДӨГ БОНД”-ыг санал болгож эхэллээ.
БОНДЫН ЗӨВЛӨХҮҮДИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ЗӨВЛӨГӨӨГ “ЭНД ДАРЖ“ АВНА УУ.

✅ШИНЭ БОЛОМЖ
БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч NIO Inc компани гар утас борлуулна.
Өчигдөр БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч Nio Inc компани Android үйлдлийн системтэй гар утсаа олон нийтэд танилцууллаа.
Тус компанийн гүйцэтгэх захирал William Li-ийн хэлснээр тус компанийн харилцагчдын тал нь санал болгож буй гар утсыг худалдан авах төлөвтэй байгаа бөгөөд эхний борлуулалт энэ оны 9 сарын 28-с эхлэнэ.
Тус ухаалаг гар утасны нэгжийн үнэ 900-1,000 ам.доллароор борлуулагдах бөгөөд энэ нь Huawei гар утастай харьцуулахад 150 ам.доллараар хямд юм байна.

Тус гар утасны гол давуу тал нь Nio автомашины удирдлагын системтэй холбоотой бөгөөд утсаараа дамжуулан зарим үйлдлүүдийг хийх боломжтой ажээ.
Nio компанийн гар утасны аппликэйшнийг одоогоор өдөрт 600,000 гаруй хүн хэрэглэдэг бөгөөд эдгээр хэрэглэгчид тус компанийн борлуулж буй гар утсыг сонирхно гэж удирдлагын багаас нь найдаж байгаа аж.

ТӨГСӨГЧДӨДӨӨ ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ!
Голомт Капитал ҮЦК ХХК-ийн дэргэдэх “GCC ACADEMY”-ийн 2023 оны хичээлийн шинэ жилийн эхний сургалт амжилттай явагдаж, суралцагчдадаа онлайн 📜“СЕРТИФИКАТ” олгосноор өндөрлөж байна.
☝️Тус сертификатыг эзэмшсэнээр цаашид Голомт Капитал ҮЦК-иас зохион байгуулах дунд болон ахисан түвшний сургалтад үнэ төлбөргүй хамрагдах, компаниас зохион байгуулах эвент арга хэмжээнд урилгаар оролцох зэрэг боломж нээгдэж байгаа юм.
☝️Хэрэв та тус сургалтад хамрагдсан бол өнөөдөр буюу 2023.09.22-ны өдөр сурсан мэдсэнээ бататгаж, багш нараас мэдээлэл авах боломжтой “HAPPY HOUR” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

☝️Танхимын хүрэлцээнээс шалтгаалж 50 хүн хамрагдах боломжтой тул эхэлж бүртгүүлсэн хүмүүстэй бид утсаар холбогдож баталгаажуулалт хийх юм.
Мөн бид ирэх даваа гарагт буюу 2023.09.25-нд бүх суралцагчдад Голомт Капитал компанийн мэргэжилтнүүдийн хагас жил тутамд бэлтгэдэг, хөрөнгө оруулалтын луужин "BLUEBOOK" товхимлын цахим хувилбарыг илгээх болно.
Өөрийн мэдлэгээ тэлж, хөрөнгө оруулалтын анхны алхмаа хийсэн эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!🙆🏼♂️
УХААЛАГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ БЭЛТГЭХ “GCC” АКАДЕМИ

✅ХУДАЛДАН АВАЛТ
Cisco мэдээллийн аюулгүй байдлын Splunk компанийг 28 тэрбум ам.доллараар худалдан авна
Тус хэлцэл компанийн түүхэн дэх хамгийн том худалдан авалт бөгөөд Cisco компанийн цар хүрээг тэлнэ. Splunk компани 2003 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өгөгдөл боловсруулалт болон мэдээллийн аюулгүй байдлын шийдлүүдийг хэрэглэгчдэдээ санал болгодог.
Cisco тус компанийн нэгж хувьцааг 157 ам.доллараар худалдан авахаар зөвшилцсөн бөгөөд өнгөрсөн жил Splunk-ийг 20 тэрбум ам.доллараар худалдан авах санал тавьж байсан юм.

Энэхүү худалдан авалт нь Cisco компанид өөрийн хиймэл оюун ухааны хөгжүүлэлтийг дээшлүүлэхэд өндөр ач холбогдолтой бөгөөд компанийн Гүйцэтгэх захирал Чак Роббинс “Хоёр компанийн санал болгож буй бүтээгдэхүүнүүдийн дунд давхцал байхгүй” гэдгийг тэмдэглэжээ

💹БОНДЫН ТҮҮХ
ЖАКАРТА ХОТЫН - “GREEN SUKUK” БОНД

Бонд гаргасан он: 2020
Татан төвлөрүүлсэн дүн: 1.1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР
Бондын санхүүжилт: Уур амьсгалаас үүдэлтэй гамшгийн эрсдэлийг бууруулах, хог хаягдлаар эрчим хүч боловсруулах, тогтвортой тээврийн хэрэгслийг бий болгох
Оролцогч байгууллага: ADIB, Citi, CIMB, DIB, HSBC
Та Монголын анхны Улаанбаатар хотын бондын талаарх мэдээллийг авахыг хүсвэл: https://golomtcapital.com/forms/bond хаягаар холбогдоорой.

💹ХАСАЛТ
Мон Бийф ХК-ийн хувьцааг МХБ-ийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.
Монголын хөрөнгийн бирж ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023.09.20-ны А/186 тоот тушаалаар МХБ-ийн II ангилалд бүртгэлтэй Мон Бийф ХК-ийн нэг бүр нь 10 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 214,285,700 /хоёр зуун арван дөрвөн сая хоёр зуун наян таван мянга долоон зуу/ ширхэг хувьцааг МХБ-ийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

Мон Бийф ХК-ийг бүртгэлээс хасах шийдвэрийг Компанийн тухай хуулийн 23 дугаар зүйл, МХБ ХК-ийн дүрмийн 6.9.3 дугаар заалт, Үнэт цаасны бүртгэлийн журмын 23 дугаар зүйл, Мон Бийф ХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 40/А-107 тоот албан хүсэлтийг тус тус үндэслэн МХБ-ийн бүртгэлээс хассан болно.

МХБ-ийн 2023 оны 09 сарын 21-ний өдрийн арилжаа
2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 461,187,047 төгрөгийн үнийн дүн бүхий 2,120,704 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа.
🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
| 🔴ӨНДӨР УНАЛТТАЙ
|
✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 17,416 ширхэг нэгж эрх 7,209,929 төгрөгөөр
Хөрөнгөөр баталгаажсан 343 ширхэг үнэт цаас 25,650,000 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 864 ширхэг бонд 86,381,980 төгрөгөөр
Багцын арилжаагаар 863,108 ширхэг үнэт цаас 906,263,400 төгрөгөөр
“Хангад эксплорэйшн” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан сул коксжих нүүрс 15,360,000 юань буюу 7,289,702,400 төгрөгөөр
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 65 багц 416,000 тонн дэгдэмхий бодисдунд, коксжих нүүрс 73,257,600 ам.доллар буюу 253,775,315,040 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 262,551,709,796 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.32% хувиар буурч, 34,638.62 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 9,984,471,459,334 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
