- Голомт Капитал ҮЦК
- Posts
- NIKOLA-ИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ 33.61 ХУВИАР ӨСЛӨӨ.
NIKOLA-ИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ 33.61 ХУВИАР ӨСЛӨӨ.
Silver Elephant Mining -Нүүрс| Square компани-Халаа, сэлгээ | Бондын түүх-Токио хотын бонд

🔹Цахилгаан ачааны автомашин үйлдвэрлэгч Nikola-ийн хувьцааны ханш 33.61 хувиар өслөө.
🔹Silver Elephant Mining компани “Улаан овоо” уурхайн үйл ажиллагааг сэргээхээр зөвшөөрлөө сунгууллаа.
🔹Square компанийн Гүйцэтгэх захирал Алисса Хенри ажлаа өгч Жек Дорси түр орлохоор боллоо.
🔹 Дэлхийн хотуудын бондын түүх-Токио хотын бонд
🔹"GCC-Academy-2023" хичээлийн шинэ жилийн 2 дахь өдрийн хичээл өнөөдөр 17:00 цагт болно.
🔹МХБ-ийн 2023.09.18-ны өдрийн арилжааны тойм

💹 ХӨРӨНГӨ ОРУУЛАХ УУ?
Цахилгаан ачааны автомашин үйлдвэрлэгч Nikola-ийн хувьцааны ханш 33.61 хувиар өслөө.
Өчигдөр АНУ-д төвтэй цахилгаан ачааны автомашин үйлдвэрлэгч Nikola Corporation компанийн Үйл ажиллагааны захирлаар өмнө нь General Motors болон Dell Technologies Inc компанийн удирдлагын багт ажиллаж байсан Mary Chan-ыг томилсон нь хувьцааны ханш өсөхөд нөлөөлжээ.
Mary Chan нь тус компанийг 2020 онд NASDAQ-ийн хөрөнгийн бирж дээр бүртгүүлэхэд ажиллаж байсан бөгөөд удирдлагын багт орж байгаа нь тус компанид томоохон дэвшил авч ирнэ гэж хөрөнгө оруулагчид үзэж байна.

Nikola Corporation компани нь 2020 оны 03 сард SPAC төрлийн компаниудтай нэгдэж NASDAQ-ын хөрөнгийн биржид бүртгэгдсэн бөгөөд үүний дараа хувьцааны ханш нь даруй 800 хувиар өсөж байжээ.
Тус компанийн хувьцааны ханш хамгийн өндөртөө 93.13 ам.долларт хүрч байсан бол хөрөнгийн зах зээлийн уналт, үйл ажиллагааных нь тогтворгүй байдлаас шалтгаалж хувьцааны ханш нь одоо 1.59 ам.доллараар арилжаалагдаж байна.

💹 ХАЛАА, СЭЛГЭЭ
Square компанийн Гүйцэтгэх захирал Алисса Хенри ажлаа өгч Жек Дорси түр орлохоор боллоо.
Ирэх сард Square компанийн Гүйцэтгэх захирал Алисса Хенри албан тушаалаасаа буух бөгөөд түүнийг түр хугацаанд Block Inc. үүсгэн байгуулагч Жек Дорси орлоно.
Square нь Block Inc. компанийн төлбөр тооцооны шийдлийг хэрэгжүүлдэг нэг хэсэг нь бөгөөд Cash App платформыг багтаадаг.

Тус компанид Алисса Хенри 9 жил ажилласан бөгөөд 2015 онд Гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдсон байна. Square компанид нэгдэхээсээ өмнө Хенри Amazon Web Services болон Microsoft компаниудад ажиллаж байжээ.

ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:
☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү
☝️ 8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/ | ☝️ 8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/ |

"GCC-Academy-2023" 2023.09.19-ний өдрийн хичээл 17:00 цагт эхлэнэ.
🟣Голомт Капитал ҮЦК ХХК-ийн дэргэдэх “GCC ACADEMY”-ийн эхний өдрийн хичээл 2023.09.18-нд бага зэргийн техникийн сааталтай тулгарсан ч амжилттай зохион байгуулагдлаа.
❗Онлайн хичээлийн линкийг таны бүртгүүлсэн и-мэйлээр илгээсэн болно.
Суралцагчдадаа баярлалаа 😘

Сургалт нийт 5 өдөр үргэлжлэх бөгөөд эхний 4 өдрийн хичээл онлайнаар орно.
🟣Сургалтын сүүлийн өдөр 2023.09.22-нд хичээлээ 1 ч удаа таслаагүй, хамгийн идэвхтэй, хариуцлагатай оролцсон нийт 50 оролцогчийг /танхимын хүрэлцээнээс хамаарч/ өөрсдийн сурсан мэдсэнээ бататгаж, чөлөөт ярилцлага өрнүүлэх боломжтой “HAPPY HOUR” арга хэмжээнд урих юм.
Мөн бүх суралцагчдад онлайн "СЕРТИФИКАТ", Голомт Капитал компанийн мэргэжилтнүүдийн хагас жил тутамд бэлтгэдэг, хөрөнгө оруулалтын луужин "BLUEBOOK" товхимлын цахим хувилбарыг илгээх болно.
Эрхэм танд сурлагын өндөр амжилтыг хүсье.💜
УХААЛАГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ БЭЛТГЭХ “GCC” АКАДЕМИ

💹 ТАВААР
Silver Elephant Mining компани “Улаан овоо” уурхайн үйл ажиллагааг сэргээхээр зөвшөөрлөө сунгууллаа.
Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй Silver Elephant Mining компани Монгол дахь “Улаан овоо” нүүрсний уурхайн лицензийг 2007 оноос хойш 100 хувь эзэмшдэг бөгөөд үйл ажиллагаагаа сэргээхээр байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх тусгай зөвшөөрлөө сунгууллаа.
Тус компани олон улсад эрчим хүчний нүүрсний үнэ унаснаас гадна уурхайн тоног төхөөрөмжийг шинэчлэх ажилтай холбоотойгоор 5 сард үйл ажиллагаагаа зогсоосон юм.
Silver Elephant Mining компани Улаан овоо уурхайгаас 2022.12 сараас 2023.05 сар хүртэлх хугацаанд Эрээн боомтоор 18.8 мянган тонн нүүрсийг БНХАУ-ын Тяньжин боомтоор дамжуулан олон улсын зах зээлд усан замаар нийлүүлдэг.

Хэдийгээр тус компанийн үйл ажиллагаа 9 сараас үйл ажиллагаа нь эргэн сэргэж буй ч оны эхэн үеийн түвшиндээ хараахан хүрэхгүй байна.


ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛДВЭРЛЭЛ, БАРИЛГА, БАНК САНХҮҮГИЙН ТОП КОМПАНИУДЫН БОНД
Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа ээлжит захиалгуудыг амжилттай хааж, уул уурхай, барилга, худалдаа, хүнсний үйлдвэрлэлийн ТОП компаниудын дараагийн транчийн захиалгуудаа авч байна.
Түүнчлэн бид бондын үндсэн болон хүүгийн төлөлтийг 1 ч хоногийн хоцролтгүйгээр харилцагчийн үнэт цаасны дансанд байршуулан ажиллаж байна.

БОНДЫН ЗӨВЛӨХҮҮДИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ЗӨВЛӨГӨӨГ “ЭНД ДАРЖ“ АВНА УУ.

💹БОНДЫН ТҮҮХ
ТОКИО ХОТЫН БОНД-TOKYO METROPOLITAN /Анхны нийгмийн бонд/

Бонд гаргасан он: 2021
Татан төвлөрүүлсэн дүн: 15 ТЭРБУМ ИЕН
Хугацаа: 30 жил
Оролцогч байгууллага: Nomura Securities
Бондын санхүүжилт: /Дэд бүтэц, тээвэр, барилга, бүтээн байгуулалтын ногоон санхүүжилт/
Та Монголын анхны Улаанбаатар хотын бондын талаарх мэдээллийг авахыг хүсвэл: https://golomtcapital.com/forms/bond хаягаар холбогдоорой.


МХБ-ийн 2023 оны 09 сарын 18-ны өдрийн арилжаа
2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 379,937,877 төгрөгийн үнийн дүн бүхий 630,110 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.
🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
| 🔴ӨНДӨР УНАЛТТАЙ
|
✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 2,398 ширхэг нэгж эрх 1,628,421 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4,421 ширхэг бонд 441,834,740 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа
Энэ өдөр нийт 823,401,038 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.55% хувиар буурч, 34,826.47 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 9,944,153,834,036 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
