- Голомт Капитал ҮЦК
- Posts
- ТУН УДАХГҮЙ ШИНЭ 📢 ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСЫГ ТАНД САНАЛ БОЛГОНО
ТУН УДАХГҮЙ ШИНЭ 📢 ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСЫГ ТАНД САНАЛ БОЛГОНО
Nike - Ашиг өссөн ч ханш унав| Өндөр өгөөж өгөх - ETF-үүд | Ам.долларын бонд- 6.23%-14.69%

💠Далайн тээвэрлэлтийн өртөг 40 хувиар өслөө.
💠2024 онд өндөр өгөөж өгөх боломжтой ETF-үүд
💠Nike Inc-ийн хувьцааны ханш 5%-иар буурсан нь шалтгаантай.
💠Ам.долларын бондын өгөөж 6.23%-14.69%-тай байна.
💠МХБ-ийн 2023.12.21-ний өдрийн арилжаа

🔎ТЭЭВЭРЛЭЛТИЙН ӨРТӨГ
Далайн тээвэрлэлтийн өртөг 40 хувиар өслөө
Израил болон Хамас бүлэглэлийн хооронд мөргөлдөөн өрнөж буй энэ үед Йемен улсын “Houthis” бүлэглэл Палестинын талд байгаагаа мэдэгдэж, Улаан тэнгист тээвэрлэлт хийж буй худалдааны хөлөг онгоцууд руу дайралт хийж байна.
Тиймээс Улаан тэнгист 105 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий бараа бүтээгдэхүүний тээвэрлэж байсан 158 хөлөг онгоц чиглэлээ өөрчилжээ.

Тус үйл явдлаас шалтгаалан далайн тээврийн зарим чиглэлийн нэгж контейнерын тээвэрлэлтийн өртөг өнгөрсөн оны мөн үеэс 40 хувиар өсжээ.
Мөн далайн тээвэрлэлтийн компаниудын эрэлт өсөж хувьцааны ханш нь өсөөд байна.

Тодруулбал, энэ сарын 14 өдрөөс хойш Hapag Lloyd /HLAG.XETR/ 37.71 хувиар, Nippon Yusen Kabushiki Kaisha /9101.TSE/ 21,3 хувиар, Orient Overseas /316.HK/ 18.35 хувиар тус тус өсжээ.

🔎БОЛОМЖ
2024 онд өндөр өгөөж өгөх боломжтой ETF-үүд
Xtrackers S&P 500 Equal Weight UCITS ETF (XDEW).
S&P500 индексийн хэлбэлзлийн 32%-ийг ТОП-10 хувьцааны ханшийн хэлбэлзлээс шалтгаалдаг.
Түүнчлэн инфляцын бууралт (компаниудын өртөг багасах), хүүгийн бууралт (санхүүгийн зардал багасах), ам.долларын ханшийн сулрал (экспортын орлого нэмэгдэх)-тэй давхцан АНУ-ын компаниудын ашигт ажиллагаа нийтээрээ 2024 онд өсөх хүлээлттэй байна.
Иймд шинжээчид томоохон компаниудын хөөсрөлт, индексийн төвлөрлийн эрсдэлийг сааруулсан /equal weighted/ биржээр арилжаалагддаг санг санал болгож байна.

АНУ-ын дунд болон жижиг хэмжээний банкнуудын ETF (IAT).
АНУ-ын банкны салбарын үнэ ашгийн харьцаа P/E 9.3х байна. Харин 10 жилийн дундаж нь 13x байсан.
2023 оны 1 дүгээр улиралд хэт өндөр бодлогын хүүгийн улмаас АНУ-ын жижиг дунд хэмжээний зарим банкнууд хямарснаар банкны хувьцаануудын үнэлгээ нийтээрээ хямдарсан юм.
Хятадаас бусад хөгжингүй орнуудад төвлөрсөн ETF (EMXC).
АНУ-ын томоон тэтгэврийн болон хөрөнгө оруулалтын сангууд сүүлийн 3 сарын турш Хятадын хувьцаануудаа зарж байна. Иймд Хятадаас бусад Энэтхэг зэрэг орнуудын хөрөнгийн зах зээлд мөнгөний урсгал нэмэгдсээр байна. Мөн ОУВС-гийн таамаглалаар хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт 2024 онд 4.0% буюу хамгийн өндөр байхаар хүлээгдэж байна.

S&P 500 Equal Weight UCITS ETF 1C
Broad market access with Xtrackers ✓ Latest ETF information ✓ Costs & fees ✓ Index information ➔ Invest in IE00BLNMYC90 now!

🔎АШИГ ӨССӨН Ч ХАНШ УНАВ
Nike Inc-ийн хувьцааны ханш 5%-иар буурсан нь шалтгаантай.
Пүрэв гарагт Nike компани улирлын тайлангаа танилцууллаа. Шинжээчид тус компанийг 13.39 тэрбум ам.долларын орлого олно гэж таамаглаж байсан бол өчигдөр 13.4 тэрбум долларын орлого олж, 1.03 ам.долларын EPS зарлаж шинжээчдийн таамаглалыг эвдсэн байна.
Гэсэн ч компаний зүгээс энэ оны сүүлийн хагасын орлогоо багаар төсөөлж байгаагаа илэрхийлснээр хувьцааны ханш нь уналаа.

Nike компаний ашиг сайн гарсан нь стратегийн үнэ тогтоох арга хэмжээг хэрэгжүүлсэн, далайгаар тээвэрлэх тарифын бууралт, гадаад валютын ханшийн өөрчлөлт, бүтээгдэхүүний орцын өртөг буурсан зэрэгтэй холбоотой юм байна.
Өмнөх жилтэй харьцуулахад Nike брэндын дижитал борлуулалт 4 хувиар өсжээ.

Мөн тус компани зардлаа бууруулах нарийвчилсан төлөвлөгөө гаргасан байна. Тодруулбал, гурван жилийн хугацаанд зардлаа 2 тэрбум ам.доллар хүртэл хэмнэж, бүтээгдэхүүний нэр төрлийг хялбарчлах, үйлдвэрлэлийн автоматжуулалт, технологийн хэрэглээг нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа оновчтой болгохоор ажиллаж байна.

🔅 GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP
FINAL - WEEK 40🙆🏼♂️
“Week 40” Final Week-ийн TOP-10 оролцогчийн жагсаалтыг🥇“GOLDIE” тэргүүлсэн хэвээр байгаа бол оролцогч “George” удаах байранд жагсаж, оролцогч “Mana” удаах байранд шинээр орж ирлээ.
💰Тэмцээн үргэлжилсэн бүх хугацаанд нийт оролцогчдын 50.89 хувь нь АНУ-ын зах зээл, 31.75 хувь нь Ази, 6.64% хувь нь Европын орнууд үлдсэн хувь нь Австрали болон Номхон далайн орнуудын зах зээл дээр арилжаа хийсэн байна. Үүнээс ихэнх хувийг нь АНУ-ын бүтээгдэхүүнүүд бүрдүүлсэн бөгөөд 18 орчим хувь нь БНХАУ-ын зах зээл дээр төвлөрсөн байна.

💵 Нийт оролцогчдын хөрөнгө оруулалтын багцыг бүрдлээр нь авч үзвэл 30.63 хувь нь мөчлөгийн чанартай хэрэглээний бүтээгдэхүүн, 19.76 хувь нь үндсэн бараа материал, 14.35 хувь нь бэлэн мөнгө, 12.44 хувь нь технологи, 2.88 хувь нь эрчим хүчний салбаруудад хөрөнгө оруулсан бол үлдсэн хэсэг нь харилцаа холбоо, банк санхүү, эрүүл мэнд болон мөчлөгийн бус чанартай хэрэглээний бүтээгдэхүүний салбарт арилжаа хийжээ.
💸Нийт оролцогчдын багцын хамгийн их өсөлтийг үзүүлсэн бүтээгдэхүүнүүдийн дунд Rivian Automotive Inc [NASDAQ: RIVN], Meta Platform Inc [NASDAQ: META], Tesla Inc [NASDAQ: TSLA], Xpeng Inc [NYSE: XPEV] болон Nio Inc [NYSE: NIO] зэрэг компаниудын хувьцаа орж байна.
Гадаад арилжааны брокер ☝️ 8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер ☝️ 8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |
ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:
☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү

📊 COMING SOON
Хөрөнгөөр Баталгаажсан Үнэт Цаас /ХБҮЦ/ – Бондоос илүү хөрвөх чадвартай
Тун удахгүй - Шинэ ХБҮЦ
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь бондтой харьцуулахад эргэн төлөгдөх мөнгөн урсгал нь үе шаттай тул хөрвөх чадвар илүү сайн байдаг.
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь компанийн дампуурлаас ангид тул үйл ажиллагаанаас нь шалтгаалах эрсдэл багатай.
Хамгийн гол нь ХБҮЦ нь инфляцийн түвшин, бодлогын хүү, Топ-5 банкны хадгаламжийн дундаж хүүнээс өндөр өгөөжтэй юм.

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны ард буй хөрөнгийн багц нь ихэвчлэн тараан байршсан олон хөрөнгөнөөс бүрддэг. Тиймээс нэг төрлийн хөрөнгөөс хамаарах эрсдэлийг бууруулдаг давуу талтай юм.
ХБҮЦ ЭЗЭМШИХ-ЭНД ДАР |

АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ 6.23%-14.69%-ТАЙ БАЙНА.
Аливаа улсын “Засгийн газар” нь банк болон компаниудаасаа өндөр зээлжих зэрэглэлтэй, найдвартай байдаг.
Олон улсын зах зээлд гарсан Монгол Улсын Засгийн газрын нээлттэй бондуудын өгөөж 6.23%-7.33% байгаа бол компанийн ам.долларын бондын өгөөж 10.91%-.14.69%-тай байна.

🚩Бид танд ам.долларын бондод хөрөнгө оруулахад зөвлөн ажиллаж байна.🤗
БОНД ЭЗЭМШИХ-ЭНД ДАР |


МХБ-ийн 2023.12.21-ний өдрийн арилжаа
2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 250,708,126 төгрөгийн үнийн дүн бүхий 533,581 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 29 компанийн хувьцааны ханш өсч, 12 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.
🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
| 🔴ӨНДӨР УНАЛТТАЙ
|
✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 54,832 ширхэг нэгж эрх 7,326,150 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 193 ширхэг бонд 19,203,500 төгрөгөөр
Багцын арилжаагаар 136,300 ширхэг үнэт цаас 805,533,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
✅ УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААГААР:
“Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 17,536,000 юань буюу 8,399,217,920 төгрөгөөр;
"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн 25 багц 160,000 тонн эрчим хүчний нүүрс 9,904,000 ам доллар буюу 33,846,028,640 төгрөгөөр;
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр"ХХК-ийн 7 багц 22,050 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 1,741,950 ам доллар буюу 5,952,957,349 төгрөгөөр арилжааллаа.
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр"ХХК-ийн 2 багц 6,300 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 507,150 ам доллар буюу 1,733,139,481 төгрөгөөр арилжааллаа.
Энэ өдөр нийт 51,014,114,167 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.48% хувиар буурч, 38,848.01 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,696,384,159,699 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
