- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Хөрөнгийн зах зээл огцом унаж, АНУ-ын төрийн сангийн бондын өгөөж өсөв
Хөрөнгийн зах зээл огцом унаж, АНУ-ын төрийн сангийн бондын өгөөж өсөв
| Хятадын Эдийн Засгийн Сорилтууд 10-р Сард | Синглүүдийн Өдөр: Борлуулалт Удааширчээ🛍️ | ЗГ-ын бонд💵4.98%-6.11% |

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ОГЦОМ 📉УНАЖ, АНУ-ЫН ТӨРИЙН САНГИЙН БОНДЫН ӨГӨӨЖ ӨСӨВ

📉Дэлхийн санхүүгийн зах зээл дээр томоохон өөрчлөлтүүд өрнөж, хөрөнгийн зах зээл огцом уналтад орлоо. АНУ-ын төрийн сангийн бондын өгөөж өсөж, ирэх сард Холбооны Нөөцийн Банк (ХНС) бодлогын хүүгээ бууруулах магадлал эрс буурсан нь зах зээлд таагүй уур амьсгал үүсгэв.💸 Ам.доллар ч суларч, АНУ-ын үнэт цааснуудын хувьд хүнд өдөр тохиолоо.
⏳Хүүгийн Бууралт Хойшиллоо:
Хэдхэн долоо хоногийн өмнө бараг 90% магадлалтай байсан арванхоёрдугаар сарын хүүгийн бууралт одоо "тэгш хуваагдмал магадлалтай" буюу "coin flip" 🪙болж хувирлаа.
Зах зээлийн хүлээлт ингэж хурдтай өөрчлөгдсөнөөр дараагийн хүү бууралт ирэх оны гуравдугаар сар хүртэл хойшлох төлөвтэй байна.

10-Р САРД ХЯТАДЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ СААРЧ, ОРОН СУУЦНЫ ХЯМРАЛ ГҮНЗГИЙРСЭЭР БАЙНА

Хятадын эдийн засгийн өсөлт 2023 оны 10-р сард улам📉саарч, тус улс хэд хэдэн сорилттой тулгарлаа. Хэрэглэгчдийн эрэлт сулрах, орон сууцны зах зээл доройтох, мөн урт амралтын өдрүүд үйлдвэрийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн нь эдийн засгийн сааралтыг улам гүнзгийрүүлсэн байна.
📅10-р сард үйлдвэрлэлийн өсөлт мөн саарч, 4.9%-иар өссөн нь өмнөх сарын 6.5%-ийн өсөлтөөс доогуур байв. Энэ нь шинжээчдийн таамаглаж байсан 5.5%-ийн хүлээлтэд ч хүрсэнгүй. Үйлдвэрийн идэвх буурсан гол шалтгаан нь 10-р сарын 1-8-ны хоорондох урт амралт байсан бөгөөд энэ хугацаанд улсын хэмжээнд үйлдвэрүүдийн ихэнх нь хаалттай байсан юм

Компанийн бонд💵4.22%-11.85%|💵Засгийн газрын бонд 4.98%-6.11%

Он гарснаас хойш төгрөг нь 💸ам.долларын эсрэг 5.1%-иар суларчээ. Өөрөөр хэлбэл та 3000 төгрөгөөр авдаг байсан бараандаа нэмээд 💰150 төгрөг төлж байна.
Тэгвэл:
💰Монгол Улсын Засгийн газрын бондын өгөөж 4.98%-6.11%
💰Компанийн бондын өгөөж 4.22%-11.85%
👆Хэрэв та энэхүү бондод хөрөнгө оруулбал 3000 төгрөгөөр бараагаа ч аваад цаана нь 200 төгрөгтэй үлдэнэ гэсэн үг юм.
Өөрөөр хэлбэл ам.долларын бондын өгөөж нь ханшийн өсөлтөөс өндөр 🕊️байгаа нь таны мөнгийг бүрэн хамгаалаад зогсохгүй нэмээд өндөр өгөөж өгч байна.
Түүнчлэн та ам.долларын бондын хүү болон үнийн зөрүү, валютын ханшийн өөрчлөлтөөс нэмж 💰өгөөж хүртэх боломжтой.


СИНГЛҮҮДИЙН ӨДРИЙН БОРЛУУЛАЛТЫН УРЬДЧИЛСАН ДҮН ГАРЛАА 🛍️

БНХАУ-ын хамгийн том худалдааны өдөрлөг болох “Давхар 11” буюу “Синглүүдийн өдөр”-ийн борлуулалтын урьдчилсан дүн энэ жил буурчээ. Эдийн засгийн өсөлт саарч, хэрэглэгчдийн худалдан авах чадвар суларсан нь борлуулалтад голлон нөлөөлсөн байна.
🛒Дэлхийд “хямдралын өдөр” нэрээр танигдсан тус арга хэмжээ нь борлуулалтын дүнгээрээ АНУ-ын “Хар баасан гариг”-аас хэд дахин давсан бөгөөд Хятадын хамгийн том цахим худалдааны баяр гэгддэг.
Борлуулалтын Дүн ба Өсөлтийн Удаашрал: 📊
Хятадын “Syntun” группийн мэдээлснээр, энэ жилийн “Синглүүдийн өдөр”-ийн хүрээнд хямдрал зарласан компаниудын нийт орлого 💰 1.7 их наяд юаньд хүрсэн байна.
Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеэс 14.2 хувиар өссөн үзүүлэлт боловч 2023 онд бүртгэгдсэн 26.2 хувийн өсөлтөөс илт удаашралтай байжээ.
Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

🌍VIBER: https://invite.viber.com/?g2=AQAE75Re0ULgPVBvpqPSLLUecU2UMbLCQ%2BrjgEqq93Qwci5ZRdprBBBcrAo%2F1KS3
📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд


