Технологийн Хувьцаанууд🚀Сэргэж Эхэллээ

|Фентанилын түүхий эдийн экспортыг хязгаарлав|🚀Intel-ийн захирал OpenAI руу.|ЗГ-ын бонд💵4.98%-6.11%|

📈 ТЕХНОЛОГИЙН ХУВЬЦААНУУД СЭРГЭЖ ЭХЭЛЛЭЭ!

📉Өнгөрсөн долоо хоногт технологийн салбарын хувьцаанууд хөрөнгө оруулагчдын болгоомжлолын улмаас огцом унасан.Үнэлгээ хэт өндөр, хиймэл оюун ухаанд хэт их найдсан гэсэн анхааруулгууд гарч, NASDAQ Composite индекс 3%-иар буурч, сүүлийн 4 сарын хамгийн муу үзүүлэлтийг харуулсан. S&P 500 1.6%-иар, Dow Jones Industrial Average 1.2%-иар тус тус буурсан юм.

Гэвч энэ долоо хоногт байдал өөрчлөгдөж, төрөөс олгодог санхүүжилт эргэж сэргэх магадлалтай болсноор хувьцаанууд өсөж эхлэв.

🚀Мөн өчигдөр Тайванийн хагас дамжуулагчийн Taiwan Semiconductor Manufacturing Co (NYSE:TSM) компанийн 10 сарын орлогын тайлан нь зах зээлд эерэг нөлөө авчирлаа!

INTEL-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ OPENAI КОМПАНИ РУУ ШИЛЖИВ! 🚀

Intel-ийн технологи ба хиймэл оюун ухаан хариуцсан Ерөнхий захирал Сачин Катти (Sachin Katti) OpenAI компанийн тооцооллын дэд бүтцийн төслийн багт нэгдсэнийг OpenAI-аас баталгаажууллаа.

ChatGPT-ийг бүтээсэн OpenAI компани нь хиймэл оюун ухааны тооцооллын хүчин чадлаа нэмэхийн тулд хэдэн зуун тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, цаашид бусад байгууллагад худалдах төлөвлөгөөтэй байгаа юм. Энэ нь AI салбарт томоохон өөрчлөлт авчрах болов уу?

Компанийн бонд💵4.22%-11.85%|💵Засгийн газрын бонд 4.98%-6.11%

Он гарснаас хойш төгрөг нь 💸ам.долларын эсрэг 5.1%-иар суларчээ. Өөрөөр хэлбэл та 3000 төгрөгөөр авдаг байсан бараандаа нэмээд 💰150 төгрөг төлж байна.

Тэгвэл: 

  • 💰Монгол Улсын Засгийн газрын бондын өгөөж 4.98%-6.11%

  • 💰Компанийн бондын өгөөж 4.22%-11.85%

👆Хэрэв та энэхүү бондод хөрөнгө оруулбал 3000 төгрөгөөр бараагаа ч аваад цаана нь 200 төгрөгтэй үлдэнэ гэсэн үг юм.

  • Өөрөөр хэлбэл ам.долларын бондын өгөөж нь ханшийн өсөлтөөс өндөр 🕊️байгаа нь таны мөнгийг бүрэн хамгаалаад зогсохгүй нэмээд өндөр өгөөж өгч байна.

  • Түүнчлэн та ам.долларын бондын хүү болон үнийн зөрүү, валютын ханшийн өөрчлөлтөөс нэмж 💰өгөөж хүртэх боломжтой.

БНХАУ ФЕНТАНИЛЫН ТҮҮХИЙ ЭДИЙН ЭКСПОРТЫГ ХЯЗГААРЛАВ! 

2025 оны 1-р сарын 11-нд БНХАУ нь АНУ, Канад, Мексик рүү экспортолдог мансууруулах бодис үйлдвэрлэхэд хэрэглэдэг 13 төрлийн химийн бодисыг хориглох шинэ журам гаргалаа. Энэхүү чухал шийдвэр нь дэлхийн мансууруулах бодисын эсрэг тэмцэлд нөлөөлөх нь дамжиггүй.

🤝Энэхүү шийдвэр нь өнгөрсөн сард Дональд Трамп болон Ши Жиньпин нарын Солонгост хийсэн уулзалтаар тохирсон фентанилын эсрэг хамтын ажиллагааны гэрээний нэг хэсэг юм.

2019 онд БНХАУ нь АНУ-ын хүсэлтээр фентанил болон түүнтэй төст бодисуудын экспортыг хязгаарлаж байсан ч 2020 онд хоёр улсын харилцаа муудахад хамтын ажиллагаагаа зогсоосон түүхтэй. Одоо харин шинэ үе шат эхэлж байна.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд