- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Иран гал зогсоох нөхцөл биелэхгүй бол АНУ-тай хэлэлцээг зогсооно гэж анхааруулав
Иран гал зогсоох нөхцөл биелэхгүй бол АНУ-тай хэлэлцээг зогсооно гэж анхааруулав
Иран гал зогсоох нөхцөл | Онцлох бонд | Anthropic IPO | Цөөн хэдхэн хувьцааны өсөлт зах зээлд эрсдэлийг бий болгож байна | Монгол Улсад байгалийн хийн нөөц албан ёсоор батлагдлаа | Viber сувагт нэгдээрэй |

🔥Иран гал зогсоох нөхцөл биелэхгүй бол АНУ-тай хэлэлцээг зогсооно гэж анхааруулав
Иран АНУ-тай хийж буй энхийн хэлэлцээг зогсоож болзошгүйг анхааруулж, Израилын Ливан дахь цэргийн ажиллагаа үргэлжилж буй нь мөрдөгдөж буй гал зогсоох тохиролцоог зөрчиж байна гэж мэдэгдэв. Тегеран мөн “бүх фронтод гал зогсоох” шаардлагаа дахин тавилаа.
Израил өмнөд Ливан дахь ажиллагаагаа эрчимжүүлж, Бейрутын өмнөд захын дүүргүүдэд нүүлгэн шилжүүлэх анхааруулга өгчээ. Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч Доналд Трамп Нетаньяхутай ярьсны дараа Бейрут руу чиглэсэн довтолгоог зогсоох тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдсэн ч энэ мэдээлэл албан ёсоор баталгаажаагүй байна.

Энэ бүхэн сүүлийн үед ахицтай мэт харагдаж байсан АНУ-Ираны энхийн хэлэлцээ дахин мухардалд орж болзошгүйг харуулж байна. Вашингтон хэлэлцээг Израил-Ливаны мөргөлдөөнөөс салгахыг зорьж байгаа бол Тегеран бүс нутгийн мөргөлдөөнийг нэг асуудал гэж үзэн Ливан, Газ дахь дайныг зогсоохыг зайлшгүй нөхцөл болгож байна.

🪙ОНЦЛОХ БОНД
💰Хүү 18-21%
📱Бондын зөвлөхүүд: 8888-9183 | 8083-6622 | 8665-1177 | 8004-6611 | 8886-9282
🌐Бондын форм: https://golomtcapital.com/forms/bond
💻Бондын захиалга өгөх:: https://trader.golomtcapital.com/


🔵Anthropic IPO-д албан ёсоор бэлтгэж эхэллээ
AI салбарын тэргүүлэгч компаниудын нэг болох Anthropic АНУ-д IPO хийх өргөдлөө албан ёсоор хүргүүлснээ зарлалаа. Ингэснээр тус компани хөрөнгийн зах зээлд гарах өрсөлдөөнд OpenAI-с нэг алхмаар түрүүлж, AI салбарын дараагийн томоохон тулааныг эхлүүлж байна.
Тус компанийн хөгжүүлсэн Claude болон бусад бүтээгдэхүүнүүдийн эрэлт эрчимтэй өсөж, жилийн орлогын хурдацтай өсөлт нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг асар ихээр татаж байгаа юм. IPO хийх шийдвэр нь зөвхөн хөрөнгө босгох зорилго биш бөгөөд илүү их дата төв, AI чип, тооцоолох хүчин чадал худалдан авах стратегийн алхам юм.

📈Цөөн хэдхэн хувьцааны өсөлт зах зээлд эрсдэлийг бий болгож байна.
АНУ-ын хөрөнгийн зах зээл шинэ дээд түвшинд хүрсэн ч зах зээлийн өсөлт маш цөөн тооны хувьцаанд төвлөрч байгаа нь 2000 оны дотком хөөс хагарахын өмнөх үеийг санагдуулж байна гэж шинжээчид анхааруулж байна.
5-р сарын сүүлийн арилжааны өдөр S&P 500 индекс түүхэн дээд түвшинд хаагдсан боловч индексийн 500 компаниас ердөө 20 нь л шинэ дээд ханш тогтоожээ. Үүнээс зөвхөн 7 компани нь хиймэл оюун ухаантай шууд холбоогүй байсан бол үлдсэн нь AI болон хагас дамжуулагчийн салбарын компаниуд байв.
Энэ үзэгдэл нь 2000 оны 3-р сард интернэтийн хөөс оргилдоо хүрэх үед мөн адил ердөө 20 орчим хувьцаа зах зээлийг чирч байсан нөхцөлтэй төстэй байдал ажиглагдаж байна.

🔵Монгол Улсад анх удаа байгалийн хийн нөөц албан ёсоор батлагдлаа (ASX:JGH)
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Jade Gas Holdings (ASX: JGH) компани Монгол Улс дахь Тавантолгойн нүүрсний давхаргын метан хийн (CBM) төслийн анхны нөөцөө Монгол Улсын Эрдэс Баялгийн Мэргэжлийн Зөвлөлөөр албан ёсоор батлуулж, Ашигт малтмалын нэгдсэн санд бүртгүүлснээ зарлалаа. Энэхүү шийдвэр нь Монгол Улсын түүхэнд байгалийн хийн нөөц анх удаа албан ёсоор батлагдсан тохиолдол болж байгаагаараа онцлог юм.
Батлагдсан нөөц нь компанийн Өмнөговь аймаг дахь “Улаан нуур” төслийн 60 км.кв талбайн ердөө 4.2 км.кв хэсгийг хамарч байгаа бөгөөд төслийн цаашдын өсөлтийн боломж өндөр байгааг харуулж байна. Одоогийн байдлаар тус хэсгийн 2P буюу батлагдсан болон магадлагдсан нөөц 316 сая шоо метр, харин 3P буюу батлагдсан, магадлагдсан болон боломжит нийт нөөц 793 сая шоо метр гэж тооцоологджээ.

Нөөц албан ёсоор батлагдсанаар Jade Gas компанид төслийн Хөгжүүлэлт ба Ашиглалтын Төлөвлөгөө-г төрийн байгууллагад өргөн мэдүүлэх, цаашлаад үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрөл авах боломж бүрдэж байна. Энэ нь төслийг хайгуулын шатнаас олборлолт, үйлдвэрлэлийн шат руу шилжүүлэх чухал алхам болж байгаа юм.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд
