Трампын шийдвэрийн дараа АНУ-ын хөрөнгийн зах зээл огцом унав

|ОПЕК олборлолтоо дахин нэмлээ🛢️ | Бонд-Супермаркет |🤩GC Супермаркет: Шинэ Бонд |🌍Гадаад арилжааны мэдээг Viber cувгаас|Теслагийн хувьцаа уналаа|

Трампын шийдвэрийн дараа АНУ-ын хөрөнгийн зах зээл огцом унав 📉

Өчигдөр АНУ-ын хөрөнгийн зах зээлийн гол индексүүд огцом унаж 1 хувиар буурлаа. Шалтгаан нь Ерөнхийлөгч Дональд Трамп Япон , БНСУ-аас импортолж буй бүх бараанд 25 хувийн тариф ногдуулах төлөвлөгөөгөө зарласантай холбоотой.Трамп уг шийдвэрээ олон нийтийн сүлжээгээр дамжуулан зарлаж, Японы Ерөнхий сайд Ишиба Шигэру, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён нарт илгээсэн захидлуудаа нийтэлжээ✍️

Трамп, “Энэ нь АНУ-ын эдийн засаг болон үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул учруулж буй тэвчихийн аргагүй худалдааны алдагдлуудыг бууруулах зорилготой хариу үйлдэл” гэж тайлбарлажээ.

GС-BOND супермаркет: САНХҮҮГИЙН САЛБАРЫН БОНД-”19%”

Аливаа улс орны эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь санхүүгийн салбар байдаг.

Эдийн засаг өсөлттэй үед санхүүгийн салбар нь хамгийн өндөр ашигтай ажилладаг.

  • Хүү: Жилийн 19% хүүтэй

  • Хугацаа: 18 сар

  • Хүүний төлөлт: Улирал тутам

ОПЕК газрын тосны олборлолтыг 8 сараас дахин нэмнэ 🛢️

ОПЕК болон түүний холбоотон гишүүн орнууд (OPEC+) 8 сараас эхлэн газрын тосны өдөр тутмын нийлүүлэлтийг өмнө нь төлөвлөж байсан 411,000 баррелиэс нэмж 548,000-д 📈хүргэх шийдвэр гаргалаа.

Оролцсон улс орнууд:ОХУ, Саудын Араб , Алжир , Ирак , Казахстан , Кувейт, Оман, Арабын Нэгдсэн Эмират улсын төлөөлөл цахим уулзалтаар тус шийдвэрийг баталжээ.

Шийдвэрийн үндэслэл: 💡

🌍Дэлхийн эдийн засгийн тогтвортой өсөлт

⬆️Газрын тосны эрэлт тогтвортой өсөж буй нь нийлүүлэлтийг шат дараатайгаар хийх нөхцөл бүрдүүлж байна.

💵АМ.ДОЛЛАРЫН ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Голомт Капитал компани нь 💵Монгол Улсын Засгийн газар болон үндэсний 💹тэргүүлэгч компаниудын олон улсын зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ам.долларын бондыг тогтмол санал болгож байна.

  • Мөн ТОП 100 ААН-д багтсан компанийн өндөр өгөөжтэй ам.долларын бондын захиалгыг тогтмол авч байна.

👆Эрхэм та НЭГ өдөрт ч хүү тооцуулдаг төгрөг болон ам.доллар

“GC-Bond” супермаркет: https://golomtcapital.com/market/

Теслагийн хувьцаа огцом уналаа 📉

Теслагийн гүйцэтгэх захирал Илон Маск “America Party” 🇺🇸 хэмээх шинэ нам байгуулна гэдгээ зарласан. Үүний дараа тус компанийн хувьцаа өчигдөр өглөөний зах зээлийн өмнөх арилжаагаар 7%-иар буурч ⬇️, $292.8 болжээ.

Хөрөнгө оруулагчдын болгоомжлол:Брокерийн Wedbush компани ням гарагт гаргасан тэмдэглэлдээ Маскийн мэдэгдэл нь Tesla-ийн хувьцаанд дарамт үүсгэж болзошгүйг анхааруулжээ.

Тус тэмдэглэлд Маск улс төрд идэвхтэй оролцох нь Tesla-ийн хувьцаа эзэмшигчдийн хүслээс "эсрэг" үйлдэл юм. Энэ нь борлуулалт буурч, автономит жолоодлогын шилжилт хийж буй үед хамгийн таагүй зүйл юм гэсэн байна.

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙГ ЦАГ АЛДАЛГҮЙ АВАН ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦХЫГ ХҮСВЭЛ 🌍МАНАЙ VIBER CУВАГТ НЭГДЭЭРЭЙ! 👇

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд