• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • АНУ-Ираны хэлэлцээ мухардалд орж, Ормузын хоолойн эрсдэл хэвээр байна.

АНУ-Ираны хэлэлцээ мухардалд орж, Ормузын хоолойн эрсдэл хэвээр байна.

АНУ, Иран | Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци | Alibaba компани | Онцлох бонд | Viber сувагт нэгдээрэй |

АНУ, Ираны хооронд байнгын энхийн хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээ зогсонги байдалд орсноор Иран Ормузын хоолой болон бүс нутагт цэргийн ажиллагаагаа дахин эрчимжүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдэв. Ираны өндөр албан тушаалтан дипломат арга замаар тохиролцоонд хүрч чадахгүй бол АНУ-ын тэнгисийн цэргийн хоригийг сөрөх зорилгоор цэргийн ажиллагаа явуулна гэж мэдэгдсэн байна.

Гэсэн хэдий ч дипломат сувгууд бүрэн хаагдаагүй бөгөөд АНУ-ын тал Ирантай зуучлагчдаар дамжуулан хаалттай хэлэлцээ хийж эхэлсэн гэх мэдээлэл гарчээ.

Үүний зэрэгцээ Иран, Оман хооронд Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх тээврийн хөдөлгөөнийг зохицуулах тусдаа хэлэлцээр байгуулах яриа үргэлжилж байна. Харин Трамп Оманыг хэлэлцээнд оролцож, саад учруулбал цэргийн цохилт өгөхөө анхааруулсан нь бүс нутгийн хурцадмал байдлыг улам нэмэгдүүлсэн байна. 

🔵Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци 2026 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. 

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX:ERD), (MSE: ERDN) 2026 оны II улирлын үйл ажиллагаа, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа. Тайлант улиралд Баянхөндий алтны уурхайн олборлолт эрчимжиж, компанийн санхүүгийн үзүүлэлтэд эерэг нөлөө үзүүлсэн бол Зуун Мод, Тэрэг Уул зэрэг хайгуул, хөгжүүлэлтийн төслүүдэд ахиц гарлаа.

Баянхөндийн алтны олборлолт 37%-иар өслөө. 📈

Баянхөндий алтны уурхайгаас II улиралд 11,709 унц алт, 3,317 унц мөнгө олборлож, борлуулсан байна. Алтны олборлолт өмнөх улирлаас 37%-иар өссөн бөгөөд алтны борлуулалтын дундаж үнэ нэг унц тутамд 4,493 ам.доллар байв. Ингэснээр алт, мөнгөний нийт борлуулалтын орлого 53 сая ам.долларт хүрчээ.

Баянхөндий уурхайн олборлолт эхэлсэн нь Эрдэнэ Ресурсийн санхүүгийн үр дүнд мэдэгдэхүйц өөрчлөлт авчирлаа. Компани 2026 оны II улиралд 9.99 сая канад долларын цэвэр ашигтай ажилласан бол өмнөх оны мөн үед 4.12 сая канад долларын цэвэр алдагдалтай байжээ.

Хувьцаагаа эргүүлэн худалдан авч эхэллээ.

Эрдэнэ Ресурс 2026 оны 6-р сарын 30-наас хувьцаагаа эргүүлэн худалдан авах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд нийтэд чөлөөтэй арилжаалагдаж буй хувьцааны ойролцоогоор 10% буюу 4.9 сая хүртэлх хувьцааг худалдан авч, хүчингүй болгох боломжтой. Одоогийн байдлаар компани 94,400 ширхэг хувьцааг дунджаар 5.21 канад долларын үнээр эргүүлэн худалдан авч, хүчингүй болгожээ.

Тайлангийн дэлгэрэнгүй: FSMDA.pdf 

🔵Alibaba компани шинэ загвараа танилцуулсан ба, удахгүй санхүүгийн тайлангаа 📄танилцуулна.

Хятадын технологийн Alibaba компани энгийн зөөврийн компьютер дээр ажиллах боломжтой шинэ Qwen3.8-27B хиймэл оюуны загвараа танилцууллаа. Мөн хамгийн хүчирхэг Qwen3.8 Max загвараа бусад хөгжүүлэгчид ашиглах боломжтой болгосноор Meta-тай өрсөлдөх өрсөлдөөнөө улам эрчимжүүлэв.

Шинэ загвар нь код бичих, судалгаа хийх, мэргэжлийн ажлуудад туслах болон олон шат дараалсан даалгавар гүйцэтгэх зориулалттай. Alibaba-ийн мэдээлснээр харьцангуй бага хэмжээтэй ч өөрөөсөө 10 дахин том хиймэл оюуны загвартай ойролцоо түвшинд ажиллах боломжтой аж.

Шинэ загварын гол онцлог нь хүчирхэг дата төв заавал шаардахгүйгээр хэрэглэгчийн өөрийн компьютер дээр ажиллах боломжтой явдал юм. Ингэснээр хиймэл оюуныг илүү хурдан, хүртээмжтэй ашиглахын зэрэгцээ мэдээллээ өөрийн төхөөрөмж дээр хадгалах боломж нэмэгдэнэ.

Ийнхүү хиймэл оюуны салбарын өрсөлдөөн зөвхөн хамгийн хүчирхэг систем бүтээхээс гадна хэрэглэгчдийн өдөр тутмын төхөөрөмж дээр хурдан, үр ашигтай ажиллах хиймэл оюун хөгжүүлэх чиглэлд шилжиж байна. Үүнээс гадна Alibaba компанийн 2026 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлан 8-р сарын 20-ны өдөр танилцуулагдана. 

🪙ОНЦЛОХ БОНД

💰Хүү 18-21%

📱Бондын зөвлөхүүд: 8888-9183 | 8083-6622 | 8665-1177 | 8004-6611 | 8888-9414
🌐Бондын форм: https://golomtcapital.com/forms/bond
💻Бондын захиалга өгөх:: https://trader.golomtcapital.com/

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд