ОХУ Киев-рүү хүчтэй агаарын цохилт өглөө

ОХУ Киев-рүү хүчтэй агаарын цохилт өглөө | Онцлох бонд | АНУ-Ираны хэлэлцээ удааширч, Трамп “яарахгүй” гэдгээ мэдэгдэв | Viber сувагт нэгдээрэй |

⚙️АНУ-Ираны хэлэлцээ удааширч, Трамп “яарахгүй” гэдгээ мэдэгдэв

Амралтын өдрүүдэд АНУ болон Ираны хооронд энхийн хэлэлцээр байгуулагдах нь ойртож, талууд үндсэн нөхцөлүүд дээр “ихэнхдээ тохиролцсон” гэх мэдээлэл гарснаар зах зээл дээр хурцадмал байдал намжих хүлээлт үүсээд байсан юм.

Гэвч хэлэлцээ эцсийн шатандаа удааширч, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ирантай хийх тохиролцоонд “яарах шаардлагагүй” гэж мэдэгдлээ.Тэрээр Ормузын хоолой дахь АНУ-ын тэнгисийн бүслэлт эцсийн гэрээ зурагдаж, баталгаажих хүртэл хэвээр үргэлжилнэ гэдгийг онцолсон байна.

АНУ-ын талын мэдээлснээр Иран Ормузын хоолойн хөдөлгөөнийг нээх болон өндөр түвшинд баяжуулсан ураны асуудлыг шийдэх зарчмын тохиролцоог хүлээн зөвшөөрсөн гэж мэдэгдсэн ч Тегеран үүнийг албан ёсоор батлаагүй хэвээр байна.

Үүний зэрэгцээ Ираны тал АНУ-ыг хориг арга хэмжээ болон царцаасан хөрөнгийн асуудал дээр ахиц гаргахгүй байна хэмээн буруутгажээ. Мөн Тегеран Ормузын хоолой дахь хяналтаа өөрийн хууль ёсны эрх гэж дахин мэдэгдсэн байна.

Хэлэлцээр ойртсон гэх хүлээлтээр газрын тосны үнэ амралтын өдрүүдэд огцом буурсан ч тодорхойгүй байдал үргэлжилсээр байна.

🪙ОНЦЛОХ БОНД

💰Хүү 18-21%

📱Бондын зөвлөхүүд: 8888-9183 | 8083-6622 | 8665-1177 | 8004-6611 | 8886-9282
🌐Бондын форм: https://golomtcapital.com/forms/bond
💻Бондын захиалга өгөх:: https://trader.golomtcapital.com/

 🔥ОХУ Киев-рүү хүчтэй агаарын цохилт өглөө

ОХУ өнгөрсөн амралтын өдрүүдээр Киев болон ойролцоох бүс нутгууд руу 90 пуужин, 600 дрон ашиглан дайны эхэлснээс хойших хамгийн хүчтэй халдлагуудын нэгийг үйлджээ. Энэ үеэр цөмийн цэнэг тээвэрлэх боломжтой, дууны хурднаас 10 дахин их хурдтай “Орешник” хэт авианы пуужинг Киевийн ойролцоо харвасан байна.

Халдлагын улмаас 4 хүн амиа алдаж, 80 гаруй хүн шархадсан бөгөөд олон орон сууц, сургууль болон дэд бүтцийн байгууламж эвдэрч сүйджээ. Киев хотод хүчтэй дэлбэрэлтүүд болж, олон мянган иргэн метроны буудлуудад хоргодсон байна.

Украины Ерөнхийлөгч Volodymyr Zelenskyy Оросын энэхүү халдлагад АНУ болон Европ хатуу хариу арга хэмжээ авах ёстой гэж мэдэгдсэн бол Оросын тал үүнийг Украины өмнөх цохилтуудын хариу ажиллагаа байсан гэж тайлбарлажээ.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд