МОНОС ХҮНС ХК /MFC.MSE/-ИЙН ХУВЬЦААНЫ АРИЛЖААНЫ ИДЭВХ 90 ХУВИАР ӨСЛӨӨ

Монос Хүнс | Онцлох бонд | AI-ийн өрсөлдөөнд Microsoft хүч түрлээ | SpaceX $135 | Viber сувагт нэгдээрэй |

📈МОНОС ХҮНС ХК /MFC.MSE/-ИЙН ХУВЬЦААНЫ АРИЛЖААНЫ ИДЭВХ 90 ХУВИАР ӨСЛӨӨ

Голомт Капитал ҮЦК ХХК нь Монос Хүнс ХК-ийн MFC.MSE хувьцаан дээр зах зээл үүсгэгчийн үйл ажиллагааг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Зах зээл үүсгэх захиалгууд байршуулж эхэлснээс хойш тус хувьцааны арилжааны идэвх мэдэгдэхүйц нэмэгдэж, хөрвөх чадвар сайжирсан эерэг үр дүн ажиглагдаж байна.

Тодруулбал, MFC.MSE хувьцааны сүүлийн нэг жилийн өдрийн дундаж арилжааны дүн 5.1 сая төгрөг байсан бол зах зээл үүсгэж эхэлснээс хойш энэ үзүүлэлт 9.8 сая төгрөгт хүрч, өмнөх дунджаас 90 хувиар өсөөд байна.

Энэхүү өсөлт нь зах зээл үүсгэгчийн үйл ажиллагаа хөрөнгө оруулагчдын арилжаанд оролцох боломжийг нэмэгдүүлж, хувьцааны хөрвөх чадвар болон зах зээлийн үр ашигт эерэг нөлөө үзүүлж байгааг харуулж байна.

Голомт Капитал ҮЦК ХХК нь цаашид Монголын хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдад илүү хүртээмжтэй, үр ашигтай арилжааны орчныг бүрдүүлэх зорилгоор зах зээл үүсгэгчийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах болно.

🪙ОНЦЛОХ БОНД

💰Хүү 18-21%

📱Бондын зөвлөхүүд: 8888-9183 | 8083-6622 | 8665-1177 | 8004-6611 | 8886-9282
🌐Бондын форм: https://golomtcapital.com/forms/bond
💻Бондын захиалга өгөх:: https://trader.golomtcapital.com/

🔵AI-ийн өрсөлдөөнд Microsoft хүч түрлээ

Microsoft жил бүрийн Build хөгжүүлэгчдийн хурлаар хиймэл оюунд суурилсан шинэ төхөөрөмж, өөрийн AI загваруудаа танилцуулж, OpenAI-д тулгуурласан стратегиасаа аажмаар хөндийрөн өөрийн бүрэн хэмжээний экосистемийг бий болгох зорилтоо илүү тод харууллаа.

Тус танилцуулгын гол цөмд AI-д суурилсан Project Solara төхөөрөмжүүд, Nvidia чиптэй шинэ компьютер болон байгууллагын орчинд ажиллах AI шийдлүүд багтсан бөгөөд энэ нь Microsoft зөвхөн загвар хөгжүүлэхээс гадна төхөөрөмж, програм хангамж, үүлэн үйлчилгээ, агентуудыг хамарсан нэгдсэн экосистем байгуулахаар зорьж буйг илтгэж байна.

OpenAI болон Anthropic-ийн өрсөлдөөн ширүүсэж буй энэ үед Microsoft AI-ийн өрсөлдөөнд зөвхөн нэг загвараар бус, харин төхөөрөмжөөс үүлэн үйлчилгээ хүртэлх бүх түвшинд өрсөлдөх урт хугацааны стратегиа ийнхүү тодотгож байна.

🚀SpaceX $135-ын үнээр хувьцаагаа санал болгохоор төлөвлөж байна

SpaceX компани анхдагч зах зээлийн арилжаандаа (IPO) нэгж хувьцаагаа 135 ам.доллароор үнэлж, нийт 555.6 сая ширхэг хувьцаа санал болгон 75 тэрбум ам.долларын хөрөнгө татахаар төлөвлөж байна. Хэрэв амжилттай хэрэгжвэл энэ нь дэлхийн хөрөнгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн том IPO болох юм.

Энэхүү үнэлгээгээр SpaceX-ийн зах зээлийн үнэлгээ 1.75 их наяд ам.долларт хүрч, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компаниудын нэг болох юм. Тус компанийн хөрөнгө оруулагчдад зориулсан танилцуулга буюу roadshow энэ долоо хоногт эхлэх бөгөөд захиалгын дүнгээс шалтгаалан энэхүү үнэ өөрчлөгдөх боломжтой юм. 

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд