Өчигдөр алтны үнэд өөрчлөлт орсонгүй

|📉HSBC-ийн хувьцаа өчигдөр 5% уналаа|💰Шинэ Бонд|💡AI-ийн хөгжил: Эрчим хүч, дата төвүүдийн хөрөнгө оруулалтаас хамаарна|

Өчигдөр алтны үнэд өөрчлөлт орсонгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс Израиль ба Хамаст зориулж 20 заалт бүхий гэрээг санал болгосон юм. Тодруулбал, АНУ нь Израилийн Газын зурвасаас бүрэн гарч Палестиныг өөрийн засаг захиргаагаа бүрдүүлэх боломжийг бүрдүүлэх талаар тусгасан байв.

🕊️Улмаар Египетэд болсон хэлэлцээрийн үеэр Израиль ба Хамас нь тохиролцоонд хүрч гал зогсоох гэрээ байгуулсан.

💰Энэ нь аюулгүй хөрөнгө рүү чиглэсэн хөрөнгө оруулалтад тодорхой хэмжээнд дарамт үзүүлсэн ч алтны үнэ түүхэн дээд түвшинд хэвээр байна.

AI-ийн хөгжил: Эрчим хүч, дата төвүүдийн хөрөнгө оруулалтаас шалтгаална!

💡Сүүлийн 10 жилд хиймэл оюун (AI) нь технологийн түүхэнд байгаагүйгээр хурдтай хөгжиж байна. Энэхүү өсөлт болон технологийн ирээдүйг хадгалахын тулд өндөр хүчин чадалтай дата төвүүдийг байгуулах шаардлагатай байгаа юм.

Тодруулбал, 2030 он хүртэл дата төвийн барилга, тоног төхөөрөмж, үйл ажиллагааны зардлыг бүрэн санхүүжүүлэхэд нийт 💸2 их наяд ам.доллар шаардагдаж байна.

Гэхдээ энэ нь дэлхийд шинэ хөрөнгө оруулалтын хямрал үүсгэж болзошгүйг шинжээчид анхааруулж байна.

Дата төвийн барилгын өртөг сүүлийн 4 жилд +322%-иар өсөж, жилд 43 тэрбум ам.долларт хүрсэн. АНУ-д одоогоор 💰 40 тэрбум ам.долларын дата төвүүд баригдаж байгаа нь 2022 оноос хойш 400% өссөн үзүүлэлт юм.

40%-ИЙН ӨСӨЛТТЭЙ САЛБАРЫН 19% ӨГӨӨЖТЭЙ БОНД

  • 💰Жилийн 19% хүүтэй

  • 📅Хугацаа: 24 сар

  • 🔁Хүүний төлөлт: Улирал тутам

🚀40%-ИЙН ӨСӨЛТТЭЙ САЛБАРЫН БОНД АВААД 19%-ИЙН ӨГӨӨЖ ХҮРТЭЭРЭЙ

Өөрт байгаа мөнгөө өндөр өгөөжөөр өсгөх боломж байна.

Учир нь бондын хүү дунджаар 19.5% байгаа нь төгрөгийн хадгаламжийн хүүнээс 6.5-7.5 хувиар илүү байгаа юм.

Тэр дундаа 40%-ийн өсөлттэй салбарын компанийн бондыг авснаар 20%-ийн өгөөж хүртэх боломжтой.

Өчигдөр HSBC Holdings Plc-ийн хувьцаа 5 гаруй хувиар уналаа

🏦Учир нь тус банк Hang Seng Bank-ийн үлдсэн 36.5%-ийн нэгж хувьцааг HK$155-аар буюу нийт HK$106.1 тэрбумаар бүрэн хувьчилж авах болсноо зарласан байна.

Энэ нь Hang Seng-ийн сүүлийн хаалтын үнээс ойролцоогоор 30%-иар дээгүүр үнэ ажээ.Хэрэв хэлцэл батлагдвал Hang Seng Bank Хонгконгийн Хөрөнгийн биржээс хасагдаж, HSBC-ийн 100%-ийн өмчит охин компани болох бөгөөд брэнд, удирдлага, орон нутгийн онцлогоо үргэлжлүүлэн хадгалж ажиллана гэж мэдэгдлээ.

🎯J.P. Morgan энэхүү хувьчлалыг дүгнэхдээ, HSBC банк нь Хонгконг дахь үйл ажиллагаагаа хялбарчилж, чинээлэг хүмүүст үйлчилдэг хөрөнгийн удирдлагын төвөөрөө орон нутгийн зах зээлд илүү төвлөрөх зорилготой гэжээ.