🪙АЛТНЫ ӨСӨЛТИЙН ЦААНА

| Монгол Улс💹 Гадаад худалдаа | BOFA 📢Зарах дохио | Манай 👉VIBER сувагт нэгдээрэй! | ЗГ-ын бонд💵4.98%-6.11% |

🪙АЛТНЫ ӨСӨЛТИЙН ЦААНА

🪙Алтны өнөөгийн өсөлт нь богино хугацааны үнийн савлагаа бус олон жилийн туршид бүрэлдсэн суурь өөрчлөлтийн үр дүн юм. Энэхүү өсөлтийн эхлэл 2020 онд Ковид-19 цар тахлын үед мөнгөний бодлого огцом зөөлрөх, төсвийн тэлэлт хэт ихсэх, бодит хүү огцом унах үед тавигдсан.

👆Гэсэн ч алтны зах зээлийн жинхэнэ эргэлтийн цэг нь 2022 он байлаа.

🗽АНУ-ын 10 жилийн бодит хүү 2022-2023 онд -1.2 хувиас +2.5 хувь хүртэл өссөн. Энэ үед алтны үнэ огцом унаагүй, тогтвортой үлдсэн нь зах зээлийн уламжлалт логикоос гажсан үзэгдэл байв. Гол шалтгаан нь 2022 онд Орос, Украины дайн эхэлж, барууны орнууд Оросын гадаад валютын нөөцийг царцаасан нь дэлхийн санхүүгийн тогтолцоонд түүхэн эргэлт авчирсан юм.

Энэ үеэс 🏦төв банкнууд алтны гол худалдан авагч болж, жил бүр 1,000 тонноос давсан хэмжээний алт худалдан авсан…

👆Гэсэн ч 2026 он руу ойртох тусам тодорхой эрсдэл нэмэгдсээр байна.

BOFA-ИЙН САНГИЙН МЕНЕЖЕРҮҮДИЙН СУДАЛГАА: 📢ЗАХ ЗЭЭЛ ХЭТ ӨӨДРӨГ БАЙГАА НЬ ЭРСДЭЛТЭЙ.

🏦Bank of America-ийн 2025 оны 12 сарын Global Fund Manager Survey (FMS)-ийн үр дүнгээс харахад хөрөнгө оруулагчдын зах зээлд хандах хандлага сүүлийн 3.5 жилийн хамгийн өөдрөг түвшинд хүрчээ.

👆Судалгаанд оролцогчид хувьцаа болон түүхий эдэд хийж буй хөрөнгө оруулалтын төвлөрлөө 2022 оны 2 сараас хойших хамгийн өндөр түвшинд хүргэсэн бол бэлэн мөнгөний эзлэх хувь 🎯3.3% болж, түүхэн доод түвшинд унав.Энэ нь хөрөнгө оруулагчид хамгаалалтаас татгалзаж, эрсдэл рүү илүү зоригтой шилжсэнийг харуулж байна.

📢Тиймээс BofA-аас Bull & Bear Indicator 7.9-д хүрч, зарах дохио ойртож байна гэв.

Компанийн бонд💵4.22%-11.85%|💵Засгийн газрын бонд 4.98%-6.11%

Он гарснаас хойш төгрөг нь 💸ам.долларын эсрэг 5.1%-иар суларчээ. Өөрөөр хэлбэл та 3000 төгрөгөөр авдаг байсан бараандаа нэмээд 💰150 төгрөг төлж байна.

Тэгвэл: 

  • 💰Монгол Улсын Засгийн газрын бондын өгөөж 4.98%-6.11%

  • 💰Компанийн бондын өгөөж 4.22%-11.85%

👆Хэрэв та энэхүү бондод хөрөнгө оруулбал 3000 төгрөгөөр бараагаа ч аваад цаана нь 200 төгрөгтэй үлдэнэ гэсэн үг юм.

  • Өөрөөр хэлбэл ам.долларын бондын өгөөж нь ханшийн өсөлтөөс өндөр 🕊️байгаа нь таны мөнгийг бүрэн хамгаалаад зогсохгүй нэмээд өндөр өгөөж өгч байна.

  • Түүнчлэн та ам.долларын бондын хүү болон үнийн зөрүү, валютын ханшийн өөрчлөлтөөс нэмж 💰өгөөж хүртэх боломжтой.

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХУДАЛДААНЫ ТЭНЦЭЛ 11 САРД💲477.6 САЯЫН АШИГТАЙ ГАРАВ.

Монгол Улсын гадаад худалдаа 2025 оны эхний 11 сарын байдлаар 💰24 тэрбум ам.долларын бараа эргэлттэй байж, өмнөх оны мөн үеэс 4.9 хувиар өссөн байна.

🚛Экспортын орлого 13.7 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 3.1 тэрбум ам.доллараар буурчээ. Мөн импортын хэмжээ 💰12.1 тэрбум ам.доллар болж буурав.

🎯Үүний үр дүнд гадаад худалдааны тэнцэл 477.6 сая ам.долларын ашигтай гарсан нь өмнөх оноос харьцангуй буурсан үзүүлэлт юм.

  • Экспортын бүтэц

  • Импортын голлох нэр төрлүүдэд:

  • Дүгнэлт👇

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд