Хятадын эдийн засаг: нийлүүлэлт хүчтэй ч эрэлт сул хэвээр

Хятадын эдийн засаг | АНУ-Иран | Онцлох бонд | Viber сувагт нэгдээрэй |

Хятадын эдийн засаг: нийлүүлэлт хүчтэй ч эрэлт сул хэвээр

БНХАУ-ын эдийн засгийн идэвхжил 2026 оны 5-р сард суларч, дотоод хэрэглээ, хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгийн салбарын дарамт үргэлжилснийг шинэ статистик харууллаа.

Тухайлбал жижиглэн худалдааны борлуулалт 2022 оны сүүлээс хойш анх удаа 0.6%-иар буурч, хэрэглээний идэвхжил сул байгааг илтгэв. Харин аж үйлдвэрийн үйлдвэрлэл 4.5%-ийн өсөлттэй гарч, ажилгүйдэл 5.1% болж буурсан нь цөөн эерэг үзүүлэлт болов.

Үүнээс харвал, Хятадын эдийн засагт үйлдвэрлэл, экспорт харьцангуй тогтвортой ч дотоод эрэлт, үл хөдлөх хөрөнгө, бизнесийн хөрөнгө оруулалт сул хэвээр байна. Ингэснээр дэлхийн хоёр дахь том эдийн засгийн өсөлт удааширч, ойрын саруудад бодлогын нэмэлт дэмжлэг шаардлагатай болох төлөв ажиглагдаж байна.

🪙ОНЦЛОХ БОНД

💰Хүү 18-21%

📱Бондын зөвлөхүүд: 8888-9183 | 8083-6622 | 8665-1177 | 8004-6611 | 8886-9282
🌐Бондын форм: https://golomtcapital.com/forms/bond
💻Бондын захиалга өгөх:: https://trader.golomtcapital.com/

🕊️АНУ-Ираны энхийн хэлэлцээр урагшилж, Израиль эсэргүүцсэн байр суурьтай үлдэв

АНУ, Ираны хооронд дайныг зогсоох урьдчилсан санамж бичиг цахимаар байгуулагдсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээллээ. Тус баримт бичигт Трамп, дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс, Ираны парламентын дарга Мохаммад Багер Галибаф нар гарын үсэг зурсан бөгөөд баасан гарагт Швейцарт албан ёсны ёслол болох юм.

Гэвч АНУ Ирантай энхийн хэлэлцээрт хүрэхийг эрмэлзэж байгаа энэ үед Израилийн тал уг хэлэлцээр нь Ираны цөмийн хөтөлбөр, пуужингийн хүчин чадал болон Израилийн аюулгүй байдлын үндсэн зорилгод хүрээгүй гэж үзэж байгаа тул Ливанд цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлж, шаардлагатай тохиолдолд Ираны эсрэг дангаараа ажиллагаа явуулах эрхээ хадгална гэдгээ мэдэгдээд байна.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд