Ойрх Дорнодын нөхцөл байдал дахин хурцдав

Ойрх Дорнодын нөхцөл байдал дахин хурцдав | Онцлох бонд | Хятадын эдийн засгийн өсөлт саарч, хэрэглээ 2022 оноос хойших хамгийн сул түвшинд хүрэв | Viber сувагт нэгдээрэй |

🔥Ойрх Дорнодын нөхцөл байдал дахин хурцдав

АНУ болон Ираны хоорондын зөрчил намжихгүй хэвээр байгаа энэ үед Персийн булангийн бүсэд дроны халдлагууд дахин гарч, нөхцөл байдал хурцадлаа. АНЭУ-ын мэдээлснээр дроны цохилтын улмаас Бараках цөмийн цахилгаан станцын гаднах цахилгаан үүсгүүрт гал гарсан ч цацрагийн аюулгүй байдалд нөлөөлөөгүй байна. Мөн Саудын Араб Иракийн агаарын орон зайнаас орж ирсэн гурван дроныг устгаснаа мэдэгдсэн юм.

Энэ нь АНУ, Ираны хэлэлцээ мухардалд орсон үед өрнөж байгаа бөгөөд Вашингтон Иранаас цөмийн хөтөлбөрөө зогсоож, Ормузын хоолой дахь хяналтаа сулруулахыг шаардаж байгаа бол Тегеран дайны хохирлын нөхөн төлбөр, АНУ-ын хориг ба бүслэлтийг цуцлах, бүс нутгийн мөргөлдөөнийг бүрэн зогсоох шаардлага тавьсаар байна.

Ерөнхийлөгч Доналд Трамп “Ираны цаг дуусаж байна” хэмээн мэдэгдэж, цэргийн нэмэлт арга хэмжээ авч магадгүйг анхааруулсан бол Иран АНУ дахин довтолбол “гэнэтийн бөгөөд хүчтэй хариу” өгнө гэж мэдэгдээд байна.

🪙ОНЦЛОХ БОНД

💰Хүү 18-21%

📱Бондын зөвлөхүүд: 8888-9183 | 8083-6622 | 8665-1177 | 8004-6611 | 8886-9282
🌐Бондын форм: https://golomtcapital.com/forms/bond
💻Бондын захиалга өгөх:: https://trader.golomtcapital.com/

🐌Хятадын эдийн засгийн өсөлт саарч, хэрэглээ 2022 оноос хойших хамгийн сул түвшинд хүрэв

Хятадын “Үндэсний статистикийн газар”-ын мэдээллээр жижиглэн худалдааны борлуулалт ердөө 0.2%-иар өссөн нь шинжээчдийн таамаглаж байсан 2%-ийн өсөлтөөс хол хоцорч, 2022 оны сүүлээс хойших хамгийн сул үзүүлэлт болов. Мөн аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн өсөлт 4.1%-д хүрч саарсан бол үл хөдлөх хөрөнгө болон дэд бүтцийг хамардаг хөрөнгө оруулалт оны эхний дөрвөн сард 1.6%-иар агшжээ.

Эдийн засгийн идэвх сул байгаа ч дөрөвдүгээр сард экспорт 14.1%-иар өссөн нь Ираны дайн урт хугацаанд үргэлжилж, өртөг өснө гэсэн болгоомжлолын улмаас гадаад худалдан авагчид бараагаа нөөцөлж эхэлсэнтэй холбоотой гэж үзэж байна.

Үүний зэрэгцээ өнгөрсөн долоо хоногт болсон Трамп-Ши Жиньпиний уулзалтын үеэр Хятад улс АНУ-аас дор хаяж 17 тэрбум ам.долларын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн худалдан авах, Boeing-ийн 200 онгоц захиалахаар тохиролцсон байна. Мөн хоёр улс худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан зөвлөл байгуулж, зах зээлийн нээлттэй байдал болон тарифын асуудлыг зохицуулахаар болсон юм.

Эдийн засагчдын үзэж буйгаар Вашингтон, Бээжин хоёр эдийн засгаа бүрэн салгах эсвэл хяналтгүй мөргөлдөөнд хүрэх нь аль алинд нь асар өндөр өртөгтэй гэдгийг онцолжээ.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд