• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • Украйн Оросын хамгийн том газрын тос боловсруулах үйлдвэрт цохилт өглөө

Украйн Оросын хамгийн том газрын тос боловсруулах үйлдвэрт цохилт өглөө

Украин Оросын хамгийн том газрын тос боловсруулах үйлдвэрт цохилт өглөө | Broadcom, Apple-тэй хамтын ажиллагаагаа 2031 он хүртэл сунгалаа | Alibaba ажилтнууддаа Anthropic-ийн AI ашиглахыг хориглолоо | Viber сувагт нэгдээрэй |

🌐Украины арми ОХУ-ын хамгийн том нефть боловсруулах үйлдвэр болох Омскийн үйлдвэрт алсын тусгалтай дроноор цохилт өгч, үйлдвэрт гал гарсан талаар мэдээллээ. ОХУ халдлагыг баталсан ч ихэнх дроныг устгасан, хүний амь эрсдээгүй гэж мэдэгдсэн бөгөөд үйлдвэрийн хохирлын хэмжээ одоогоор тодорхойгүй байна. Тус үйлдвэр нь жилд 23 сая тонн буюу өдөрт 460 мянга орчим баррель газрын тос боловсруулах хүчин чадалтай бөгөөд ОХУ-ын түлшний нийлүүлэлтийн хамгийн чухал дэд бүтцүүдийн нэг юм.

Сүүлийн саруудад Украин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүд болон экспортын боомтуудыг онилсон цохилтоо эрчимжүүлсээр байна.

Broadcom, Apple-тэй хамтын ажиллагаагаа 2031 он хүртэл сунгалаа

Broadcom болон Apple хамтын ажиллагаагаа 2031 он хүртэл сунгаж, iPhone болон бусад төхөөрөмжид ашиглагдах захиалгат (custom) чипүүдийг хамтран хөгжүүлж, нийлүүлэхээр боллоо. Шинжээчдийн тооцоолсноор Apple нь Broadcom-ын жилийн орлогын ойролцоогоор 20%-ийг бүрдүүлдэг хамгийн том харилцагчдын нэг юм. Харин Apple-ийн хувьд энэхүү хэлэлцээр нь чипийн нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангаж, AI-ийн эрэлтээс шалтгаалан үүсээд буй нийлүүлэлтийн хомсдолыг бууруулах ач холбогдолтой юм.

Мөн энэ нь Apple өөрийн процессороо хөгжүүлж байгаа ч нарийн төвөгтэй сүлжээний болон холболтын чипүүдийн хувьд Broadcom зэрэг стратегийн түншүүддээ үргэлжлүүлэн түшиглэхээр байгааг харуулж байна.

Alibaba ажилтнууддаа Anthropic-ийн AI ашиглахыг хориглолоо

Хятадын Alibaba компани 7-р сарын 10-ноос эхлэн ажилтнууддаа Anthropic-ийн хиймэл оюуны бүтээгдэхүүнүүдийг ажлын зориулалтаар ашиглахыг хориглож, Claude Code-ийг өндөр эрсдэлтэй программын жагсаалтад орууллаа. Үүний оронд ажилтнууд зөвхөн Alibaba-ийн өөрийн хөгжүүлсэн Qoder AI туслахыг ашиглах юм. Энэхүү шийдвэр нь Anthropic өнгөрсөн сард Alibaba-г өөрийн AI загварыг хууль бусаар дуурайлган сургахыг оролдсон гэж буруутгасны дараа гарч байгаагаараа онцлог болж байна. Мөн Anthropic-ийн үйлчилгээний нөхцөлд Хятадын компаниуд Claude загварыг ашиглахыг хориглодог байна.

Энэ үйл явдал нь АНУ, Хятадын AI өрсөлдөөн улам ширүүсэж, компаниуд өөрийн AI технологи, мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах бодлогоо улам чангатгаж байгааг харуулж байна.

🪙ОНЦЛОХ БОНД

💰Хүү 21%

📱Бондын зөвлөхүүд: 8888-9183 | 8083-6622 | 8665-1177 | 8004-6611 | 8888-9414
🌐Бондын форм: https://golomtcapital.com/forms/bond
💻Бондын захиалга өгөх:: https://trader.golomtcapital.com/

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд