Хятадын чип экспортын гол зангилаа болж буй Хонконг

Хятадын чип | АНУ-ын технологийн 7 компанийн үнэлгээ | Viber сувагт нэгдээрэй |

Хятадын⚙️хагас дамжуулагчийн экспорт тавдугаар сард шинэ дээд түвшинд хүрч, зөвхөн Хонконг руу хийсэн нийлүүлэлт 💵15 тэрбум ам.долларт хүрлээ. Энэ нь 2025 оны эхэн үеэс хойш 200 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм.

Ингэснээр тавдугаар сард Хятадын нийт хагас дамжуулагчийн экспортын 43% нь Хонконгоор дамжжээ.

Энэхүү өсөлт нь Хонконг зөвхөн эцсийн хэрэглэгч биш, харин Хятадын чипийн худалдаа, экспортын хамгийн том логистикийн төв болж байгааг харуулж байна. Мөн АНУ-ын экспортын хязгаарлалт, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний өөрчлөлтийн үед Хятад бүс нутгийн худалдааны урсгалаа Хонконгоор төвлөрүүлэн зохион байгуулж байгааг илтгэж байна. 

АНУ-ын технологийн 7 компанийн үнэлгээ МУ-ын 1 жилийн ДНБ-ээс 📈 700 дахин их

АНУ-ын хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 81 их наяд ам.долларт хүрч, дэлхийн нийт хөрөнгийн зах зээлийн үнэлгээний ойролцоогоор 48%-ийг бүрдүүлэн түүхэн дээд түвшинд хүрээд байна.

Энэ нь дэлхийн хоёр дахь том хөрөнгийн зах зээл болох БНХАУ-ын 17 их наяд ам.долларын үнэлгээнээс 📈375%-иар өндөр үзүүлэлт юм. Мөн АНУ-ын хөрөнгийн зах зээл нь БНХАУ, Япон, Хонконг, Тайванийн хөрөнгийн зах зээлийн нийлбэр үнэлгээнээс хоёр дахин том, цаашлаад дараагийн 18 улсын хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээг нийлүүлснээс ч илүү хэмжээтэй болжээ.

Түүнчлэн Magnificent 7 буюу АНУ-ын технологийн тэргүүлэгч долоон компанийн нийт зах зээлийн үнэлгээ дангаараа БНХАУ-ын бүх хөрөнгийн зах зээлийн үнэлгээнээс давсан байна. Эдгээр үзүүлэлтүүд нь АНУ дэлхийн хөрөнгийн зах зээлд урьд өмнө байгаагүй хэмжээнд ноёрхож, дэлхийн хөрөнгө оруулалтын урсгалын гол төв хэвээр байгааг харуулж байна.

Үүнээс гадна АНУ-ын технологийн тэргүүлэгч "Magnificent 7" компанийн нийт зах зээлийн үнэлгээ өнөөдөр 20 их наяд ам.долларыг давж, дангаараа Монгол Улсын нэг жилийн эдийн засгийн хэмжээнээс ойролцоогоор 700 дахин том болжээ. Монгол Улсын нэг жилийн ДНБ ойролцоогоор 💵30 тэрбум ам.доллар.

🪙ОНЦЛОХ БОНД

💰Хүү 21%

📱Бондын зөвлөхүүд: 8888-9183 | 8083-6622 | 8665-1177 | 8004-6611 | 8888-9414
🌐Бондын форм: https://golomtcapital.com/forms/bond
💻Бондын захиалга өгөх:: https://trader.golomtcapital.com/

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд