- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Зах зээл хоёр чиглэлд:Dow түүхэн дээд түвшинд хүрч, semiconductor салбар огцом уналаа
Зах зээл хоёр чиглэлд:Dow түүхэн дээд түвшинд хүрч, semiconductor салбар огцом уналаа
Зах зээл хоёр өөр чиглэлд: Dow түүхэн дээд түвшинд хүрч, semiconductor салбар огцом уналаа | OpenAI АНУ-ын засгийн газарт хувьцаагаа санал болголоо | Viber сувагт нэгдээрэй |
📊Зах зээл хоёр өөр чиглэлд: Dow түүхэн дээд түвшинд хүрч, semiconductor салбар огцом уналаа
АНУ-ын эдийн засаг 6-р сард ердөө 57,000 шинэ ажлын байр нэмсэн нь шинжээчдийн таамаглаж байсан 110,000-аас хавьгүй доогуур үзүүлэлт байлаа.
Энэ нөхцөл байдал зах зээлд эерэг нөлөө үзүүлж, Dow Jones индекс 1.14%-иар өсөж 52,900 нэгжид хүрэн түүхэн дээд хаалтаа шинэчиллээ. Харин S&P 500 үндсэндээ өөрчлөлтгүй хаагдсан бол Nasdaq Composite 0.8%-иар буурсан байна.
Nasdaq-ийн уналтын гол шалтгаан нь сүүлийн өдрүүдэд үргэлжилж буй semiconductor компаниудын уналт байлаа. Хөрөнгө оруулагчид энэ оны эхнээс AI-ийн өсөлтөөр хэт хурдан өссөн чип компаниудаас ашгаа хэрэгжүүлж эхэлсэн нь энэ хөдөлгөөний гол шалтгаан гэж зах зээл үзэж байна.

Өмнө нь AI boom-ийн гол ялагч байсан hardware болон semiconductor компаниудаас хөрөнгө аажмаар гарч, харин илүү тогтвортой өсөлттэй, хэрэглэгчид рүү чиглэсэн технологийн компаниуд руу хөрөнгө шилжих хөдөлгөөн хүчтэй ажиглагдаж эхэллээ.
🖥️OpenAI АНУ-ын засгийн газарт хувьцаагаа санал болголоо
OpenAI АНУ-ын засгийн газарт компанийнхаа хувьцааны 5%-ийг санал болгож магадгүй тухай мэдээлэл зах зээлд томоохон анхаарал татаж байна. Sam Altman энэ саналыг Donald Trump-ийн засаг захиргаатай хийж буй хэлэлцээний хүрээнд дэвшүүлсэн байна. Гол зорилго нь зөвхөн хөрөнгө босгох асуудал биш. Сүүлийн үед Вашингтонд Америкийн AI компаниудын эсрэг мэдээллийн аюулгүй байдлын эрсдэл, мөн Хятадын хямд бөгөөд өрсөлдөх чадвартай AI загваруудын өсөлттэй холбоотой зохицуулалтын дарамт нэмэгдэж байгаа.

Үүний улмаас OpenAI засгийн газрыг шууд “хувьцаа эзэмшигч” болгох замаар улс төрийн эрсдэлийг бууруулах стратеги барьж байгаа гэж зах зээл харж байна. Өмнө нь зах зээл AI хөгжлийг цэвэр хувийн хэвшлийн инновац гэж хардаг байсан бол одоо хиймэл оюун ухаан үндэсний стратегийн хэмжээний салбар болж, засгийн газрын оролцоо улам нэмэгдэх шинэ үе шат эхэлж магадгүй байна.

🪙ОНЦЛОХ БОНД
💰Хүү 21%
📱Бондын зөвлөхүүд: 8888-9183 | 8083-6622 | 8665-1177 | 8004-6611 | 8888-9414
🌐Бондын форм: https://golomtcapital.com/forms/bond
💻Бондын захиалга өгөх:: https://trader.golomtcapital.com/


Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд
