- Голомт Капитал ҮЦК
- Posts
- New post
New post
❤️🩹🏠АНУ-ын онцлох салбар|🔁Венесуэл дэх төрийн эргэлт | 🪙Монголбанк алт |


🎯2026 ОНД АНУ-ЫН ЯМАР САЛБАРЫН КОМПАНИУДЫГ ОНЦЛОН ХАРАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

🏦Bank of America (BofA) 2026 он руу ойртох үед S&P 500-ийн аль салбаруудыг хөрөнгө оруулалтын багцдаа барих нь оновчтой вэ гэдэгт тодорхой хариулт өглөө.
Тус банкны загварын дагуу Эрүүл мэнд болон Үл хөдлөх хөрөнгө салбарууд одоогоор хамгийн сонирхолтой харагдаж байна. Үнэлгээ болон зах зээлийн momentum-ийн үзүүлэлтүүдийг хамтад нь авч үзэхэд эдгээр хоёр салбар 2026 онд дунд хугацааны хугацааны хөрөнгө оруулалтад тохиромжтой байна.
❤️🩹🏠Яагаад Эрүүл мэнд ба Үл хөдлөх хөрөнгө вэ?
Түүхэн дундажтайгаа харьцуулахад харьцангуй хямд үнэлгээтэй
Ашгийн таамаг нь зах зээлийн дунджаас эерэг чиглэлтэй
Сүүлийн 3 сарын турш зах зээлийг давж гүйцэтгэсэн
👉Харин Consumer Staples салбарт стратегийн түвшинд илүүдэл жинтэй хэвээр байгаа ч ойрын хугацаанд өсөх магадлал сул хэвээр байна. Учир нь энэ салбар одоогоор хямд харагдаж байгаа ч бодит шалтгаан нь 📉үнэ унасан, харин ашгийн таамаг төдийлөн сайжраагүй гэж үнэлэгдэж байна.

🛢️ВЕНЕСУЭЛ ДЭХ ТӨРИЙН ЭРГЭЛТ ОЙРЫН ХУГАЦААНД НЕФТИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ДОНСОЛГОХГҮЙ

Николас Мадуро-гийн дэглэмийг АНУ хүч хэрэглэн унагаснаар Венесуэлд томоохон геополитикийн өөрчлөлт гарсан ч энэ үйл явдал ойрын хугацаанд дэлхийн нефтийн зах зээлд мэдэгдэхүйц цохилт өгөхгүй гэж шинжээчид үзэж байна. 🧐
Венесуэл бол OPEC-ийг үүсгэн байгуулагч, дэлхийд хамгийн их батлагдсан нефтийн нөөцтэй улс. Гэвч бодит байдал дээр тус улс өнөөдөр өдөрт ердөө💰 800 мянган баррель нефть олборлож байгаа нь дэлхийн нийт нийлүүлэлтийн 1%-д ч хүрэхгүй хэмжээ юм. Үүний ойролцоогоор 💰500 мянган баррель нь экспортод гардаг.
🛢️ Яагаад нефтийн үнэ огцом өсөхгүй вэ?
Нефтийн зах зээл аль хэдийн Венесуэлтэй холбоотой эрсдэлийг үнэдээ шингээсэн байсан гэж шинжээчид тайлбарлаж байна. Үүн дээр нэмэгдээд:
Дэлхийн нефтийн зах зээл одоогоор илүүдэл нийлүүлэлттэй
Жилийн эхний улиралд эрэлт уламжлал ёсоор сул байдаг
OPEC+ сүүлийн жилүүдийн хязгаарлалтаа сулруулж, олборлолтоо нэмэгдүүлсэн
АНУ нефтийн олборлолтоо өдөрт 💰13.8 сая баррель хүртэл өсгөсөн

🛢️ Эдгээр хүчин зүйлсийн улмаас Венесуэл дэх үйл явдал нефтийн үнийг тэсрэлт хийх хэмжээнд хүргэхгүй. Шинжээчдийн тооцоогоор Brent crude нефтийн үнэ ердөө 💰1–2 ам.доллараар л түр зуур өсөх магадлалтай бөгөөд дараа долоо хоногт дахин буурах төлөвтэй байна.
2025 онд нефтийн зах зээл сүүлийн 5 жилийн хамгийн их уналтыг үзсэн. Brent нефть жилийн дүнгээр📉19%, АНУ-ын WTI нефть 20%-иар тус тус буурсан.
Сонирхолтой нь, Венесуэл дэх дэглэмийн өөрчлөлт урт хугацаанд нефтийн үнэд дарамт үзүүлэх магадлалтай.
Хэрэв:
Шинэ засаг тогтворжвол
Венесуэлийн эсрэг авсан хориг арга хэмжээ цуцлагдвал
Гадаадын хөрөнгө оруулагчид эргэн орвол
🌐Венесуэлийн нефтийн экспорт өдөрт 💰3 сая баррельт хүрэх боломжтой гэж шинжээчид тооцоолж байна. Энэ нь дэлхийн зах зээлд шинэ, томоохон нийлүүлэлт нэмэгдэхийг илэрхийлнэ.

🏦МОНГОЛБАНК 2025 ОНД НИЙТ 16.3 ТОНН АЛТ ХУДАЛДАН АВЧЭЭ.

🏦Монголбанк 2025 оны 12 дугаар сард 2,775.4 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс хуримтлагдсан дүнгээр нийт 🪙16.3 тонн алт авсан нь дотоодын төдийгүй дэлхийн чиг хандлагатай бүрэн уялдаж байна. Учир нь 2025 онд зөвхөн Монгол гэлтгүй дэлхийн олон орны төв банкууд алтны нөөцөө идэвхтэй нэмэгдүүлж байгаа нь санхүүгийн системийн гүнзгий өөрчлөлтийг илтгэж байна.
Сүүлийн мэдээллүүдээс харахад 🏦төв банкуудын алтны нөөц АНУ-ын Засгийн газрын бондоос давсан хэмжээтэй болсон нь 1996 оноос хойших анхны тохиолдол болж байна. Энэ нь дэлхийн санхүүгийн системд алтны байр суурь дахин бэхжиж, аюулгүй актив гэсэн ойлголт бодитоор хэрэгжиж эхэлснийг харууллаа.
Төв банкууд жил бүрийн алтны нийт эрэлтийн 20%-ийг бүрдүүлж байгаа ба 🪙алт нь валютын нөөцийг хамгаалах, геополитикийн эрсдэлийг бууруулах стратегийн хэрэгсэл болж байна
Харин 🏦Монголбанк 🪙алт худалдан авалтаа нэмэгдүүлж байгаа нь:
Гадаад валютын нөөцийг бодитоор бэхжүүлэх
Төгрөгийн тогтвортой байдалд дэмжлэг үзүүлэх
Дэлхийн төв банкуудын баримталж буй эрсдэл багасгах бодлоготой хөл нийлүүлж буй алхам юм
Өөрөөр хэлбэл, 🏦Монголбанк алт худалдан авч байгаа нь зөвхөн дотоодын олборлолтыг дэмжихээс гадна дэлхийн санхүүгийн шинэ бодит байдалд дасан зохицож буй стратегийн шийдвэр гэж ойлгож болно.


Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

🌍VIBER: https://invite.viber.com/?g2=AQAE75Re0ULgPVBvpqPSLLUecU2UMbLCQ%2BrjgEqq93Qwci5ZRdprBBBcrAo%2F1KS3
📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд
1

