NVIDIA хятадын зах зээлд дахин хүч үзнэ

NVIDIA | 6-р сарын 19-нд дайныг дуусгахаар албан ёсоор гарын үсэг зурна | Онцлох бонд | Viber сувагт нэгдээрэй |

⚙️Nvidia хятадын зах зээлд дахин хүч үзнэ

Nvidia Хятадын зах зээлд эргэн байр сууриа сэргээх зорилгоор шинэ үеийн Vera AI CPU бүтээгдэхүүнээ Хятадын харилцагчдад албан ёсоор санал болгож эхэлжээ. Тус компани чипээ ирэх 8-р сараас нийлүүлж эхлэх боломжтой гэж мэдэгдсэн байна.

Энэ алхам нь АНУ-ын экспортын хязгаарлалтаас болж Nvidia-ийн Хятад дахь AI GPU бизнес бараг зогссон үед хийгдэж байгаа бөгөөд компани CPU зах зээлд илүү хүчтэй орж, Intel болон AMD-тай өрсөлдөөнийг улам ширүүсгэх төлөвтэй байна.

Vera нь AI agent системүүдэд зориулагдсан өндөр хүчин чадалтай CPU бөгөөд Nvidia тус бүтээгдэхүүнээс энэ онд 20 тэрбум ам.долларын орлого олох зорилт тавьжээ.

🪙ОНЦЛОХ БОНД

💰Хүү 18-21%

📱Бондын зөвлөхүүд: 8888-9183 | 8083-6622 | 8665-1177 | 8004-6611 | 8886-9282
🌐Бондын форм: https://golomtcapital.com/forms/bond
💻Бондын захиалга өгөх:: https://trader.golomtcapital.com/

6-р сарын 19-нд дайныг дуусгахаар албан ёсоор гарын үсэг зурна. 

АНУ болон Иран 4 сар орчим үргэлжилсэн мөргөлдөөнийг эцэслэх энхийн хэлэлцээрт хүрснээ зарлалаа. Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шарифын мэдээлснээр хоёр тал цэргийн ажиллагааг бүх фронтод нэн даруй бөгөөд байнгын байдлаар зогсоохоор тохиролцсон бөгөөд хэлэлцээрийн албан ёсны гарын үсэг зурах ёслол 6-р сарын 19-нд Швейцарь улсад болно. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мөн энэхүү мэдээллийг баталж, Ирантай байгуулсан хэлэлцээр бүрэн хийгдсэнийг мэдэгдсэн байна.

Хэлэлцээрийн хүрээнд дэлхийн эрчим хүчний зах зээлийн хамгийн чухал цэгүүдийн нэг болох Ормузын хоолойг дахин нээхээр болсон нь онцгой ач холбогдолтой үйл явдал болж байна. Трампын мэдэгдсэнээр АНУ тэнгисийн цэргийн хориглолтоо цуцалж, хоолойг аюулгүй нээх ажлыг эхлүүлэх бөгөөд гарын үсэг зурсны дараа газрын тосны тээвэрлэлтийг хоёр чиглэлд бүрэн сэргээхээр төлөвлөжээ. Дайн эхэлснээс хойш Ормузын хоолой бараг хаагдсан нь дэлхийн газрын тос, байгалийн хий, бордооны нийлүүлэлтийг доголдуулж, эрчим хүчний үнийг огцом өсгөсөн юм.

Хэрэв энэхүү энхийн хэлэлцээр бодитоор хэрэгжиж, Ормузын хоолой бүрэн нээгдэн газрын тосны урсгал хэвийн байдалдаа орвол эрчим хүчний үнэ буурах, инфляцийн дарамт суларч эхлэх, улмаар төв банкуудын мөнгөний бодлогод ирсэн дарамт багасах боломжтой. Энэ нь хөрөнгө оруулагчдыг технологи, хиймэл оюун ухаан, хагас дамжуулагч зэрэг өсөлтийн салбаруудын хувьцаанд дахин хөрөнгө оруулах хандлагыг нэмнэ. 

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд