- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Хятадын цахилгаан автомашинууд АНУ-ын зах зээлд хүч түрэн орж ирж байна
Хятадын цахилгаан автомашинууд АНУ-ын зах зээлд хүч түрэн орж ирж байна
Хятадын цахилгаан автомашинууд | Технологийн хувьцаанууд хүчтэй уналаа | Онцлох бонд | SK Hynix компани | Viber сувагт нэгдээрэй |

🚗Хятадын цахилгаан автомашинууд АНУ-ын зах зээлд хүч түрэн орж ирж байна
Өндөр тариф, хатуу зохицуулалт болон улс төрийн эсэргүүцэл байгаа хэдий ч Хятадын цахилгаан автомашинууд ойрын хэдэн жилийн дотор ямар нэгэн хэлбэрээр АНУ-ын зах зээлд нэвтрэх боломж улам нэмэгдэж байна.
Сүүлийн жилүүдэд Хятад улс Европ, Их Британи, Ази, Австралид сая сая цахилгаан автомашин экспортолж, үйлдвэрүүд байгуулан, нийлүүлэлтийн сүлжээгээ өргөжүүлсээр дэлхийн цахилгаан автомашины зах зээлийн тэргүүлэгч болсон. 2025 онд Хятад улс 16 сая цахилгаан автомашин үйлдвэрлэж, дэлхийн цахилгаан автомашины борлуулалтын 60%-ийг дангаараа бүрдүүлжээ.
Харин АНУ-ын уламжлалт автомашин үйлдвэрлэгчид болох General Motors, Ford, Stellantis компаниуд дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашиндаа илүү төвлөрсөн хэвээр байгаа бөгөөд цахилгаан автомашины шилжилтэд Хятадаас хоцорч эхэлсэн гэж шинжээчид үзэж байна.

Шууд Хятадад үйлдвэрлэсэн автомашинууд АНУ-д орж ирэх магадлал бага байгаа ч хамтарсан үйлдвэр байгуулах, АНУ, Канад эсвэл Мексикт үйлдвэрлэх хувилбар улам бодитой болж байна. Ford, GM, Stellantis зэрэг компаниуд аль хэдийн Хятадын үйлдвэрлэгчидтэй тодорхой түвшний хамтын ажиллагаа эхлүүлээд байгаа аж.

🪙ОНЦЛОХ БОНД
💰Хүү 18-21%
📱Бондын зөвлөхүүд: 8888-9183 | 8083-6622 | 8665-1177 | 8004-6611 | 8886-9282
🌐Бондын форм: https://golomtcapital.com/forms/bond
💻Бондын захиалга өгөх:: https://trader.golomtcapital.com/


⚙️АНУ-ын зах зээлийн өсөлтийн цуврал тасарч, технологийн хувьцаанууд хүчтэй уналаа
АНУ-ын хөрөнгийн зах зээл баасан гарагт огцом уналттай хаагдаж, сүүлийн 9 долоо хоног үргэлжилсэн өсөлтийн цуврал дууслаа. Гол шалтгаан нь хүлээлтээс хавьгүй хүчтэй гарсан хөдөлмөрийн зах зээлийн тайлан бөгөөд энэ нь Холбооны Нөөцийн Сан ойрын хугацаанд бодлогын хүү бууруулах магадлалыг эрс бууруулсан юм.
Тавдугаар сард АНУ-ын эдийн засаг 172,000 шинэ ажлын байр бий болгосон нь шинжээчдийн таамгаас хоёр дахин өндөр үзүүлэлт байлаа. Ажилгүйдлийн түвшин 4.3%-д хэвээр хадгалагдсан нь эдийн засаг хүчтэй байгааг харуулсан ч нөгөө талаас инфляцын дарамт үргэлжлэх эрсдэлийг нэмэгдүүлэв.

Гэсэн хэдий ч энэ уналт нь суурь үзүүлэлт муудсантай холбоотой бус, харин хэт халсан технологийн салбарын ашиг хэрэгжүүлэх хөдөлгөөн буюу AI болон хагас дамжуулагчийн урт хугацааны өсөлт өөрчлөгдөөгүй ч зах зээл богино хугацаанд амьсгаа авч байгаа дүр зураг үүслээ.
Өмнөд Солонгосын зах зээлийн өнгө төрхийг SK Hynix компани тодотгож эхэллээ.
Nvidia болон Өмнөд Солонгосын SK Group хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхээр бэлтгэж байгаа бөгөөд хоёр тал даваа гарагт шинэ стратегийн төлөвлөгөөгөө албан ёсоор танилцуулахаар болжээ
Женсен Хуангийн хэлснээр Nvidia нь хиймэл оюун ухааны суперкомпьютер, төв процессор (CPU), шинэ үеийн компьютер болон роботын платформ зэрэг олон чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд эдгээр салбаруудад зориулсан шинэ үеийн технологийг хөгжүүлэх хүрээнд SK-тэй хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр ажиллаж байна. Тэрээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч ойрын хугацаанд чухал мэдэгдэл хийхээ онцолжээ.

Үүний зэрэгцээ Женсен Хуан AI-ийн эрэлт хэт өндөр хэвээр байгаа тул санах ой болон хагас дамжуулагчийн нийлүүлэлтийн хомсдол ойрын хэдэн жил үргэлжилнэ гэж анхаарууллаа. Энэ нь AI дэд бүтцийн хөрөнгө оруулалтын мөчлөг дуусаагүй, харин ч үргэлжлэн тэлж байгааг харуулж байна.
Өмнөд Солонгосын хөрөнгийн бирж дээрх SK Hynix компанийн KRX:00060 тикертэй хувьцаанд хөрөнгө оруулах боломжтой.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд
