- Голомт Капитал ҮЦК
- Posts
- АНУ квант технологийн салбараа дэмжиж эхэллээ. Дараагийн өсөх салбар
АНУ квант технологийн салбараа дэмжиж эхэллээ. Дараагийн өсөх салбар
АНУ Дараагийн өсөх салбар | Онцлох бонд | Зах зээл үүсгэх анхны захиалгууд байршиж эхэллээ | Viber сувагт нэгдээрэй |

⚙️АНУ квант технологийн салбараа дэмжиж эхэллээ. Дараагийн өсөх салбар
АНУ-ын Засгийн газар квант тооцооллын салбарт үйл ажиллагаа явуулдаг есөн компанид нийт $2 тэрбумын буцалтгүй санхүүжилт олгохоор болсон бөгөөд зарим компанийн хувьцааг ч эзэмшихээр болжээ.
АНУ-ын Үндэсний Стандарт ба Технологийн Хүрээлэн (NIST) уг санхүүжилтийн хүрээнд компани бүрт цөөнхийн буюу хяналтын бус хувь эзэмшил авах бөгөөд энэ нь квант технологийн салбарыг стратегийн түвшинд дэмжих бодлогын нэг хэсэг гэж мэдэгдсэн байна.

IBM компани хамгийн их дэмжлэг хүртэнэ
IBM энэхүү хөтөлбөрийн хамгийн том хүртэгч болж, АНУ-ын Худалдааны яамнаас $1 тэрбумын санхүүжилт авахаар болжээ. Үүний дараа IBM-ийн хувьцаа нэг өдрийн дотор 12%-иар өссөн байна.
IBM нь квант технологид суурилсан суперкомпьютер хөгжүүлж буй дэлхийн тэргүүлэгч компаниудын нэг бөгөөд энэхүү технологи нь өнөөгийн компьютерүүдийн шийдэж чаддаггүй нарийн төвөгтэй асуудлуудыг шийдвэрлэх боломжтой гэж үздэг.
Квант технологийн компаниудад IBM, D-Wave Quantum, Rigetti Computing, Quantum Computing зэрэг компаниуд багтаж байгаа. Мэдээ гарсны дараа квант технологийн компаниудын хувьцаа огцом өсөв. Сонирхолтой нь, санхүүжилтийн жагсаалтад багтаагүй компаниуд хүртэл квант салбарын өсөлтийн хүлээлт нэмэгдсэнээр дагаж өссөн байна.
Өнөөдөр AI салбарын дараагийн том технологийн хувьсгал юу байх вэ гэсэн асуултын хамгийн түгээмэл хариулт нь квант тооцоолол болж байна.

🪙ОНЦЛОХ БОНД
💰Хүү 18-21%
📱Бондын зөвлөхүүд: 8888-9183 | 8083-6622 | 8665-1177 | 8004-6611 | 8886-9282
🌐Бондын форм: https://golomtcapital.com/forms/bond
💻Бондын захиалга өгөх:: https://trader.golomtcapital.com/


🔵 Зах зээл үүсгэх анхны захиалгууд байршиж эхэллээ
Монос Хүнс ХК /MFC.MSE/ хувьцааны зах зээл
Голомт Капитал ҮЦК ХХК нь Монгол Улсад анхлан зах зээл үүсгэгчийн үйл ажиллагааг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Тэгвэл өнөөдөр буюу 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Монос Хүнс ХК-ийн MFC.MSE хувьцаан дээр зах зээл үүсгэх анхны авах, зарах захиалгууд албан ёсоор байршиж эхэллээ.
Зах зээл үүсгэгчийн үйл ажиллагааны хүрээнд Голомт Капитал ҮЦК ХХК нь дараагийн 6 сарын хугацаанд MFC.MSE хувьцаан дээр биржийн арилжааны цагийн 50-аас доошгүй хувьд хоёр талт буюу авах, зарах захиалгыг тасралтгүй байршуулж ажиллах юм.
Ингэснээр хувьцааны хөрвөх чадвар нэмэгдэж, хөрөнгө оруулагчид болон харилцагчдын арилжаа хийх боломж сайжрахын зэрэгцээ MFC хувьцааны зах зээлийн идэвх, хүртээмж нэмэгдэх ач холбогдолтой юм.

Цаашид бид Монголын хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, арилжаанд оролцогчдын боломжийг өргөжүүлэх зорилтын хүрээнд I ангилалд бүртгэлтэй 4–5 компанийн хувьцаан дээр зах зээл үүсгэгчийн үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжиж, хөрөнгө оруулалтын шинэ соёлыг хамтдаа түгээцгээе.
Голомт Капитал ҮЦК ХХК

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд
