Чипийн салбарын уналт AI өсөлт саарч буйн дохио юу?

Чипийн салбарын уналт AI өсөлт саарч буйн дохио юу? | Ши Жиньпин: Хятадын Коммунист нам дэлхийн хөгжлийн чиг хандлагыг өөрчилсөнI | Meta Platforms AI | Viber сувагт нэгдээрэй |

📈 Чипийн салбарын уналт AI өсөлт саарч буйн дохио юу?

АНУ-ын технологийн салбарын хувьцаанууд дээр сүүлийн саруудад үргэлжилсэн өсөлтийн дараа хөрөнгө оруулагчид ашгаа хэрэгжүүлж эхэлснээр хагас дамжуулагчийн салбар хүчтэй дарамтад орж байна.

Зах зээл энэ удаа AI дэд бүтэц (hardware)-ээс илүү AI програм хангамжийн (software) компаниуд руу хөрөнгө шилжүүлэх хандлага ажиглагдаж эхэллээ.

Энэ нь AI салбарын өсөлт суларч байна гэсэн дохио биш, харин асар хүчтэй өсөлтийн дараах зах зээлийн салбар хоорондын хөрөнгийн шилжилт гэж харагдаж байна.

Урт хугацаандаа AI-ийн өсөлтийн суурь хүчин зүйлс хэвээр байгаа ч ойрын хугацаанд технологийн, ялангуяа хагас дамжуулагчийн салбарын савлагаа өндөр хэвээр үргэлжлэх төлөвтэй байна.

🌐Ши Жиньпин: Хятадын Коммунист нам дэлхийн хөгжлийн чиг хандлагыг өөрчилсөн

БНХАУ-ын Ерөнхийлөгч бөгөөд Хятадын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Хятадын Коммунист нам байгуулагдсаны 105 жилийн ойд зориулсан арга хэмжээний үеэр хэлсэн илтгэлдээ Хятадын дэлхий дахинд үзүүлж буй нөлөө, олон улсын байр суурийг онцлон тэмдэглэлээ.

Ши Жиньпин хэлэхдээ Хятадын Коммунист нам тасралтгүй тэмцлийн үр дүнд зөвхөн Хятад улсыг өөрчлөөд зогсохгүй дэлхийн хөгжлийн чиг хандлагад ч гүнзгий нөлөө үзүүлсэн гэж мэдэгдэв. Түүний хэлснээр Коммунист нам нь өнөөдөр дэлхийн хамгийн том эрх баригч улс төрийн нам бөгөөд олон улсын хэмжээнд бодит нөлөө бүхий улс төрийн хүчин болсон байна.

Хятадын Коммунист нам 1921 оны 7-р сарын 1-нд байгуулагдаж, 1949 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг байгуулсан юм. Харин сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд эдийн засгаа үе шаттайгаар нээлттэй болгож, гадаадын хөрөнгө оруулалт болон худалдааг дэмжсэний үр дүнд Хятад улс 2010 онд дэлхийн хоёр дахь том эдийн засаг болсон. Өнөөдөр АНУ болон Европын Холбооны тариф, худалдааны дарамт үргэлжилж байгаа хэдий ч дэлхийд үйлдвэрлэгдэж буй нийт барааны ойролцоогоор 28 хувийг Хятад дангаараа үйлдвэрлэж байгаа нь тус улсын үйлдвэрлэлийн салбарын давамгай байр суурийг илэрхийлж байна.

Мөн Ши Жиньпин ирэх 9-р сард АНУ-д айлчлахаар төлөвлөж байгаагаа дурдсан бөгөөд энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сард Бээжинд айлчилсны дараах хоёр орны удирдагчдын дараагийн өндөр түвшний уулзалт болох төлөвтэй байна.

📈Meta Platforms AI дэд бүтцээ орлого болгохоор cloud бизнес рүү өргөжиж эхэллээ

Meta Platforms компани хиймэл оюуны асар өндөр зардалтай хөрөнгө оруулалтаасаа өгөөж бий болгох зорилгоор өөрийн илүүдэл дата төвийн хүчин чадлаа cloud үйлчилгээ хэлбэрээр бусад компанид худалдах шинэ бизнес хөгжүүлж эхэлсэн талаар мэдээллээ. Шинэ үйлчилгээ нь хөгжүүлэгчдэд Meta-ийн дэд бүтэц дээр байрлах AI загваруудыг ашиглах, мөн тооцоолох хүчин чадал түрээслэх боломж олгоно. Энэ нь одоогийн Amazon-ийн AWS, Microsoft Azure, Google Cloud зэрэг компаниудтай шууд өрсөлдөх алхам болж байна.

🪙ОНЦЛОХ БОНД

💰Хүү 21%

📱Бондын зөвлөхүүд: 8888-9183 | 8083-6622 | 8665-1177 | 8004-6611 | 8888-9414
🌐Бондын форм: https://golomtcapital.com/forms/bond
💻Бондын захиалга өгөх:: https://trader.golomtcapital.com/

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд