АНУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОГСЛОО

|АНУ-ЫН ЗГ-ЫН ЗОГСОЛТ: ХҮҮ БУУРАХ УУ?|📉NETFLIX-ИЙН ХУВЬЦАА УНАЛАА| 🎉"БЭРС-4.0" ХБҮЦ ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ|🤝INTEL & AMD ХАМТРАН АЖИЛЛАНА|

🏛️АНУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОГСЛОО

🚫АНУ-ын засгийн газрын үйл ажиллагаа албан ёсоор зогслоо. Бүгд найрамдахчууд болон Ардчилсан намынхан байр сууриа хадгалсаар, засгийн газрын санхүүжилтийг сунгах оролдлого гурав дахь удаагаа бүтэлгүйтсэнээр ийнхүү үйл ажиллагаа доголдсон байна.

🚨Засгийн газрын үйл ажиллагааны доголдол

Засгийн газрын агентлагууд зайлшгүй шаардлагатай үйл ажиллагаанаас бусдыг зогсоохоос өөр аргагүй болж байгаа нь улс даяар олон төрлийн үйлчилгээнд саатал үүсгэх төлөвтэй байна. Үүнд агаарын хөдөлгөөний хяналт,гамшгийн тусламж үйлчилгээ зэрэг чухал салбарууд багтаж байгаа юм.

АНУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ЗОГСОЛТ: ХНС БОДЛОГЫН ХҮҮГЭЭ БУУРУУЛАХАД ХҮРЭХ ҮҮ?

📈АНУ-ын засгийн газрын үйл ажиллагаа зогссон хэвээр байгаа нь Холбооны нөөцийн сан (ХНС) бодлогын хүүгээ бууруулах магадлалыг улам нэмэгдүүлж байна.Зах зээл одоогийн байдлаар аравдугаар сард 100 хувь, арванхоёрдугаар сард 88 хувийн магадлалтайгаар хүү буурна гэж тооцоолж байна.

📉Шинжээчдийн үзэж байгаагаар засгийн газрын үйл ажиллагаа зогссоноос үүдэх эдийн засгийн саатал, хөдөлмөрийн зах зээлийн сулрал нь инфляцын эрсдлээс илүү ноцтой үр дагавартай тул ХНС болгоомжтойгоор хүүг бууруулахаас аргагүй байдалд орохоор байна.

"БЭРС-4.0" ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ!

🚀Бэрс 4.0 ХБҮЦ нь 2025 онд МХБ дээр гарч буй ХАМГИЙН ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ буюу жилийн 19.5% хүүтэй үнэт цаас юм. 3 сар тутамд хүү төлөгдөх нөхцөлтэй учраас та хүүгээрээ дахин хөрөнгө оруулалт хийснээр жилийн 21%-ийн өгөөж хүртэх боломжтой юм.

Мөн та ХБҮЦ-аа хугацаанаас нь өмнө МХБ-ээр хоёрдогч зах зээл дээр арилжаалах боломжтой бөгөөд орлогын албан татвар ердөө 5% гэдгээрээ давуу талтай

БЭРС 4.0 ХБҮЦ-НЫ НӨХЦӨЛ:

  • Нэгж үнэ: 100,000 төгрөг

  • Нийт дүн: 29 тэрбум төгрөг

  • Хугацаа: 24 сар 

  • Хүү төлөлт: 3 сар тутамд

  • Үндсэн төлбөр: 6 сар тутамд

📞Бондын зөвлөхүүд: 8888-9183, 8083-6622, 8083-7744, 8665-1177
📝Бондын форм: https://golomtcapital.com/forms/bond 
💻Бондын захиалга өгөх: https://trader.golomtcapital.com/ 

NETFLIX-ИЙН ХУВЬЦАА МАСКИЙН УРИАЛГЫН ДАРАА 2.3%-ИАР БУУРЛАА

Лхагва гарагт Netflix (NASDAQ:NFLX) компанийн хувьцаа 2.3%-иар унаж, тэрбумтан бизнесмен Илон Маск өөрийн дагагчдад стриминг үйлчилгээгээ цуцлахыг уриалсантай холбоотой байв.

Маск X платформ дээрээ "Хүүхдүүдийнхээ эрүүл мэндийн төлөө Netflix-ээ цуцал" хэмээн бичжээ. Энэ нь Netflix-ийг трансжендер хөтөлбөрийг сурталчилж байна хэмээн буруутгасан нэгэн бичлэгт өгсөн хариу байв.

🗣️Tesla-ийн гүйцэтгэх захирал, 226 сая дагагчтай Маск мөн Netflix-ээс татгалзаж буй хэрэглэгчдийн тоо өсөж байгааг онцолсон хэд хэдэн постыг түгээсэн юм.

🚀INTEL БОЛОН AMD-ИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ШИНЭ ШАТАНД ГАРЛАА!

📈Intel компани өрсөлдөгч AMD-д зориулан чип үйлдвэрлэхээр анхан шатны хэлэлцээ эхлүүлсэн тухай мэдээ цацагдсаны дараа зах зээлд эерэг нөлөө үүсэж, Intel-ийн хувьцаа 7 хувиар, AMD-ийн хувьцаа 1 гаруй хувиар өсжээ.

🎉Хэрэв энэхүү хэлэлцээ бодит ажил хэрэг болж, AMD өөрийн зарим бүтээгдэхүүнийг Intel-ийн үйлдвэрт үйлдвэрлүүлж эхэлбэл, энэ нь Intel-ийн хувьд томоохон ялалт болж, компани өөртөө илүү олон үйлчлүүлэгч татах боломж бүрдэнэ.