• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • 📊Алтны үнийн хэлбэлзэл, АНУ-ын эдийн засгийн прогноз, AI салбарын ирээдүй

📊Алтны үнийн хэлбэлзэл, АНУ-ын эдийн засгийн прогноз, AI салбарын ирээдүй

Алтны үнэ огцом өсөхгүй байх шалтгаанууд | АНУ-ын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг бууруулав | Хятад дэлхийн AI салбарын тэргүүлэгч болох уу | Манай VIBER сувагт нэгдээрэй! |

🪙Дайн үргэлжилсээр буй ч алт хүчтэй өсөхгүй

Ойрхи Дорнод дахь геополитикийн хурцадмал байдал нэмэгдэж байгаа ч алтны үнэ хүлээгдэж байсан шиг хүчтэй өсөхгүй, харьцангуй тогтвортой хэлбэлзэж байна.

АНУ болон Израиль 2-р сарын 28-нд Иранд цохилт өгсний дараа алтны үнэ унц нь 5,296 ам.доллараас 5,423 ам.доллар хүртэл өссөн. Гэвч удалгүй үнэ 6%-иар буурч, 5,085 ам.долларт хүрсэн байна. Сүүлийн өдрүүдэд алтны үнэ 5,050–5,200 ам.долларын хооронд хэлбэлзэж байгаа юм.

Алтны үнэ огцом өсөхгүй байгаа хэд хэдэн шалтгаан бий:

Юуны өмнө ам.долларын ханш болон АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж өссөн нь алтны эрэлтийг бууруулж байна.

Мөн нефтийн үнэ өссөнөөр инфляц дахин нэмэгдэх эрсдэл үүсэж байна.

3 САРЫН ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БОНД

GC-Бондын супермаркет 🛒нь хөрөнгө оруулагчдадаа бэлэн бондын тасагт байгаа 3 сарын хамгийн эрэлттэй бондуудаа санал болгож байна.

  • 🏭 Барилга - 20%

🦾Хятад улс дэлхийн AI салбарын тэргүүлэгч болж чадна

Хиймэл оюуны салбарт урт хугацаанд амжилт олох компаниуд нь AI-ийн бүх дэд бүтэц болох чип, үүлэн тооцоолол, суурь AI загвар болон хэрэглээний үйлчилгээг өөр дээрээ хөгжүүлж чаддаг компаниуд байх болно гэж Morgan Stanley онцолжээ.

Энэхүү үнэлгээнд үндэслэн шинжээчид Alibaba-г Хятадын технологийн компаниудаас AI-ийн салбарт хамгийн ирээдүйтэй тоглогчдын нэг гэж дүгнэсэн байна. Тиймээс Morgan Stanley тус компанийг онцолж байгаа юм.

Өөрийн чиптэй байх нь компаниудад гуравдагч нийлүүлэгчдээс хараат байдлыг бууруулж, тооцооллын хүчин чадлыг илүү үр ашигтай удирдах боломж олгодог. Мөн экспортын хязгаарлалт зэрэг геополитикийн эрсдэлийг бууруулах стратегийн ач холбогдолтой гэж шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: Morgan Stanley.

❗Goldman Sachs АНУ-ын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг буурууллаа

Ирантай холбоотой геополитикийн хурцадмал байдал нэмэгдэж, нефтийн үнэ огцом өссөн нь АНУ-ын эдийн засагт шинэ эрсдэл үүсгэж эхэллээ. Үүнтэй холбоотойгоор Goldman Sachs инфляцын таамгаа нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийн төлөвийг бууруулсан байна.

Шинжээчдийн тооцоолсноор Brent crude нефтийн үнэ 2026 оны 3 болон 4-р сард дунджаар баррель нь 98 ам.доллар хүрэх төлөвтэй байгаа нь 2025 оны дундаж үнээс ойролцоогоор 40%-иар өндөр үзүүлэлт юм. Харин 2026 оны эцэс гэхэд нефтийн үнэ 71 ам.доллар орчимд буурах боломжтой гэж тооцоолжээ.

Мөн геополитикийн эрсдэл нэмэгдэх нь зөвхөн нефтийн үнийг өсгөхөөс гадна ажил эрхлэлт болон хөрөнгө оруулалтыг сааруулах нөлөөтэй гэж Goldman Sachs анхааруулжээ. Үүний улмаас АНУ-ын ажилгүйдлийн түвшин 4.6% хүртэл өсөх эрсдэлтэй гэж тус банк үзэж байна.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд