- Голомт Капитал ҮЦК
- Posts
- ТРАМП: АЖИЛЧДЫН ТЭТГЭВРИЙН ХУРИМТЛАЛД БИТКОЙН БАГТАНА ₿
ТРАМП: АЖИЛЧДЫН ТЭТГЭВРИЙН ХУРИМТЛАЛД БИТКОЙН БАГТАНА ₿
|₿ Трампын шийдвэр: Тэтгэврийн хуримтлалд Биткойн нэвтэрлээ!|🤩GC Супермаркет: Шинэ Бонд |❌Трамп Intel-ийн шинэ захирлыг огцрохыг шаардлаа!|🌍Гадаад арилжааны мэдээг Viber cувгаас|

Трампын тариф хэрэгжиж эхэллээ 🌍

💸АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын 90 гаруй улсад ногдуулсан нэмэлт гаалийн тариф Пүрэв гарагт албан ёсоор хэрэгжиж эхэллээ. Энэ нь Цагаан ордны дэлхийн худалдааны тогтолцоог шинэчлэх гэсэн хүчин чармайлтын дараагийн томоохон алхам болов.
📜 Улс орнуудад ногдуулсан ялгаатай тарифууд
Шинэ тарифын бодлого улс орон бүрд харилцан адилгүй үйлчилж байна:
15%-ийн тариф: Боливи, Нигери зэрэг орнууд.
20%-ийн тариф: Тайвань зэрэг бусад улс.
Илүү өндөр тариф: Бразил, Энэтхэг улсууд.
🧐Энэ нь Трампын засаг захиргаа тухайн улсуудын дотоод бодлогод дургүйцсэнтэй холбоотой.

Трамп: Ажилчдын тэтгэврийн хуримтлалд Биткойн багтана ₿

🪙АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ажилчдын тэтгэврийн хуримтлалд криптовалют , хувийн хөрөнгө (private equity) 💼 үл хөдлөх хөрөнгө зэрэг альтернатив хөрөнгө оруулалтыг багтаахыг зөвшөөрсөн гүйцэтгэх захирамж гаргалаа.
💵Энэхүү шийдвэр нь 12.2 их наяд ам.долларын үнэлгээтэй 401(k) зах зээлд томоохон өөрчлөлт авчрах боломжтой юм.
🤔 401(k) хуримтлал гэж юу вэ?
АНУ-д 401(k) гэдэг нь ажил олгогч ажилчдынхаа ирээдүйн тэтгэврийн хуримтлалд зориулан орлогоос нь тодорхой хувийг автоматаар шилжүүлдэг хувийн тэтгэврийн данс юм .
Уг дансан дахь хөрөнгийг юунд оруулахыг ажил олгогч болон сангийн менежерүүд сонгодог.
Одоогийн зохицуулалтаар эдгээр санд криптовалют, хувийн хөрөнгө зэрэг өндөр эрсдэлтэй гэгддэг хөрөнгийн төрлийг багтаах нь хязгаарлагдмал байдаг.


GC БОНД СУПЕРМАРКЕТ: 8 САРЫН ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БОНД
💰Жилийн 19% хүүтэй
📅Хугацаа: 18 сар
🔁Хүүний төлөлт: Улирал тутам

🔍Санхүүгийн салбарын бондыг сонгох шалтгаан
Аливаа улс орны эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь санхүүгийн салбар байдаг. Эдийн засаг өсөлттэй үед санхүүгийн салбар нь хамгийн өндөр ашигтай ажилладаг.
🛡️Харин эдийн засаг агших үед санхүүгийн салбарын барьцаа хөрөнгө хамгийн сайн хөрвөх чадвартай буюу эрсдэл багатайд тооцогддог юм.
🎯Өөрөөр хэлбэл, санхүүгийн салбарын бонд нь хамгийн өндөр өгөөжтэй бөгөөд эрсдэл багатай бонд юм


🗣️ Трамп Intel-ийн захирлыг огцрохыг шаардав

📉АНУ-ын 🇺🇸Ерөнхийлөгч Дональд Трамп технологийн аварга компани Intel (NASDAQ:INTC)-ийн шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Лип-Бу Таныг Хятадтай холбоотой гэх шалтгаанаар огцрохыг шаардсаны дараа тус компанийн хувьцааны ханш Пүрэв гарагт мэдэгдэхүйц буурлаа .
📢 Трампын шууд мэдэгдэл
Ерөнхийлөгч Трамп өөрийн Truth Social платформ дээр дараах мэдэгдлийг хийжээ:
⚠️“INTEL-ийн Гүйцэтгэх захирал нь тохирох хүн биш бөгөөд яаралтай огцрох ёстой. Энэ асуудлыг шийдэх өөр арга байхгүй. Анхаарал хандуулсанд баярлалаа!”
Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй аван гадаад арилжаанд оролцхыг хүсвэл 🌍манай viber cувагт нэгдээрэй !

🌍Viber ЛИНК: https://invite.viber.com/?g2=AQAE75Re0ULgPVBvpqPSLLUecU2UMbLCQ%2BrjgEqq93Qwci5ZRdprBBBcrAo%2F1KS3
📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд


