Крипто Зах Зээлд Болгоомжтой Хандах Цаг

| Kenvue & Berkshire Hathaway: Хувьцаа Өсөв | АНУ-ын Засгийн Газар: 30 Хоног Гацав🛑 | Компанийн бонд 💵 5.75%-11.91% |AI Хувьцаа: Өсөлт Үргэлжилсээр🤖|

⚠️КРИПТО ЗАХ ЗЭЭЛД БОЛГООМЖТОЙ ХАНДАХ ЦАГ!

📉Энэ сарын эхээр криптовалютын зах зээл суларч, Биткойн 105,000 ам.долларт хүрснээр үнэ буурах дохиог хүчтэй өгч байна.

🗓️Биткойны үнэ 2022 оны 11 сарын доод цэгээс хойш 1,078 хоног буюу өмнөх өсөлтийн мөчлөгийн 101.2 хувьтай тэнцүү замыг туулаад байна.

Өмнө нь Halving-уудын дараа оройн цэг 518–580 хоногийн дотор үүсдэг байсан бол одоо Halving өнгөрөөд 563 өдөр өнгөрч байгаа нь зах зээлд бууралтын мөчлөг эхэлснийг харуулж байгаа юм.

⬇️Одоогоор Биткойн нь бүх цаг үеийн дээд үнэ болох 126,200 ам.доллароос 16 хувиар доогуур, он гарснаас хойш ердөө 8.2 хувийн өсөлттэй байна. 📊 Мөн 200 хоногийн дундаж үнийн түвшин болох 109,882 ам.доллароос доош арилжаалагдаж байна.

ХИЙМЭЛ ОЮУНТАЙ (AI) ХОЛБООТОЙ ХУВЬЦААНУУД ӨСӨЛТӨӨ ХАДГАЛСААР БАЙНА

🔥NVIDIA Corporation (NASDAQ: NVDA) болон Amazon.com Inc (NASDAQ: AMZN) компанийн хувьцаа тус бүр 2% ба 4%-иар өсөж, тэргүүлэгчдийн эгнээнд бичигдлээ.

⚠️Өнгөрсөн 7 хоногт болсон АНУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүдийн уулзалтын өмнө, АНУ-ын өндөр албан тушаалтнууд Трампт “Nvidia-ийн Blackwell AI чипийг Хятадад экспортлохыг зөвшөөрөх нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлнэ” гэж анхааруулжээ.

Энэ мэт худалдааны маргаантай холбоотой болгоомжлолын улмаас Nvidia-ийн өсөлт бага зэрэг саарсан байна.

АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ: КОМПАНИЙН БОНД 💵5.75%-11.91%

Он гарснаас хойш төгрөг нь 💸ам.долларын эсрэг 5.1%-иар суларчээ. Өөрөөр хэлбэл та 3000 төгрөгөөр авдаг байсан бараандаа нэмээд 💰150 төгрөг төлж байна.

Тэгвэл компанийн 💵ам.долларын бондын өгөөж 💹5.75%-11.91% -тай байна.

Хэрэв👆 та энэхүү бондод хөрөнгө оруулбал 3000 төгрөгөөр бараагаа ч аваад цаана нь 200 төгрөгтэй үлдэнэ гэсэн үг юм.

  • Өөрөөр хэлбэл ам.долларын бондын өгөөж нь ханшийн өсөлтөөс өндөр 🕊️байгаа нь таны мөнгийг бүрэн хамгаалаад зогсохгүй нэмээд өндөр өгөөж өгч байна.

  • Түүнчлэн та ам.долларын бондын хүү болон үнийн зөрүү, валютын ханшийн өөрчлөлтөөс нэмж 💰өгөөж хүртэх боломжтой.

АНУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА 30🛑ХОНОГ ГАЦЛАА!

АНУ-ын засгийн газрын үйл ажиллагаа гацсан 30 хоногт тус улсын өр 💸 600 тэрбум ам.доллароор өсөв.Өөрөөр хэлбэл, засгийн газар өдөр бүр дунджаар 19 тэрбум ам.долларыг зээлж байна гэсэн үг юм.

Үр дагавар:

  • 3.2 сая зорчигч тээвэрлэх онгоцны нислэг цуцлагдах, хойшлоход хүрсэн.

  • Энэ байдал Талархлын баяр хүртэл үргэлжилбэл нийт 10 сая гаруй хүний аялал доголдох эрсдэлтэй.

  • Засгийн газрын үйл ажиллагаа 61 өдөр гацах төлөвтэй байгаа нь түүхэн дунджаас 7.5 дахин урт байна.

KENVUE БОЛОН BERKSHIRE HATHAWAY-ИЙН🚀ХУВЬЦАА ОГЦОМ ӨСӨВ!

Kenvue болон Berkshire Hathaway компаниудын хувьцаа огцом өсөлттэй байлаа.

Kenvue-ийн өсөлт:

  • Kimberly-Clark (NASDAQ: KMB) нь Tylenol брэндийн эзэмшигч Kenvue-ийг 💰48.7 тэрбум ам.доллароор худалдан авч, дэлхийн хэмжээний аварга компани үүсгэх болсноо зарлажээ.

  • Энэхүү нэгдэл нь Kenvue-ийн хувьцааны үнийг мэдэгдэхүйц нэмэгдүүлэхэд нөлөөлсөн юм.

Berkshire Hathaway-ийн амжилт:

  • Уоррен Баффетийн удирддаг Berkshire Hathaway (NYSE: BRKb) компанийн хувьцаа өссөнөөр тус конгломерат 3-р улиралд хүчтэй үр дүн үзүүллээ.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд