ЗУЛ САРЫН БАЯР🧑‍🎄ЗАХ ЗЭЭЛ

Монгол Улс💰31 тэрбум бондын төлөлт | Nvidia👆Groq-ийг авна | Манай 👉VIBER сувагт нэгдээрэй! | ЗГ-ын бонд💵4.98%-6.11% |

ЗУЛ САРЫН БАЯРЫН ҮЕИЙН 🧑‍🎄ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ААШ…

🎄Зул сар, шинэ жилийн үеэр хөрөнгийн зах зээл ердийн үеэс арай өөр ааштай болдог. Жил дуусах дөхөх тусам арилжааны идэвх багасаж, зах зээл гаднаасаа тайван мэт харагдавч улирлын мөчлөг үүсэж байдаг.

 Дараах 6 зүйлээр энгийнээр тайлбарлая:

  • Нэг: 🧑‍🎄Сангууд портфелио дахин тэнцвэржүүлж, сайн гүйцэтгэлтэй хувьцаагаа хадгалж, өөдрөг уур амьсгал давамгайлдаг.

  • Хоёр: 🧑‍🎄12 сарын сүүлийн хэдэн өдөр болон 1 сарын эхэнд Santa Claus Rally гэж нэрлэдэг богино хугацааны өсөлт ажиглагддаг.

  • Гурав: 🧑‍🎄Олон мэргэжлийн оролцогч амардаг тул жижиг мэдээ ч үнийг огцом хөдөлгөх боломжтой буюу гэнэтийн савлагаа үүсэх эрсдэлтэй.

  • Дөрөв: 🧑‍🎄Крипто зах зээл амардаггүй учраас жилийн төгсгөлд илүү савладаг.

  • Тав: 🧑‍🎄Түүхий эдийн зах зээл баяраас илүү цаг агаар, нийлүүлэлт, эрэлтэд хариу үзүүлдэг.

  • Зургаа: 🧑‍🎄Шинэ он гармагц эдгээр улирлын нөлөө аажмаар арилж, зах зээл бодит байдалдаа эргэн ордог.

МОНГОЛ УЛС 2031 ОН ХҮРТЭЛ 💰3.1 ТЭРБУМ ДОЛЛАРЫН БОНДЫГ ЭРГЭН ТӨЛНӨ.

Монгол Улсын нийт гадаад өр 2025 оны 3 улирлын эцэст 💰40.4 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 13 хувиар өслөө.

Нийт гадаад өрийн бүтэц:

  • Компани хоорондын зээл: 45.3 хувь буюу 18.3 тэрбум ам.доллар

  •  Засгийн газрын гадаад өр: 21.7 хувь буюу 8.8 тэрбум ам.доллар

  • Бусад салбар: 21 хувь буюу 8.5 тэрбум ам.доллар

  •  Хадгаламжийн байгууллага:  8.5 хувь буюу 3.5 тэрбум ам.доллар

  • Төв банкны гадаад өр: 3.5 хувь буюу 1.4 тэрбум ам.доллар байна.

Үүнээс Засгийн газрын нийт өр 2025 оны 3-р улиралд 💰8.8 тэрбум ам.доллар буюу 💹 35.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 17.9 хувиар өсжээ. Үүний 95.6 хувь нь гадаад валютын, ердөө 4.4 хувь нь төгрөгөөрх өр байна.

Цаашид ч Засгийн газрын өрийн эргэн төлөлтийн дарамт өндөр хэвээр байна.

👆Тодруулбал, 2031 он хүртэл нийт 3.1 тэрбум ам.долларын бондын эргэн төлөлт хийх хуваарьтай байгаа бөгөөд 2026–2031 онд жил бүр томоохон дүнтэй төлбөрүүд хийгдэнэ.

Компанийн бонд💵4.22%-11.85%|💵Засгийн газрын бонд 4.98%-6.11%

Он гарснаас хойш төгрөг нь 💸ам.долларын эсрэг 5.1%-иар суларчээ. Өөрөөр хэлбэл та 3000 төгрөгөөр авдаг байсан бараандаа нэмээд 💰150 төгрөг төлж байна.

Тэгвэл: 

  • 💰Монгол Улсын Засгийн газрын бондын өгөөж 4.98%-6.11%

  • 💰Компанийн бондын өгөөж 4.22%-11.85%

👆Хэрэв та энэхүү бондод хөрөнгө оруулбал 3000 төгрөгөөр бараагаа ч аваад цаана нь 200 төгрөгтэй үлдэнэ гэсэн үг юм.

  • Өөрөөр хэлбэл ам.долларын бондын өгөөж нь ханшийн өсөлтөөс өндөр 🕊️байгаа нь таны мөнгийг бүрэн хамгаалаад зогсохгүй нэмээд өндөр өгөөж өгч байна.

  • Түүнчлэн та ам.долларын бондын хүү болон үнийн зөрүү, валютын ханшийн өөрчлөлтөөс нэмж 💰өгөөж хүртэх боломжтой.

NVIDIA ХИЙМЭЛ ОЮУНЫ ЧИП ЗОХИОГЧ ⚙️“GROQ”-ИЙГ $20 ТЭРБУМААР АВНА.

NVIDIA (NASDAQ: NVDA) өндөр гүйцэтгэлтэй хиймэл оюуны хурдатгалын чип зохион бүтээгч Groq компанийг 💵20 тэрбум ам.долларын бэлэн мөнгөөр худалдаж авахаар тохиролцсон гэж CNBC мэдээллээ.

⚙️Groq нь Google-ийн TPU (Tensor Processing Unit) Nvidia-тай хиймэл оюуны бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөх чип дээр ажиллаж байсан инженерүүдийн үүсгэн байгуулсан стартап юм.

Disruptive нь Groq 2016 онд анх байгуулагдахад 💰500 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулсан бол сүүлд BlackRock, Neuberger Berman, Samsung, Cisco, Altimeter, 1789 Capital зэрэг хөрөнгө оруулагчид оролцжээ.

👆Худалдан авалтад Groq-ийн үндсэн хөрөнгүүд багтах ч cloud бизнес нь хэлцлээс хасагдсан байна.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд