New Post

Маркет

Dragon Capital хөрөнгө оруулалтын компани Вьетнамын компаниудын хувьцааг худалдаж авахыг зөвлөв

Вьетнамын хөрөнгийн биржийн индекс энэ жил 10 гаруй хувиар унаад байна. Тодруулбал, Вьетнамын голлох индекс болох VN индекс сүүлийн 12 сард 14 хувь унаснаар тус улсын хувьцаанууд доогуур үнэлэгдэж байгаа юм.

Тиймээс Dragon Capital хэмээх хөрөнгө оруулалтын компанийн менежер одоо Вьетнамд хөрөнгө оруулах тохиромжтой цаг үе гэж мэдэгдэв.

Дэлхийн банк дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалаа шинэчлэн, 2.9 хувь болголоо

Өчигдөр Дэлхийн Банк дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалаа шинэчлэн 2.9 хувь болгож бууруулснаа зарлалаа. Дэлхийн Банкнаас дийлэнх улс орон эдийн засгийн хүнд нөхцөлд орсон бөгөөд 1970-аад оны хямралын үетэй төстэй эрин үе ирэх магадлалтай хэмээн анхааруулсан.