- Голомт Капитал ҮЦК
- Posts
- NEURALINK КОМПАНИЙН 📍ТАРХИНЫ СУУЛГАЦ | АLIBABA- 🔴ШИНЭ AI ЗАГВАР
NEURALINK КОМПАНИЙН 📍ТАРХИНЫ СУУЛГАЦ | АLIBABA- 🔴ШИНЭ AI ЗАГВАР
🔴Chevrolet Malibu - Үйлдвэрлэгдэхгүй | 📊 ShoppyHub.mn - Alibaba | 📍Таны хуримтлалын шинэ болож-🤗 БОНД


Intelmind группийн ShoppyHub.mn болон Alibaba хамтран ажиллана
Intelmind группийн 🔎ShoppyHub.mn вэбсайтаар дамжуулан Хятадын бөөний худалдааны 1688.com сайтаас худалдан авалт хийх боломж бүрдлээ.
Ингэснээр тус платформыг эзэмшдэг Alibaba Group Holdings-ийн Азийн улс орнуудад үйл ажиллагаагаа тэлэх, шинэ зах зээлд нэвтрэх төлөвлөгөөний дагуу Монголд шууд борлуулалт хийх юм.

Alibaba Group Holding нь 2014 онд Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаснаар 25 тэрбум ам.доллар босгосон бөгөөд энэ нь түүхэн дэх 2 дахь томоохон IPO-д тооцогддог.

2024 оны 5-р сарын 9-ны байдлаар Alibaba [NYSE:BABA] хувьцаа 78.46 ам.долларын ханштай байгаа бөгөөд компанийн зах зээлийн үнэлгээ 190.94 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна.


Neuralink компанийн тархины суулгацад асуудал үүсжээ.
Илон Маскийн Neuralink компани саажилттай өвчтөний тархинд суулгаснаар бодлоороо аливаа зүйлийг удирдах боломжтой микрочипийг зохион бүтээсэн юм.
Тус технологийн судалгааны ажлын хүрээнд анхны чипийг 29 настай Ноланд Арбауд суулгах мэс засал амжилттай болсон ч чипийн үйл ажиллагаанд доголдол үүссэнийг компаниас мэдэгдлээ.

Яг ямар доголдол үүссэнийг нарийн мэдээлээгүй ч уг доголдлыг шийдэх үүднээс суулгацын алгоритмыг өөрчилж, хэрэглэгчийн интерфэйсийг сайжруулахаар ажиллаж байгаа юм байна. Арбаугийн эрүүл мэндийн байдал тогтвортой, аюултай нөхцөл байдал үүсээгүй тул суулгацыг өвчтөний тархинд үлдээхээр болсон байна.


Яагаад “GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” ГЭЖ?
Сүүлийн 10 жилд өндөр өсөлт үзүүлсэн томоохон хувьцаат компаниуд
Олон улсын хувьцааны зах зээлд оролцох нь урт хугацаанд мөнгөн хөрөнгөө өсгөх, ханшийн уналтаас сэргийлэх сонгодог аргуудын нэг билээ.
Жишээлбэл, хэрэв та NVDA компанийн хувьцаанд 10 жилийн өмнө 10,000 ам.доллароор хөрөнгө оруулсан бол одоо таны хувьцаа 2.0 сая ам.доллароор үнэлэгдэх байв.

Эрхэм та Голомт Капитал ҮЦК-ийн зохион байгуулж буй “Golomt Capital Championship-2” гадаад арилжааны уралдаанд оролцож, хөрөнгийн зах зээлд хөл тавих анхны алхамаа хийн, мэргэшсэн менторуудаас зөвлөгөө, мэдээлэл аваарай.
УРАЛДААНД ОРОЛЦОХ ДООД ДҮН ![]() | БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА ![]() |
БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА – 2024.03.25 – 2024.06.16
ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА – 2024.04.01 – 2024.12.20



АLIBABA-ийн шинэ AI загвар OpenAI’s-ийн GPT-4-ийг хэлний чадвараар давна гэлээ
Өчигдөр Alibaba Group Holdings Limited компанийн Alibaba Clouds-ын зүгээс AI хэлний загварын хамгийн сүүлд бүтээсэн Qwen2.5-ийг танилцуулсан байна.
Хэлний загварт үнэлгээ өгдөг томоохон платформ болох OpenCompass-аас 3 сард хийсэн шинжилгээгээр энэхүү загвар нь хэл бүтээх чадвараараа OpenAI-ийн GPT-4-ийг давж гарсан байна.

Мөн Qwen2.5 нь мэдлэг, үндэслэл, математик загвар болон бусад салбарт ч илүү үр дүнтэй байж болох юм гэж мэдэгджээ.
2022 оны 11 сард нээлтээ хийсэн OpenAI-ийн ChatGPT загварын ур чадварууд дэлхий нийтэд шуугиан тарвсан.
Үүний дараа буюу 2023 оны 4-р сард Алибаба группээс Tongyi Qianwen-ийг гаргаж, 10 сард сайжруулсан хувилбарыг нь танилцуулсан билээ.

Alibaba Cloud-ийн мэдээлснээр одоогоор 2.2 сая гаруй байгууллагын хэрэглэгчид Qwen-ий хиймэл оюун ухааны үйлчилгээг ашиглаж байгаа бөгөөд үүнд Алибабагийн Slack-тэй дүйцэхүйц DingTalk багтсан байна.
Энэ оны эхээр Алибаба олон улсын үйлчлүүлэгчдэд зориулсан үүлэн технологийн үйлчилгээнийхээ үнийг 59% хүртэл бууруулаад байна.
Гадаад арилжааны брокер 📱 8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер 📱8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |


ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ОРЛОО
Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо болон Монголбанкнаас хамтран хөрөнгийн зах зээлийг сонирхон судалж буй иргэдэд зориулсан "Олон нийтийн санхүүгийн боловсролыг дэмжих хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж, анхан шатны сургалтыг зохион байгуулж байгаа юм.

Голомт Капитал ҮЦК нь тус арга хэмжээний онцлог, ач холбогдлыг өндрөөр үнэлж байгаа бөгөөд 2024.05.09-нд "Олон улсын үнэт цаасны зах зээл" сэдэвт сургалтыг орлоо. Тус сэдвийн хүрээнд:
Олон улсын хөрөнгийн зах зээлийн тухай
Амжилттай хөрөнгө оруулалтын жишээнүүд
Хөрөнгө оруулалтаа хэрхэн оновчтой сонгох вэ?
Хэрхэн хөрөнгө оруулагч болох вэ? Interactive Brokers платформын тухай сэдвүүдийг ярилцлаа.


БАНК САНХҮҮГИЙН 18 ТЭРБУМ, ХУДАЛДААНЫ САЛБАРЫН КОМПАНИЙН 10 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БОНДЫГ ТАТАН ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
Голомт Капитал ҮЦК нь Монголын банк санхүү, дэд бүтэц, газрын тосны худалдаа, барилгын салбарын ТОП компаниудын төгрөг болон ам.долларын эрсдэл бага, өгөөж өндөр, барьцаа баталгаатай бондуудыг санал болгож байна.
![]() | ![]() |
БИД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД
📊 Өсөлттэй салбар
📱Хүүгийн харьцуулалт
📅Хүү төлөх давтамж, хугацаа
💵Өгөөжийн өргөн сонголтоос өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөрөнгө оруулалт хийх боломжийг олгож байна.

Зах зээлийн шинжээч таныг урьж байна
Өөрийгөө нээн илрүүлж, нөөц бололцоогоо танин мэдэж, хөрөнгийн зах зээлийн мэргэшсэн шинжээч, арилжаачдын нэг болохыг хүсч буй хэн бүхэнд Монголын тэргүүлэгч үнэт цаасны компаниудын нэг болох Голомт Капитал ҮЦК ХХК урьж байна.

Хөрөнгийн зах зээлд ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй
Багаар ажиллах болон харилцагчийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих харилцааны өндөр ур чадвартай
Бизнес болон санхүүгийн шинжилгээ хийх аналитик ур чадвартай
Хариуцлагатай, тасралтгүй сурч хөгжих сонирхолтой
Python, VBA эзэмшсэн бол давуу тал болно
Санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
🤗Та өөрийн CV-г (Монгол эсвэл Англи хэл дээрх)
🤗Та өөрийн CV-г [email protected] хаягт илгээнэ үү.
🤗CV хүлээн авах хугацаа: 2021.05.08 - 2021.05.15

ТАНЫ ХУРИМТЛАЛЫН ШИНЭ БОЛОМЖ - БОНД
Голомт Капитал ҮЦК нь Монголын банк санхүү, дэд бүтэц, газрын тосны худалдаа, барилгын салбарын ТОП компаниудын төгрөг болон ам.долларын эрсдэл бага, өгөөж өндөр, барьцаа баталгаатай бондуудыг санал болгож байна.

Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар гүйцэтгэсэн амжилтттай ажиллаж байгаа бөгөөд харилцагчийн өгөөжийг 1 ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.
![]() | ![]() |
8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530


Chevrolet Malibu автомашины үйлдвэрлэл зогслоо
Энэ оны 11 сараас эхлэн General Motor компани 60 жилийн түүхтэй Chevrolet Malibu автомашины үйлдвэрлэлийг зогсоохоор боллоо.
Ингэснээр Канзас муж дахь үйлдвэрийн хүчин чадлыг суллаж цахилгаан автомашины үйлдвэрлэлд анхаарлаа илүүтэйгээр хандуулах боломжтой болох юм.

Chevrolet Malibu
Тус компани 2023 оны 4 сард Chevrolet Bolt автомашины үйлдвэрлэлээ хэсэг хугацаанд зогсоосон бөгөөд Канзас дахь үйлдвэрийн хүчин чадлыг нэмж Chevrolet Bolt цахилгаан автомашин хөгжүүлэх 390 сая ам.долларын хөрөнгө оруулалтын төсвийг баталсан юм.

Chevrolet Bolt
General Motors компани энэ жил Хойд Америкийн зах зээлд 200.000-300.000 цахилгаан автомашин нийлүүлэх төлөвлөгөөтэй байна.
Түүнчлэн энэ жилээс Chevrolet Camaro загварын автомашины үйлдвэрлэлээ зогсооно гэж мэдэгдээд байгаа бөгөөд ингэснээр Chevrolet Corvette нь тус брэндийн сүүлийн дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашин болж байна.


МХБ-ийн 2024.05.09-ний өдрийн арилжаа
2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 709,045,670 төгрөгийн үнийн дүн бүхий 2,553,800 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

|
|

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 3,070 ширхэг нэгж эрх 1,000,095 төгрөгөөр
Хөрөнгөөр баталгаажсан 4 ширхэг үнэт цаас 399,000 төгрөгөөр
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 962 ширхэг бонд 96,200,000 төгрөгөөр тус тус арилжигдлаа

"Улаансан" ХК-ийн 36,684 ширхэг хувьцаа 149,377,248 төгрөгөөр
"Говийн өндөр" ХК-ийн 119,830 ширхэг хувьцаа 19,650,921.70 төгрөгөөр арилжигдсан байна.

"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 23,616,000 юань буюу 11,051,579,520 төгрөгөөр
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 6 багц 19,800 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 1,782,000 ам.доллар буюу 6,025,779,540 төгрөгөөр
"Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 11,264,000 юань буюу 5,271,214,080 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 23,324,246,075 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.21% хувиар өсч, 42,902.36 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,982,996,630,270 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
