- Голомт Капитал ҮЦК
- Posts
- NEURALINK КОМПАНИ АНХНЫ ХҮН ДЭЭР ХИЙХ ТУРШИЛТАА ЭХЛҮҮЛНЭ.
NEURALINK КОМПАНИ АНХНЫ ХҮН ДЭЭР ХИЙХ ТУРШИЛТАА ЭХЛҮҮЛНЭ.
GCC Academy-Эдийн засаг Н.Энхбаяр | Говь ХК -Тэлэлт | ХНС-Бодлогын хүү | Бондын түүх-Нью Йорк | XRP-Огцом өсөлт

АНУ-ын төв банк бодлогын хүүгээ өсгөсөнгүй.
АНУ-ын шүүхийн шийдвэрээс хойш XRP-ийн арилжаа огцом өсжээ.
Neuralink компани анхны хүн дээр хийх туршилтаа эхлүүлнэ.
Дэлхийн хотуудын бондын түүх-Нью Йорк хотын бонд
Говь ХК Бүгд Найрамдах Казахстан улсад охин компаниа байгуулна.
“GCC ACADEMY”-ийн 4 дэх өдрийн сургалтыг зочин багш, эдийн засагч Н.Энхбаяр орно.
МХБ-ийн 2023.09.20-ны өдрийн арилжааны тойм

💹 БОДЛОГЫН ХҮҮ
АНУ-ын төв банк бодлогын хүүгээ өсгөсөнгүй.
🔵Лхагваас пүрэв гарагт шилжих шөнийн 02:00 цагт АНУ-ын төв банк бодлогын хүүгийн шийдвэрээ олон нийтэд танилцууллаа. Тус шийдвэрээр 9 сард бодлогын хүүг 5.5 хувьд буюу 8 сарын шийдвэрээс өөрчлөөгүй байна.
Төв банк бодлогын хүүг өсгөөгүй ч хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд уналаа. Тодруулбал, Dow Jones индекс 0.22 хувиар, S&P 500 индекс 0.94 хувиар, Nasdaq индекс 1.53 хувиар тус тус унажээ.

Холбооны нөөцийн сангийн тэргүүн Jerome Powell “Цаашид эдийн засгийн тоон мэдээллүүдээс шалтгаалж бодлогын хүүг хэрхэн нэмэгдүүлэхээ шийднэ” хэмээсэн бөгөөд инфляцын түвшнийг зорилтот 2 хувь хүртэл зогсохгүй гэж мэдэгдсэнээр зах унасан байна.
Он дуустал бодлогын 2 хувийн хүүгийн шийдвэр хүлээгдэж байгаа бөгөөд хүлээгдэж буй хоёр хурлын аль нэг дээр бодлогын хүүг нэмэгдүүлнэ гэж Холбооны нөөцийн сангаас мэдэгдээд байна.

Харин дийлэнх шинжээчид ирэх оны хоёрдугаар улирлаас эхлэн бодлогын хүүг буцаан бууруулах хүлээлттэй байна.

💹 ӨСӨЛТ
АНУ-ын шүүхийн шийдвэрээс хойш XRP-ийн арилжаа огцом өсжээ.
🔵2023 он гарснаас хойш XRP-ын арилжаа мэдэгдэхүйц нэмэгдэж, хамгийн эрэлттэй арилжаалагдаж буй алткойн боллоо. Энэхүү идэвхжил нь 7 сард АНУ-ын шүүхээс XRP нь бүртгэлгүй үнэт цаас биш гэж мэдэгдсэний дараа арилжаачдын дунд нэр хүнд нь өссөнтэй холбоотой юм.
Лхагва гарагт АНУ-д XRP арилжаа оны эхний 9 сарын байдлаар 30 тэрбум ам.долларт ойртсон байна. Шүүхийн шийдвэр гарсны дараа АНУ-ын томоохон арилжаачид алткойны арилжаанд дахин орохыг эрмэлзэж эхэлсэн.

Мөн Coinbase (NASDAQ:COIN), Gemini, Kraken зэрэг АНУ-ын томоохон биржүүд шүүхийн шийдвэрийн дараа XRP-г дахин бүртгэсэн.
XRP-ийн өсөлт дэлхийн хэмжээнд мэдрэгдэж байна. Кайкогийн мэдээллээс харахад зөвхөн 8 сард XRP-ийн өдрийн дундаж арилжаа 462.8 сая доллар байсан нь Соланагийнхаас 3.6 дахин их юм.

Шүүхийн шийдвэр 7 сард гарсны дараах 7 хоногт XRP-ийн арилжааны хэмжээ Bitcoin болон Ethereum-аас ч давсан. Энэ хандлага 9 сар хүртэл үргэлжилж, өдөр тутмын арилжаа дунджаар 1 тэрбум ам.доллараас давж байгаа нь XRP-ийг Bitcoin болон Ethereum-ийн дараа хамгийн их арилжаалагддаг криптовалютуудын нэг болгож байна.
Зах зээлийн идэвхжил нэмэгдсэн ч XRP 7 сарын дундуур оргил үеэсээ үнэ нь буурсан байна. XRP-ийн үнэ 0.938 ам.долларт хүрч дээд цэгтээ хүрч түүнээс хойш 0.515 ам. доллар болж буурсан ч өсөлтөө үргэлжлүүлэх хандлагатай байна.
ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:
☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү

✅АНХААРАЛД❗
Neuralink компани анхны хүн дээрх туршилтаа эхлүүлнэ
Мягмар гарагт Илон Маскийн Neuralink компани PRIME Study нэртэй судалгаанд сайн дураараа оролцох хүмүүсийг хайж байна гэдгээ өөрийн вэбсайтаараа дамжуулан мэдэгджээ.
Тус компани 5 сард АНУ-ын Хүнс Эмийн бүтээгдэхүүний хяналтын газраас хүн дээр туршилт хийх зөвшөөрлөө авсан юм.

Оролцогчид тархины мэс засалд орж Neuralink-ийн боловсруулж буй тархины имплантыг туршиж үзэх болно. Тус имплант нь хүнд төрлийн саажилттай хүмүүст зориулагдсан бөгөөд тархин дахь дохиог ашиглан гадны технологийг удирдах боломжийг олгох юм.


"САР БҮР ХҮҮГЭЭ ТӨЛДӨГ БОНД"
Голомт Капитал компани хөрөнгө оруулагчдад
Уул уурхай
Барилга
Худалдаа
Хүнсний үйлдвэрлэлийн салбарын Монголын ТОП компаниудын өндөр өгөөж, барьцаа баталгаа бүхий бондуудыг тогтмол санал болгон ажиллаж байна.
Тэгвэл энэ удаад харилцагчдынхаа санхүүгийн хэрэгцээнд тулгуурласан “САР БҮР ХҮҮГЭЭ ТӨЛДӨГ БОНД”-ыг санал болгож эхэллээ.

БОНДЫН ЗӨВЛӨХҮҮДИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ЗӨВЛӨГӨӨГ “ЭНД ДАРЖ“ АВНА УУ.

“GCC ACADEMY”-ийн 4 дэх өдрийн сургалтыг зочин багш, эдийн засагч Н.Энхбаяр орно.
Өнгөрсөн өдрүүдэд суралцагчид маань Монголын болон дэлхийн хөрөнгийн зах зээлийн талаарх ерөнхий ойлголт, трэнд бүтээгдэхүүн, хөрөнгө оруулах боломжтой өндөр өгөөж өгөөж өгөх бүтээгдэхүүнийг хэрхэн таних вэ? зэрэг сэдвийн хүрээнд суралцсан.
Тэгвэл өнөөдрийн хичээлийг /2023.09.21/ “Макро эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн орчныг шинжихүй” сэдвийн хүрээнд Зочин багш, эдийн засагч Н.Энхбаяр орно.

Сургалтад бүртгүүлсэн хүмүүс и-мэйлээр илгээсэн линкээр хичээлдээ хамрагдахыг хүсье.
Энэ үеэр маргааш буюу /2023.09.22/-нд зохион байгуулагдах “HAPPY HOUR” арга хэмжээнд оролцох хүсэлтэй 50 оролцогчийг бүртгэх юм.
Түүнчлэн бид бүх суралцагчдад онлайн 📜"СЕРТИФИКАТ", Голомт Капитал компанийн мэргэжилтнүүдийн хагас жил тутамд бэлтгэдэг, хөрөнгө оруулалтын луужин 📘“BLUEBOOK" товхимлын цахим хувилбарыг илгээх болно.
Эрхэм танд сурлагын өндөр амжилтыг хүсье.🙆🏼♂️
УХААЛАГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ БЭЛТГЭХ “GCC” АКАДЕМИ

💹БОНДЫН ТҮҮХ
НЬЮ-ЙОРК ХОТЫН БОНД

Бонд гаргасан он: 2016
Татан төвлөрүүлсэн дүн: 850 САЯ АМ.ДОЛЛАР
Бондын санхүүжилт: NY Bridge project гүүрний төсөл
Та Монголын анхны Улаанбаатар хотын бондын талаарх мэдээллийг авахыг хүсвэл: https://golomtcapital.com/forms/bond хаягаар холбогдоорой.

💹ТЭЛЭЛТ
Говь ХК Бүгд Найрамдах Казахстан улсад охин компаниа байгуулНА.
🔵Говь ХК-ийн нийт борлуулалтын орлогынх нь 20 хувийг гадаад зах зээл бүрдүүлдэг. Тэгвэл Говь ХК Бүгд Найрамдах Казахстан улсад охин компаниа байгуулахаар болсныг Монголын Хөрөнгийн Бирж мэдээллээ. Ингэснээр тэдний экспортын орлогын эзлэх хувийн жин өсөх боломжтой юм.

❗Түүнчлэн гадаад орчны нөхцөл байдал өнгөрсөн онтой харьцуулахад сайжирсан нь компанийн дотоод болон гадаад зах зээлийн борлуулалтад эерэг нөлөөтэй байгааг онцолж байна.

МХБ-ийн 2023 оны 09 сарын 20-ны өдрийн арилжаа
2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 431,622,643 төгрөгийн үнийн дүн бүхий 1,106,589 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа.
🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
| 🔴ӨНДӨР УНАЛТТАЙ
|
✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:
ХХөрөнгө оруулалтын 2 сангийн 15,873 ширхэг нэгж эрх 6,010,749 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 2 ширхэг 200,000 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2,136 ширхэг бонд 212,998,280 төгрөгөөр,
“Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 17,280,000 юань буюу 8,206,099,200 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 8,856,930,872 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.06% хувиар буурч, 34,748.98 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 9,891,632,610,561 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
