- Голомт Капитал ҮЦК
- Posts
- ТЕСЛА КОМПАНИЙ АШИГ ШИНЖЭЭЧДИЙН ХҮЛЭЭЛТИЙГ ДАВСАНГҮЙ.
ТЕСЛА КОМПАНИЙ АШИГ ШИНЖЭЭЧДИЙН ХҮЛЭЭЛТИЙГ ДАВСАНГҮЙ.
Netflix-Өсөлт | Алтны ханш-Унах уу? Өсөх үү? | Мөнгөний нийлүүлэлт-33.2 их наяд

📌Тесла компаний ашиг 2019 оны 2-р улирлаас хойш анх удаа шинжээчдийн хүлээлтийг давсангүй.
📌Netflix хэрэглэгчдийн тоо “нууц үгээ хуваалцах” боломжгүй болсноор өслөө.
📌Алтны ханш гоеполитикийн асуудлаас өссөн ч бодлогын хүү өсвөл унах төлөвтэй байна.
📌“Нөмөр” ХБҮЦ-ны 5,4 тэрбум төгрөгийн эхний жилийн хүүгийн болон үндсэн төлөлт амжилттай хийгдлээ.
📌Мөнгөний нийлүүлэлт 33.2 их наяд болж, 20.9 хувиар өсөв
📌МХБ-ийн 2023.10.17-ны өдрийн арилжаа

✅ ТАЙЛАН
Тесла компаний ашиг 2019 оны 2-р улирлаас хойш анх удаа шинжээчдийн хүлээлтийг давсангүй.
📊Өчигдөр Тесла компани 2023 оны 3-р улирлын тайлангаа танилцууллаа. Шинжээчид нэгж хувьцаанд ногдох ашгийг 💵73 цент гэж хүлээж байсан ч тайлангийн үзүүлэлтээр 💵66 цент, борлуулалтын орлогыг 💵24.1 тэрбум ам.доллар гэж хүлээж байсан ч 💵23.35 тэрбум ам.доллар байв.
Ингэснээр тус компанийн ашиг болон орлогын үзүүлэлт 2019 оны 2-р улирлын тайлангаас хойш анх удаа шинжээчдийн таамаглалаас бага гарч байгаа юм байна.
Тайлан муу гарснаас шалтгаалж Тесла компанийн хувьцааны ханш бирж хаагдсаны дараах арилжаагаар 4.24 хувиар унасан бөгөөд өчигдрийн биржийн арилжааг оролцуулбал нийтдээ 9.02 хувиар унажээ.

ШАЛТГААН НЬ: Тус компанийн гүйцэтгэх захирал Илон Маск “Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал ялангуяа бодлогын хүү өндөр байгаагаас шалтгаалж автомашинуудыхаа үнийг дахин бууруулах шаардлагатай болж байна” гэжээ.
🕹Мөн тус компанийн 2023 оны 11 сарын 30 өдөр худалдаанд гаргах “Cybertruck” автомашины орлого 12-18 сарын дараа эерэг мэдээ дуулгах болно гэж мэдэгджээ.

✅ ӨСӨЛТ
Netflix хэрэглэгчдийн тоо🙆🏼♂️ нууц үгээ хуваалцах боломжгүй болсноор өслөө.
📢Шинэ нууц үгийн тохиргоог нэвтрүүлсний дараа Netflix хэрэглэгчдийн тоо 10.8 хувиар өсөж 3-р улирлын тайланд эерэгээр нөлөөллөө.
Компани тус улиралд 🙆🏼♂️ 8.8 сая гаруй хэрэглэгчтэй болсон нь 2020 оны 2-р улирлаас хойшхи хамгийн сайн үзүүлэлт юм.
Түүнчлэн Netflix төлбөрөө нэмэх шийдвэр гаргасан бөгөөд ердийн төлбөрийн нөхцөл нь 💰9.99 ам.доллараас 💰11.99 ам.доллар болж байгаа бол премиум нөхцөл нь 💰22.99 ам.доллар болж байна.
Энэ өөрчлөлтөд АНУ-ын хэрэглэгчдээс гадна Их Британи болон Франц улс хамрагдахаар байна.

📊АЛТНЫ ХАНШ
💰Алтны ханш гоеполитикийн асуудлаас өссөн ч бодлогын хүү өсвөл унах төлөвтэй байна.
Алтны ханш мягмар гарагт 8-р сарын 1-ээс хойших хамгийн дээд цэгтээ хүрч, өнөөдөр өглөөний байдлаар 0.2%-иар өсөж унц нь 1,950.83 ам.доллар болжээ.
СУУРЬ ТАЛААС :

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденыг Израилд айлчлахын өмнөхөн Израилийн арми болон Хамас бүлэглэлийн хооронд мөргөлдөөн болж, Газын зурвасын эмнэлгийг бөмбөгдсөний улмаас олон зуун палестин хүн амь үрэгджээ.
Улс төр, санхүүгийн тодорхойгүй байдлын үед үнэ цэнийн найдвартай нөөц гэгддэг алтны үнэ 10-р сарын 06-нд долоон сарын доод түвшинд хүрснээс хойш бараг 140 ам.доллар буюу 8%-иар өссөн байна.
ХНС-ын хэд хэдэн албан тушаалтнууд тайлбар өгсөн ч АНУ-ын бодлогын хүүгийн чиг хандлага яг хаашаа эргэх нь тодорхойгүй байна.
Гэхдээ Нью-Йорк хотын ХНС-ийн Ерөнхийлөгч Жон Уильямс инфляцийг төв банкны зорилтот 2%-д хүргэхийн тулд хүүг хэсэг хугацаанд өндөр байлгах шаардлагатай гэж мэдэгдээд байгаа юм.
Мөн өнөөдөр орой Нью-Йоркийн Эдийн засгийн клубт болох уулзалтын үеэр Жэром Пауэллийн хэлэх үг зах зээлийн анхаарлын төвд байна.

Холбооны нөөцийн сангийн лхагва гаригт нийтэлсэн тайланд дурдсанаар, хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд суларч, үнэ өссөөр байгаа тул АНУ-ын эдийн засгийн идэвхжил сүүлийн сар хагасын хугацаанд бага зэрэг тааруу байна гэсэн байна.
🕹Өндөр хүү нь ам.доллараар үнэлэгддэг, ямар ч хүү өгдөггүй алт мэт бүтээгдэхүүний ханшид сөргөөр нөлөөлдөг тул унах магадлал өндөр байна.
☝️ 8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/ | ☝️ 8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/ |
ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:
☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү

“Нөмөр” ХБҮЦ-ны 💵5,4 тэрбум төгрөгийн эхний жилийн хүүгийн болон үндсэн төлөлт амжилттай хийгдлээ.🎉
Голомт Капитал ҮЦК болон Нөмөр Кредит Ассет ТЗК ХХК-тай хамтран гаргасан "НӨМӨР" ХБҮЦ-ны 💵5,4 тэрбум төгрөгийн ээлжит хүүгийн болон эхний жилийн үндсэн төлөлтийг амжилттай хийлээ.

РЕЙТИНГТЭЙ "SIMPLE-2" БОНДЫН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЛЭЭД БАЙНА
Монголын анхны “РЕЙТИНГТЭЙ БОНД” буюу MCS группийн охин компани болох Ашид Капитал ББСБ ХХК-ийн 📌BBB+ зээлжих зэрэглэлтэй “SIMPLE-2“ бондын хоёрдогч зах зээлийн арилжаа 2023.10.17-нд эхэллээ.
Та арилжаанд оролцож "САР БҮР ХҮҮГЭЭ АВДАГ" нөхцөлтэй, ⛳17.5%-ийн хүүтэй "Simple-2" бондыг эзэмших боломжтой юм.

💰Мөн бид өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай уул уурхай, барилга, худалдаа, хүнсний үйлдвэрлэлийн ТОП компаниудын дараагийн транчийн захиалгуудаа авч байна.
Түүнчлэн бид бондын үндсэн болон хүүгийн төлөлтийг 🕰️НЭГ ч хоногийн хоцролтгүйгээр харилцагчийн үнэт цаасны дансанд байршуулан ажиллаж байна.

✅МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ
Мөнгөний нийлүүлэлт 33.2 их наяд болж, 20.9 хувиар өсөв
Мөнгөний нийлүүлэлт есдүгээр сарын эцсийн байдлаар 33 их наяд төгрөг давж, өмнөх оны мөн үеэс 20.9 хувиар өссөн байна.
Жилийн хугацааны өөрчлөлтийг харвал төгрөг, валютын харилцах болон төгрөгийн хадгаламж тус бүр өссөнтэй холбоотой байна. Харин нэг сарын хугацааны өөрчлөлтийн хувьд валютын хадгаламж, гүйлгээнд гаргасан бэлэн мөнгөний хэмжээ тус тус 1.2-1.7 хувиар буурчээ.

Мөнгөний нийлүүлэлтийг активын байршуулалт талаас авч үзэхэд гадаад цэвэр активын өсөлт гол өсөлтийг бий болгосон бол дотоод цэвэр активын нийт дүнд эзлэх хувь өмнөх сараас үл ялиг буурсан байна.
🕹Аравдугаар сарын 16-ны өдрийн байдлаар Төв банкны үнэт цаасны үлдэгдэл 6.5 их наяд төгрөг давснаас 5.6 их наяд нь богино хугацаат буюу дөрвөн долоо хоногтой үнэт цаасанд байршуулсан байна.

МХБ-ийн 2023 оны 10 сарын 18-ны өдрийн арилжаа
2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 176,684,753 төгрөгийн үнийн дүн бүхий 718,967 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.
🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
| 🔴ӨНДӨР УНАЛТТАЙ
|
✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 799 ширхэг нэгж эрх 389,790 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 81 ширхэг бонд 8,089,800 төгрөгөөр,
Багцын арилжаанд 2,403,847 ширхэг үнэт цаас 500,000,176 төгрөгөөр,
“Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 17,408,000 юань буюу 8,214,312,960 төгрөгөөр,
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 2 багц 6000 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 588,000 ам.доллар буюу 2,029,499,640 төгрөгөөр,
Монголросцветмет” ТӨҮГ-ын 7 багц 21,000 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 2,058,000 ам.доллар буюу 7,103,248,740 төгрөгөөр,
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн 2 багц 6,800 тонн 58% -ийн агууламжтай төмрийн баяжмал 499,800 ам.доллар буюу 1,725,074,694 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 27,391,672,601 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс +1.45% хувиар өсч, 35,181.01 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,291,429,804,779 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
