• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • 📈 Netflix дээд ханш | СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА | Хоногоор ч бонд авах боломжтой боллоо – 📊“10-21%”

📈 Netflix дээд ханш | СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА | Хоногоор ч бонд авах боломжтой боллоо – 📊“10-21%”

🌍Дэлхийн хамгийн том компани NVIDIA Corporation | 📈 Netflix дээд ханш | СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА | Хоногоор ч бонд авах боломжтой боллоо – 📊“10-21%”

Netflix (NFLX) хувьцаа бүх цаг үеийн дээд ханшин дээрээ ирэхэд ойрхон байна.

Netflix өнгөрсөн даваа гарагт 2.47 хувиар өсөж 675.83 ам.долларт хүрсэн ба 2021 оны 11-р сарын үнийн түвшин дээрээ ирлээ. 2022 онд 6 сар гаруй үргэлжилсэн хүчтэй уналтын дараа сэргэн өссөний дараагаар өнөөдрийн ханшин дээр ирээд байна.

компанийн Apple TV+, Amazon компанийн Prime Video зэрэг платформуудтай ширүүхэн өрсөлдөөд байгаа юм. Үүнтэй зэрэгцэн Walt Disney Company өөрийн мэдлийн Disney+ гэх үйлчилгээ нэвтрүүлж байгаа бөгөөд дуу сонсох, онлайн худалдан авалт хийх зэрэг үйлчилгээг нэвтрүүлж байгаа юм. Дараагийн 10 жилдээ дээрх 4 компани уг салбарт хүчтэй өрсөлдөгчид байна гэж шинжээчид таамаглаад байгаа юм.  

ХОНОГООР БОНД АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО “10-21%”

Өндөр өгөөж хүртэх гэж жил, сараар хоног тоолон хүлээх шаардлагагүй боллоо.

Та өөрийн боломж, тохиромжтой цаг хугацаандаа тааруулан бондод хөрөнгө оруулснаар 1 хоног байсан ч хүү тооцуулах эрхтэй боллоо.

Голомт Капитал үнэт цаасны компанийн шинээр нэвтрүүлж буй тус үйлчилгээ нь танд БАНК САНХҮҮ, БАРИЛГА, УУЛ УУРХАЙ салбарын ТОП компаниудын төгрөг болон ам.долларын бондуудад хөрөнгө оруулалт хийж, 💵10-21%-ийн өндөр өгөөж хүртэх боломжийг санал болгож байна.

Та бондуудаас сонголт хийхдээ:

  • Салбарын өсөлт

  • Барьцаа, баталгаа

  • Хүү, өгөөжийн тооцоолол

  • Хүү төлөх давтамж, хугацааг харьцуулан өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонгоорой.

Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар гүйцэтгэсэн амжилтттай ажиллаж байгаа бөгөөд харилцагчийн өгөөжийг 📢1  ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.

 

 

 8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530

Дэлхийн хамгийн том компани NVIDIA Corporation

 

Nvidia компанийн хувьцааны ханш өсч,135.58 болсноор дэлхийн хамгийн том зах зээлийн үнэлгээтэй компани боллоо. Мөн энэ өсөлт нь АНУ-ын S$P500 индексийг бүхэн цаг үеийн түүхэн дээд ханшаа шинэчлэн тогтооход хүргэжээ.

Nvidia нь энэ сарын эхээр зах зээлийн үнэлгээгээр Apple компанийг гүйцэж байсан бол өчигдөр 3.51 хувийн өсөлт үзүүлж Microsoft компанийг давснаар дэлхийн хамгийн том компани болон бичигдлээ. Энэ жил хиймэл оюун ухааны салбарын гайхалтай өсөлттэй уялдан тус компанийн ханш оны эхнээс 174 хувь өсчээ. 

2024 оны эхний 5 сарын байдлаарх үнэт цаасны гүйлгээ өмнөх оны мөн үеэс 37.1 хувиар буурчээ.

Монголын хөрөнгийн бирж болон Улаанбаатар хотын биржээр дамжуулан 2024 оны эхний 5 сарын байдлаар 262.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн нь өмнөх оны мөн үеэс 37.1 хувиар буурсан үзүүлэлт бөгөөд 734 сая ширхэг үнэт цаас арилжаалсан нь 3.8 хувиар буурсан юм. Харин 2024 оны 5 дугаар сард үнэт цаасны гүйлгээ 28.2 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 18.2 тэрбум буюу 39.2 хувиар, өмнөх оны мөн үеэс 268.5  тэрбум төгрөг буюу 90.5 хувиар буурчээ. Арилжсан үнэт цаас 116.9 сая ширхэг болж, өмнөх сараас 58.4  сая ширхгээр өсөж, өмнөх оны мөн үеэс 140.1 сая ширхгээр буурсан байна.

Оны эхний улиралд Монголын хөрөнгийн зах зээл дээрх арилжааны идэвх эрс муудсан байдалтай харагдаж байгаа 5-р сараас эхлэн энэ үзүүлэлт өссөн хандлагатай харагдаж байна. Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ 2024 оны 5 дугаар сард 10.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 169.3 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 642.3 тэрбум төгрөг буюу 6.2 хувийн өсөлт үзүүлжээ.  

Гадаад арилжааны брокер

📱 8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

 Гадаад арилжааны брокер

 📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА: “Глобал санхүүгийн зах зээлийн нөхцөл байдал, валютын урсгал ба ханш”

Ментор: Эдийн засагч Д.Ган-Очир

Хэзээ: 2024.06.20

Хэдэн цагт: 19:00

Тус сургалтыг танхимаар орох тул Golomt Capital Championship-2 уралдаанд ородцогчид бүртгэлтэй и-мэйлээ шалган танхимын байршлын талаарх мэдээллийг авна уу. Мөн оролцох хүсэлтэй, гадаад арилжааг сонирхдог хүмүүс бүртгэлээ хийлгэнэ үү.

Уралдаанд оролцогчдоос өөрсдийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан 🏆3 ялагч тодорч нийт 💵350,000,000.00 төгрөгийн гадаад арилжааны санхүүжилтийн данс ашиглах эрхийн эзэн болно.

УРАЛДААНД ОРОЛЦОХ ДООД ДҮН

БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА СУНГАГДЛАА

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!

МХБ-ийн 2024.06.18-ны өдрийн арилжаа

 

2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 403,680,294 төгрөгийн үнийн дүн бүхий 966,584 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

  • Стандарт проперти групп ХК (BBD +15.00%)

  • Хүннү менежмент ХК (HBZ +14.98%)

  • Монголын хөрөнгийн бирж ХК (MSE +13.60%)

  • Эрдэнэс сольюшинс ХК (AMT -11.94%)

  • Сүү ХК (SUU -6.67%)

  • Мандал Даатгал ХК (MNDL -6.44%)

  • Хөрөнгө оруулалтын сангийн 40,223 ширхэг нэгж эрх 6,566,434 төгрөгөөр

  • Хөрөнгөөр баталгаажсан 761 ширхэг үнэт цаас 75,985,850 төгрөгөөр

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,003 ширхэг бонд 100,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 23,424,000 юань буюу 10,915,818,240 төгрөгөөр

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 234,300 ам.доллар буюу 792,252,648 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 12,294,303,466 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ТOП-20 индекс 0.55% хувиар өсч, 42,804.73 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,005,610,038,477 төгрөг боллоо. 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!