- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 📈Газрын тосны үнэ 100$ хүрэх үү?
📈Газрын тосны үнэ 100$ хүрэх үү?
| Ормузын хоолойн ирээдүй | Зах зээл тайван байна | Жижиг хөрөнгө оруулагчид технологи руу | Манай VIBER сувагт нэгдээрэй! |

🛢️Ормузын хоолой: Газрын тосны үнэ 100$ хүрэх үү?
Одоогоор зах зээлийн гол анхаарал Ираны ойролцоох Ормузын хоолой дээр төвлөрч байна. Оман болон Ираны хооронд байрлах Ормузын хоолой нь Персийн буланг Оманы булан, Арабын тэнгистэй холбодог стратегийн хамгийн чухал далайн гарц юм. Дэлхийн нефтийн нийт хэрэглээний ойролцоогоор тавны нэг нь өдөр бүр энэ хоолойгоор дамжин тээвэрлэгддэг.

Одоогийн нөхцөл байдалд эрсдэлийн хэд хэдэн хувилбар яригдаж байна. Үүнд, Ираны газрын тосны экспорт хэсэгчлэн буурахаас эхлээд Персийн булангийн хамгийн чухал тээврийн гарц болох Ормузын хоолой бүрэн хаагдах хүртэлх сценариниуд багтаж байна. Хэрэв албан ёсоор хаагдвал өдөрт 20 сая баррелиас давсан нефтийн урсгал буюу дэлхийн нийлүүлэлтийн ойролцоогоор 20 хувь шууд нөлөөлөлд өртөх эрсдэлтэй байна.

2️⃣САРЫН ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БОНД

GC-Бондын супермаркет 🛒нь хөрөнгө оруулагчдадаа бэлэн бондын тасагт байгаа 2 сарын хамгийн эрэлттэй бондуудаа санал болгож байна
🏭 Дэд бүтэц - 20%
💰 ББСБ - 19.50%

🆗Зах зээлийн хөдөлгөөн харьцангуй тайван байна
Амралтын өдрөөр эхэлсэн мөргөлдөөн нь өмнө нь болж байсан Орос, Украйны дайнтай харьцуулахад нөлөө нь харьцангуй бага байна. Нефтийн үнэ огцом өсөж, хувьцааны зах зээлүүд хүчтэй унаж, алт болон ам.доллар руу асар их хөрөнгө шилжих хандлага ажиглагдах ёстой. Харин одоогийн нөхцөлд зах зээлүүд богино хугацааны геополитикийн цочролыг шингээж, бодит эрсдэлийг үнэлэх үе шатандаа байна.

Иймээс хөрөнгө оруулагчид хэт сандрах шаардлагагүй. Одоогийн хөдөлгөөнүүдээс харахад дэлхийн санхүүгийн систем тогтвортой хэвээр байгаа бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам зах зээлүүд бодит үнэлгээндээ буцан ирэх магадлал өндөр байна.

📈Жижиг хөрөнгө оруулагчид технологийн хувьцаа руу хүчтэй орж байна
Сүүлийн өдрүүдэд жижиг буюу retail хөрөнгө оруулагчид программ хангамжийн салбарын хувьцаанд идэвхтэй хөрөнгө оруулж, арилжааны идэвх огцом нэмэгдэж байна. Одоогоор Software & Services салбар дахь нийт арилжааны дунд retail хөрөнгө оруулагчдын эзлэх хувь түүхэн дээд буюу 8%-д хүрээд байна. Энэ үзүүлэлт нь 2022 оны зах зээл унаснаас хойш хоёр дахин өссөн нь анхаарал татаж байна.

Сүүлийн 21 хоногийн дундаж хэмжээгээр retail арилжааны оролцоо 7.5%-д хүрсэн нь мөн түүхэн дээд түвшинд ойртжээ. Retail хөрөнгө оруулагчдын хамгийн их сонирхож буй хувьцаанд Microsoft, ServiceNow, AppLovin зэрэг программ хангамжийн компаниуд багтаж байгаа бол Nvidia, Broadcom зэрэг AI болон чипийн компаниудад ч мөн их хэмжээний худалдан авалт хийж байна.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд

