📈Netflix: хэлцлээс гарсан ч, хувьцааны ханш 10%-иар өсөв

| Netflix "Warner Bros"-ын хэлцлээс гарав | АНУ, Ираны хэлэлцээр | Манай VIBER сувагт нэгдээрэй! |

🦾Netflix компани Warner Bros Discovery Inc компанийг худалдан авах хэлцлээс гарж буйгаа зарласан ч хувьцааны ханш нь 10%-иар өсөв.

Netflix компани Warner Bros-ын нэгж хувьцааг 27.75 ам.доллароор худалдан авах санал гаргасны дараагаар Paramount компани өөрийн саналыг 31 ам.доллар болгон өсгөсөн байна. Netflix-ийн тус хэлцлийг хариуцсан зөвлөхийн мэдээлснээр санал 31 ам.долларт хүрснээр хэлцэл нь эдийн засгийн ямар ч ач холбогдолгүй болсон гэнэ.

Шинжээчдийн үзэж байгаагаар, Netflix компани нь тус хэлцлээс гарснаар санхүүгийн хувьд сахилга баттай байгаа, мөн “breakup fee” буюу хэлцэл цуцлагдсаны дараах 2.8 тэрбум ам.долларын төлбөрийг авч буй зэргээс шалтгаалан хувьцааны ханш 10 хувиар өсжээ.

2️⃣САРЫН ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БОНД

GC-Бондын супермаркет 🛒нь хөрөнгө оруулагчдадаа бэлэн бондын тасагт байгаа 2 сарын хамгийн эрэлттэй бондуудаа санал болгож байна

  • 🏭 Дэд бүтэц - 20%

  • 💰 ББСБ - 19.50%

⚛️АНУ, Ираны хэлэлцээр: ахиц байгаа ч, арай тохиролцоогүй…

АНУ-ын зүгээс Иран Улс нь цөмийн хөтөлбөрөө сэргээх эрсдэл байсаар байгаа тул ураны баяжуулах үйл ажиллагааг зогсоох шаардлагатай, мөн цөмийн хошуу тээвэрлэгч баллистик пуужингийн хөтөлбөрийг зогсоосны дараа эдийн засгийн зарим хориг арга хэмжээг цуцлах боломжтой гэж үзэж буй.

Нөгөө талаас Иран Улс цөмийн хөтөлбөрөө бүрэн зогсоосон бөгөөд харин уран баяжуулах нь тус улсын эрхийн асуудал тул баяжуулалтаа зогсоохгүй гэдэг байр суурин дээрээ хатуу зогссоор байна.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд