“Monthly Market Update” өнөөдөр | Хэрэглээний зээлийн ӨОХ-"55%"

Цахилгаан автомашины салбарт -Хэн ялах вэ? | МУ-ын- Эдийн засаг өсөх үү? | АНУ-27.1 тэрбум 💵

“Monthly Market Update” zoom уулзалт өнөөдөр болно /Өдөр: 2024.07.04 Цаг: 20:30/

Хөрөнгийн зах зээлийг мэдээллийн зах зээл ч гэдэг. Тэгвэл та мэдээлэлтэй хамгийн ойр байснаар оновчтой хөрөнгө оруулалт хийж чадна. Эрхэм хөрөнгө оруулагч таныг zoom-ээр явагдах уулзалтад урьж байна.

Сэдэв:

  • БНХАУ-ын зах зээл царцсан уу?

  • АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн хөрөнгийн зах зээл дэхь нөлөө

  • Эдийн засгийн мөчлөгийн аль үед аль сектор илүү гүйцэтгэлтэй вэ? (Статистик судалгаа)

Монголбанк хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 55% болгож буурууллаа

Монгол Улсын жилийн инфляц 2024 оны 5 дугаар сард улсын хэмжээнд 5.7 хувь, Улаанбаатар хотод 5.6 хувьд хүрч буурлаа.

Эдийн засгийн өсөлт 2024 оны 1-р улиралд 7.8 хувьд хүрч хүлээлтээс өндөр байгаа нь сөргөөр нөлөөлөхөөр байна.

Тиймээс Монголбанкны мөнгөний бодлогын хорооноос дараах шийдвэрүүдийг гаргалаа.

  1. Бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах

  2.  Банкнуудын гадаад валютын заавал байлгах нөөцийг 3 нэгж хувиар бууруулж, 15 хувьд хүргэх

  3. Хэрэглээний зээлийн хувьд мөрдөгдөж буй макро зохистой бодлогын зохицуулалтад дараах өөрчлөлтийг оруулах

Үүнд:

  • Банкнаас иргэдэд шинээр олгох болон нөхцөл өөрчилсөн хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцаа (ӨОХ)-ны дээд хязгаарыг 55 хувь болгож бууруулах,

  •  Банкнаас шинээр олгох амьжиргааны баталгаажих доод түвшнээс бага дүнтэй кредит картын зээлд ӨОХ-ны хязгаарлалт мөрдүүлэхгүй байх,

  • Тодорхой нөхцөлүүдийг хангасан дээд боловсролын 

    сургалтын төлбөрийн зээлд ӨОХ болон хугацааны хязгаарлалтыг мөрдүүлэхгүй байх шийдвэрийг гаргалаа.

Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөв өмнөхөөс сайжирсан хэдий ч геополитикийн нөхцөл байдал, улс орнуудын мөргөлдөөнтэй холбоотой суурь эрсдэлүүд хадгалагдсаар байна.

Тиймээс гадаад валютын ЗБН-ийн шаардлага өндөр байгаа нь банкнуудын эx үүсвэрийн зардлыг өсгөж байгаа тул банкуудын гадаад валютын татан төвлөрүүлсэн хөрөнгөнд тооцох ЗБН-ийн хувь хэмжээг бууруулахаар шийдвэрлэв.

Зээлийн хүү бага зэрэг буурч 2025 оны I улиралд 16.5% орчимд байх төлөвтэй байна.

 Эдийн засгийн өсөлтийн таамаглал 

2024 оны I улиралд бодит ДНБ-ий жилийн өсөлт 7.8% гарсан нь өмнөх улирлын шинжээчдийн таамаглалын дунджаас 1.0 нэгж хувиар өндөр байна.

Шинжээчид бодит ДНБ-ий жилийн өсөлт 2024 оны II улиралд 7.0% гэж таамаглаж байсан ч хүлээлтээс өндөр 7.8% гарсан тул 2025 оны I улиралд 6.6% байна гэж таамаглаж байна. 

Бодит ДНБ-ий өсөлтийн таамаглалын тархалтыг авч үзвэл 2024 оны II улиралд 7.0-7.9 хувийн хооронд байх магадлал хамгийн өндөр буюу 29.9% байна. Өмнөх улирлын судалгаагаар 2024 оны II улиралд өсөлт 6.0-6.9 хувийн хооронд байх магадлал хамгийн өндөр буюу 25.2% гэж таамаглаж байжээ. 

Зээлийн хүү буурна

Монголбанкны ээлжит хуралдааны шийдвэрээр бодлогын хүүг 11% дээр хэвээр нь хадгалж цаашид ч гэсэн бодлогын хүүг хэвээр нь хадгалах төлөвтэй байна.

2022 оны эхэн үеэс үнийн өсөлтийг хязгаарлах зорилгоор бодлогын хүүг аажмаар нэмэгдүүлсээр мөн оны эцэст 13% хүргэсэн бол 2024 оны 3 сараас бодлогын хүүг бууруулсан билээ.  

Шинжээчид төгрөгийн шинээр олгосон зээлийн жигнэсэн дундаж хүүг 2024 оны II улиралд дунджаар 16.8%, хамгийн ихдээ 17.3%, хамгийн багадаа 15.0%-тай байна гэж таамаглажээ. Цаашид зээлийн хүү бага зэрэг буурч 2025 оны I улиралд 16.5% орчим байхаар таамагласан байна. 

Цахилгаан автомашины салбар дахь БНХАУ, АНУ-ын хүчтэй өрсөлдөөнд хэн нь ялах вэ?

Хятад ялж байна

Цахилгаан автомашины батарейн хөгжүүлэлт болон үйлдвэрлэлээр Хятад тэргүүлж, CATL болон BYD компаниуд нийт зах зээлийн тал хувийг дангаар эзэлж байна.

Түүнчлэн, батарейн нийлүүлэлтээр Хятад тэргүүлж байгаагаас түүхий эдийн хувьд катодын 90%, анодын 97%-ийг үйлдвэрлэж байна.

Зах зээлд шинээр литиум батарейнаас гадна натри ион батарей нэвтэрч эхэлсэн бөгөөд 2030 он хүртэл 90 гаруй хувийг Хятад нийлүүлэх төлөвтэй байна.

Үүгээр ч зогсохгүй Хятадын засгийн газраас 8 тэрбум юйний хөрөнгө оруулалтыг solid-state батарейн судалгаа болон хөгжүүлэлтэд зориулж автомашин үйлдвэрлэгч компаниуддаа олгохоор болжээ.

Харин АНУ?

АНУ-ын хувьд Хятадтай өрсөлдөхийн тулд шинэ технологийн батарейн хөгжүүлэх сорилттой тулгараад байна.

Хятад улс бал чулуун анод үйлдвэрлэлээр тэргүүлдэг тул АНУ-ын автомашин үйлдвэрлэгчид зах зээлд давуу талаа үүсгэх нэг гаргалгаа нь силикон анодын технологид хөрөнгө оруулах юм.

Одоогоор Microsoft болон Porsche компаниудын хөрөнгө оруулалттай Group 14 стартап компани нь энэхүү технологийн хөгжүүлэлтийг эхлүүлээд байна.

АНУ хиймэл оюун ухааныг хөгжүүлэх стартапуудад 27.1 тэрбум ам.доллар олгожээ

АНУ 2024 оны 2-р улиралд хиймэл оюун ухааны стартапуудад 27.1 тэрбум ам.долларын санхүүжилт олгосон нь нийт стартапуудад зориулсан санхүүжилтийн тал гаруй хувийг эзэлж байна.

Хиймэл оюун ухааны компаниуд сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээр татаад байгаа юм.

Тухайлбал, Scale AI компани 1 тэрбум ам.долларын санхүүжилтийг босгож 13.8 тэрбум ам.доллар үнэлэгдэж байгаа бол Илон Маскийн xAI 6 тэрбум ам.долларыг босгож 24 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна.

“Golomt Capital Championship-2” WEEK-13

Golomt Capital Championship-2 уралдааны ТОП-10 оролцогчийн дундаж өгөөж 13 дахь долоо хоногт хуримтлагдсан дүнгээр 144.62%-тай байна.

Өнгөрсөн 7 хоногийн эхний 10 байрны оролцогчдын 7 нь өөрсдийн байраа хадгалж чадсан бол эхний 10-т 3 оролцогч шинээр нэмэгдсэн байна.

Харин нийт харилцагчийн өгөөж 13 дахь долоо хоногт (06/24-06/28) -1.12 хувьтай байгаа нь тухайн хугацааны S&P500 индексийн уналтаас давсан үзүүлэлт юм.

Багц дахь хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн хувьцаанууд:

  • Rivian Automative (NYSE:RIVN)

  • Tesla (NYSE: TSLA)

  • Industrial and Commercial Bank of China (HKEX:1398)

Багц дахь хамгийн өндөр уналтыг үзүүлсэн хувьцаанууд:

  • Semiconductor Manufacturing International Corp (HKEX:0981)

  • JD.com (NYSE:JD)

  • Petro Matad Ltd (LSE:MATD)

Гадаад арилжааны брокер

📱 8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

 Гадаад арилжааны брокер

 📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

ГОЛОМТ БАНКНЫ АМ.ДОЛЛАРЫН 💵 БОНДЫГ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛЭЭС АВАХ БОЛОМЖ

Голомт банк олон улсын зах зээлд жилийн 11%-ийн хүүтэй, 📅2027.05.20-нд хаагдах нөхцөлтэй 💵300 сая ам.долларын бондыг гаргаж амжилттай татан төвлөрүүлсэн билээ.

Хэрэв та Монгол улсын B3/B/B+ үнэлгээтэй нэг түвшинд байгаа тус бондын анхдагч арилжаанд оролцож амжаагүй бол хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцож, тус бондыг эзэмших эрх нээгдлээ.

ХОНОГООР Ч БОНД АВАХ БОЛОМЖТОЙ  “10-21%”

Та өөрийн боломж, тохиромжтой цаг хугацаандаа тааруулан бондод хөрөнгө оруулснаар 1 хоног байсан ч хүү тооцуулах эрхтэй.

Голомт Капитал үнэт цаасны компанийн шинээр нэвтрүүлж буй тус үйлчилгээ нь танд БАНК САНХҮҮ, БАРИЛГА, УУЛ УУРХАЙ салбарын ТОП компаниудын төгрөг болон ам.долларын бондод хөрөнгө оруулж, 💵10-21%-ийн өндөр өгөөж хүртэх боломжийг санал болгож байна.

Та бондуудаас сонголт хийхдээ:

  • Салбарын өсөлт

  • Барьцаа, баталгаа

  • Хүү, өгөөжийн тооцоолол

  • Хүү төлөх давтамж, хугацааг харьцуулан өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонгоорой.

Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар гүйцэтгэсэн амжилтттай ажиллаж байгаа бөгөөд харилцагчийн өгөөжийг 📢1  ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.

 

 8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530

МХБ-ийн 2024.07.03-ны өдрийн арилжаа

 

2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 496,507,127  төгрөгийн үнийн дүн бүхий 792,103 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсөж, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.

  • Фронтиер Лэнд Групп ХК (MDR +15.00%)

  • Ремикон ХК (RMC +14.92%)

  • Гранд систем ХК (LOT +11.11%)

  • Жуулчин говь ХК (JGV -15.00%)

  • Ган хийц ХК (GHC -13.77%)

  • Материалимпекс ХК (MIE -10.76%)

  • Хөрөнгө оруулалтын сангийн 36,970 ширхэг нэгж эрх 29,381,097  төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 108 ширхэг үнэт цаас 29,381,097   төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 477  ширхэг бонд 47,700,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар нийт 177,777 ширхэг үнэт цаас 1,203,550,290 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 22,656,000  юань буюу 10,534,360,320  төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300  тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 232,650 ам.доллар буюу 786,575,691  төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 11,776,000  юань буюу 5,475,486,720  төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 18,578,950,445 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс -0.24 хувиар буурч, 44,406.85  нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,293,074,250,795  төгрөг боллоо. 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!