MONGOLIAN MINING CORPORATION -ИЙН “18%” ХҮҮТЭЙ АМ.ДОЛЛАРЫН БОНД

“СҮҮ” ХК - Ногдол ашиг | Ам.доллар чангарч-Зах зээл унав | Mongolian Mining Corporation- Орлог 4.8 дахин өсөв

ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ:

🔵АНУ-ын төв банк бодлогын хүүг дахин нэмэх магадлалтай байгаа тул ам.доллар чангарч, хувьцаанууд уналаа.

🔵Mongolian Mining Corporation компанийн орлого 2023 оны хагас жилд 4.8 дахин өслөө.

🔵Жое Байден Инфляцийг бууруулах хууль батлагдсаны жилийн ойгоор сэргээгдэх эрчим хүчний эдийн засагт үзүүлэх нөлөөг танилцуулав.

🔵Оны эхний 7 сард улсын нэгдсэн төсөвт 12.9 их наяд төгрөг төвлөрч өмнөх оныхоос 37 хувиар өсөв.

🔵 Нью-Йорк хот төрийн өмчийн байгууллагуудад ашиглаж буй төхөөрөмжүүдэд TikTok апп суулгахыг хориглов.

🔵“СҮҮ” ХК нэгж хувьцаанд 7.7 /долоон төгрөг долоон мөнгө/ төгрөгийн ногдол ашиг хуваарилна.

🔵МХБ-ийн 2023 оны 08 сарын 16-ны өдрийн арилжааны мэдээ

ЗАХ ЗЭЭЛИИЙН УНАЛТ

АНУ-ын төв банк бодлогын хүүг дахин нэмэх магадлалтай байгаа тул ам.доллар чангарч, хувьцаанууд уналаа.

Холбооны нөөцийн сангийн хурлын тэмдэглэлд Төв банкны удирдлагууд бодлогын хүүг өсгөх эсэх тал дээр санал зөрөлдөж буйг тусгажээ.

ХНС-ын 7 сарын хурлын тэмдэглэлээс харахад дийлэнх нь инфляцийн эсрэг тэмцэхэд өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд энэхүү мэдээлэл нь АНУ-ын хөрөнгийн зах зээлийг унахад нөлөөлж байна. Тодруулбал, 8 сар гарсаар хувьцааны ханш тасралтгүй унасаар байгаа юм.

Хөрөнгө оруулагчид ХНС-ын мөнгөний хатуу бодлого дуусах дөхөж байгаа гэж найдаж байгаа ч Төв банкны зүгээс бодлогын хүүг одоогийн түвшинд удаан барих магадлалтай байна.  

ТАЙЛАН

Уолмарт бүтэн жилийн орлогын таамаглалаа өсгөх төлөвтэй байна.  

Энэ 7 хоногт хамгийн өндөр хүлээлт үүсгэсэн Уолмарт” (NYSE:WMT) компани зах зээл нээгдэхийн өмнө улирлын тайлангаа танилцуулна.  

Зээлийн зардал нэмэгдэж, стандарт чангарч, ажил эрхлэлтийн дүн буурсан ч АНУ-ын худалдан авагчид зайлшгүй шаардлагатай зүйлсийг худалдан авсаар байгаа тул Уолмарт бүтэн жилийн орлогын таамаглалаа өсгөх төлөвтэй байна.  

ГАДААД АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА ӨГӨХ

☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү

☝️ 8610-3636 

/АНУ, Канад, Австрали, Англи/

☝️ 8006-9977 

/Хонгконг, Шанхай, Шинжен/

Mongolian Mining Corporation компанийн орлого 2023 оны хагас жилд 4.8 дахин өслөө.

Mongolian Mining Corporation (HKEX:975) компани хагас жилийн тайлангаа танилцуулснаар хувьцааны ханш нь 2 өдрийн дотор 18.8%-ийн өсөлтийг үзүүллээ.

Тодруулбал, MMC нь 136.5 сая ам.долларын цэвэр ашигтай ажилласан нь өнгөрсөн оны эхний хагас жилийн нийт орлогоос 30.0 сая ам.доллараар илүү дүн юм.

Тус компанийн нүүрсний борлуулалт 4.9 тоннд хүрч өнгөрсөн оныхоос 5.4 дахин өсөж, EBITDA (хүү татвар элэгдлийн өмнөх ашиг) 258 сая ам.долларт хүрсэн байна.

Тус компанийн ам.долларын

18% ӨГӨӨЖТЭЙ бондод хөрөнгө оруулах бол

ХЭРЭГЖИЛТ

Жое Байден Инфляцийг бууруулах хууль батлагдсаны жилийн ойгоор сэргээгдэх эрчим хүчний эдийн засагт үзүүлэх нөлөөг танилцуулав.

Өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өөрийн боловсруулсан “Инфляцийг бууруулах тухай” хуулийнхаа нэг жилийн ойн үеэр сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэх бодлогын хэрэгжилтээ танилцуулав.

Тэрээр АНУ-ын эрчим хүчний салбарыг нүүрстөрөгчгүй болгох зорилт тавьсан бөгөөд тус хуулийн хүрээнд иргэдийг цахилгаан машин худалдаж авах, сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч компаниудын үйл ажиллагааг нь дэмжихэд олон тэрбум долларын татварын хөнгөлөлт үзүүлж байгаа юм.

Байден Цагаан ордонд болсон ёслолын үеэр “Уг хууль батлагдсанаар сэргээгдэх эрчим хүчний салбарт 170,000 ажлын байр шинээр бий болсон бол ирэх арван жилд энэ үзүүлэлт 1.5 саяд хүрэх бөгөөд энэ хэрээр тус улсын нүүрстөрөгчийн ялгаруулалтыг мэдэгдэхүйц буурна” гэжээ.

Уолл Стритийн шинжээчдийн үзэж байгаагаар уг хууль нь эдийн засагт анхны эерэг дохиог өгч эхэлсэн бөгөөд олон тэрбум долларын шинэ хөрөнгө оруулалт, олон мянган ажлын байр бий болгоно гэж таамаглаж байна.

Bank of America Corporation (NYSE:BAC) -ийн шинжээчдийн тайланд дурдсанаар, тус хууль батлагдсанаас хойш 270 гаруй цэвэр эрчим хүчний шинэ төсөл зарлагдаж, нийт 132 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.

Эдгээр хөрөнгө оруулалтын тал хувь нь цахилгаан машин, батерейн үйлдвэрлэл, шинэчлэлд зарцуулагдаж байгаа бол үлдсэн хэсэг нь нар, салхи, цөмийн эрчим хүч зэрэг сэргээгдэх эрчим хүчний салбарт зориулагджээ.  

ГАДААД АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА ӨГӨХ

☝️ 8610-3636 

/АНУ, Канад, Австрали, Англи/

☝️ 8006-9977 

/Хонгконг, Шанхай, Шинжен/

ХОРИГ

Нью-Йорк хотоос засгийн газрын байгууллагын төхөөрөмжүүдэд TikTok аппликэйшнийг суулгахыг хориглов.

Өчигдөр НьюЙорк хотын захиргаанаас засгийн газрын болон төрийн өмчит байгууллагуудад ашиглаж буй компьютер, тоног төхөөрөмжүүдэд богино хэмжээний видео хуваалцдаг “TikTok” аппликикэйшнийг суулгах, тоглуулахыг хориглолоо.  

Хятадын технологийн аварга компани болох ByteDance-ын эзэмшдэг, 150 сая гаруй Америкчуудын тогтмол ашигладаг TikTok аппликэйшнийг ашигласнаар, мэдээллийн аюулгүй байдал алдагдах, Хятадын засгийн газрын нөлөөнд автах зэрэг сөрөг нөлөөг авчирч болзошгүй тул АНУ-ын хууль тогтоогчид улс орон даяар хориг тавихыг уриалж байна.

Байгууллага болон хувь хүмүүс өөрийн банкны дансны үлдэгдэлд харилцах бол 1%-2%, хугацаагүй хадгаламж бол 4%-6%-ийн хүү тооцуулж авдаг.

Голомт Капитал ҮЦК нь байгууллага, мэргэжлийн хөрөнгө оруулагчдад зориулж хүссэн үедээ бондоо мөнгөжүүлэх боломжтой, 10%-ийн хүүтэй, банкны зээлийн шугамаар баталгаажсан Puttable Bond буюу “Хугацаагүй бонд”-ыг санал болгож байна.

Өөрөөр хэлбэл, Та өөрийн болон байгууллагын мөнгөн хөрөнгөнд нэг хоногийн алдалгүйгээр хүүгийн өгөөж авах боломжтой юм.  

НОГДОЛ АШИГ

“СҮҮ” ХК НЭГЖ ХУВЬЦААНД 7.7 /ДОЛООН ТӨГРӨГ ДОЛООН МӨНГӨ/ ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА.

“Сүү" ХК-ийн ТУЗ-ийн 2023.08.16-ны өдрийн 24 тоот тогтоолоор компанийн 2023 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас 2,642,117,608.9 /Хоёр тэрбум зургаан зуун дөчин хоёр сая нэг зуун арван долоон мянга зургаан зуун найман төгрөг есөн мөнгө/ төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон хуваарилахаар болсон байна.

Ингэснээр нэгж хувьцаанд 7.7 /долоон төгрөг долоон мөнгө/ төгрөгийн ногдол ашгийг мөнгөн хэлбэрээр олгоно.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөр тогтоож, 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор ногдол ашгийг хуваарилахаа мэдэгдлээ.

НОГДОЛ АШИГ АВАХ-ДАНС НЭЭХ-АРИЛЖААНД ОРОЛЦОХ

ДОТООДЫН АРИЛЖАА

 

МХБ-ийн 2023 оны 08 сарын 16-ны өдрийн арилжааны мэдээ

2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 306,981,497 төгрөгийн үнийн дүн бүхий 643,216 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсч, 9 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

🔵ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ

  • Эрчим Баян Өлгий ХК (BOE +14.89%)

  • УБ-БҮК ХК (BUK +14.77%)

  • Худалдаа Хөгжлийн банк (TDB +9.97%)

🔵ӨНДӨР УНАЛТТАЙ

  • Хаан банк ХК (KHAN -0.76%)

  • Сэндли ББСБ ХК (SEND -0.65%)

  • Богд Банк ХК (BOGD -0.34%)

Мөн тус өдрийн арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 58,446 ширхэг нэгж эрх 11,675,729 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 10 ширхэг үнэт цаас 1,000,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд 3,268,000 ширхэг үнэт цаас 250,002,000 төгрөгөөр,

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тн баяжуулсан коксжих нүүрс 12,800,000 юань буюу 6,098,944,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 6,668,603,226 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. ТOП-20 индекс 0.84% хувиар өсч, 35,826.09 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,586,099,895,660 төгрөг боллоо.

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!