MONGOLIAN MINING CORPORATION-ИЙН ХУВЬЦАА 📊137.4 ОРЧИМ ХУВИАР ӨСЖЭЭ.

Биткойн - Уналт | Exxon Mobil - Шүүхэд хандав | Газрын тос - 2% өсөлт | Хэрэглээтэй бонд-2 "Хүү 19.5%"

📊 ЭТТ ХК-ИЙН НОГДОЛ АШИГ АВАХДАА БЭЛЭН ҮҮ?

ДАНС НЭЭХ АЯН-ТАНД МАНАЙ БРОКЕРУУД ТУСЛАНА

УИХ-аас 2012 оны 4-р сарын 11-нээс хойш төрсөн ойролцоогоор нэг сая орчим хүүхдэд 1072 хувьцааг нэмэлтээр эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

ЭТТ ХК-иас хийсэн урьдчилсан тооцооллоор тус компанийн 2023 оны тайлант жилийн цэвэр ашгаас нэг иргэнд ойролцоогоор 💵233 мянган төгрөг ногдох төлөвтэй байна.

Хэрэв 2022 оны цэвэр ашгаас ногдол ашиг тараана гэвэл нэмж 💵120 мянган төгрөг нэмж олгох магадлалтай байгаа юм.

Өөрөөр хэлбэл, яг хэдэн төгрөгийн ногдол ашиг тараах эцсийн шийд хараахан гараагүй ч ногдол ашиг тараах нь тодорхой болоод байна.

Тиймээс та хүүхдэдээ үнэт цаасны данс нээлгэх гэж байгаа бол асууж тодруулах зүйл байвал манай брокерууд танд туслахад бэлэн байна.

📱Та доорх утсаар холбогдоорой.

ДАНС НЭЭЛГЭХ БОЛОМЖУУД

 

 

ДАНС НЭЭХ ЗААВАР

Данс нээгдэх хугацаа - Данс нээх хүсэлт гаргасны дараа ажлын 1-2 хоногт нээгдэнэ.

Шаардагдах бичиг баримт:

  • Насанд хүрсэн иргэн – Иргэний үнэмлэх (хүчин төгөлдөр хугацаатай байх)

  • Насанд хүрээгүй хүүхэд – Эцэг эхийн иргэний үнэмлэх болон хүүхдийн төрсний гэрчилгээ , мөн харилцагч таны өөрийн нэр дээрх харилцах банкны дансны дугаар

📊 ӨСӨЛТ

Mongolian Mining Corporation-ийн хувьцааны ханш 137.4 орчим хувиар өсжээ.

Сүүлийн 3 сард Mongolian Mining Corporation компанийн хувьцааны ханш 137.4 орчим хувиар өсөж, 8 хонгконг ам.долларт хүрсэн байна

Mongolian Mining Corporation-ийн 2023 оны 4-р улирлын нүүрсний гарц 3.1 сая тонн байсан бол нийт борлуулалт 6.9 сая тонн, ойролцоогоор 930 сая ам.доллар байв.  

Харин 2023 оны эхний хагасын борлуулалт 516 сая ам.доллар, биет хэмжээгээр ~4.4 сая тонн нүүрс байсан юм.

Тэгэхээр 2023 оны 4-р улиралд 3.1 сая  тонн түүхий нүүрс олборлосон нь 2022 оныхоос 7 хувиар өссөн үзүүлэлт боловч энэ нь өмнөх улирлаас 12 хувиар буурсан дүн боллоо.

📊 УНАЛТ

 

Биткойны ханш 40,000 ам.долларт хүрч доод цэгтээ ирлээ

 

Өчигдөр биткойны ханш 3 дахь 7 хоногтоо дараалан унаж 40,000 ам.долларт хүрснээр 12 сарын 4-өөс хойших доод цэгтээ ирлээ.

Найман сард биткойны ханш АНУ-ын Үнэт Цаасны Зохицуулах Хорооноос биткойны хамтын биржээр арилжаалагддаг сан /ETF/-д зөвшөөрөл өгөх хүлээлттэй холбоотойгоор 70 гаруй хувиар өссөн ч зөвшөөрөл гарсны дараа уналаа.

Money Bitcoin GIF by Mr.Cryply

Өөрөөр хэлбэл зах зээлийн ханш ETF хүлээлтийг шингээсэн байснаас гадна өмнөх хөрөнгө оруулагчид ашгаа хэрэгжүүлэн гарч буй үзэгдэл тохиож байна.

📊 УРЬЖ БАЙНА

Голомт Капитал ҮЦК нь оюутан залуусын ажиллахыг хүсдэг ТОП-20 компанийн нэгээр тодорчээ.

Монголиа Талент Нэтворкоос энэ жил Монголын шилдэг 8 их сургуулийн 500 гаруй  оюутнуудын дунд судалгаа явуулжээ.

Судалгаанд хамрагдсан оюутнуудын ТӨГСӨӨД АЖИЛЛАХЫГ ХҮСЭЖ БУЙ ТОП-20 компанийн жагсаалтыг MCS тэргүүлсэн бол Оюу Толгой, Мобиком, Таван богд, Голомт банк, Хаан банк зэрэг томоохон груп компаниуд оржээ.

📍ТОП-20 компанид хөрөнгийн зах зээлээс Голомт Капитал ҮЦК тодорсон нь оюутан залуусын бидэнд өгч буй өндөр үнэлгээ юм.

Голомт Капитал ҮЦК-ийн хамгийн эрхэм баялаг бол мэргэжлийн мэргэшсэн хамт олон бөгөөд компанийн зүгээс ажилтнуудаа дэмжсэн олон бодлогыг хэрэгжүүлдгийг дуулгахдаа таатай байна. Үүнд:

  • Цалин хөлсийг тогтмол нэмэх

  • Олон жил ажилласны нэмэгдэл олгох

  • Хагас жил болон Жилийн эцэст тутамд гүйцэтгэлд тулгуурласан урамшуулал олгох

  • Ажилчдын орон сууцны болон хөнгөлөлттэй зээл

  • Эрсдэлийн санд хамруулах

  • Сар бүр “Шилдэг ажилтан”, жилийн эцэст “Шилдэгийн шилдэг ажилтан”-ууд, “Онцлох ажилтан”-уудыг тодруулж мөнгөн урамшуулал, гадаад аялах эрх олгох

  • Жил бүр эрүүл мэндийн цогц үзлэгт хамруулах

  • Хувийн эрүүл мэндийн даатгалд хамруулах

  • Тэтгэврийн хуримтлалын санд хамруулах

  • Ажилтан /гэр бүл/-д чиглэсэн хөнгөлөлт, хангамжийн бодлого

  • Ажлын байрны тав тухтай орчныг бүрдүүлэх

  • Соёл урлаг, спортын арга хэмжээг тогтмол зохион байгуулах

  • Ур чадвар дээшлүүлэх сургалтад хамруулах

  • Спортын хөнгөлөлт олгох

  • Мэргэжлийн өндөр зэрэг цол авсан ажилчдын зардлыг компаниас бүрэн хариуцах зэргээр ажилчдаа дэмжин ажилладаг.

📢Яг одоо Голомт Капитал ҮЦК нь “Мэдээллийн ажилтан” болон “Гадаад арилжааны брокер”-ийн ажлын байр зарласныг дуулгахад таатай байна.

🤗Эрхэм та ч бас салбартаа тэргүүлэн ажиллаж буй Голомт Капитал ҮЦК-ийн хамт олонтой нэгдэхийг хүсвэл өөрийн CV-г [email protected] хаягт илгээнэ үү.

 

CV хүлээн авах хугацаа: 2024.01.19-202.01.29

 

📊 МАРГААН

Exxon Mobil хөрөнгө оруулагч компаниудыг шүүхэд өглөө

Ням гарагт Exxon Mobil компани Техас мужийн шүүхэд Arjuna Capital болон Follow This компаниудыг ESG хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар оруулж компанийн үйл ажиллагааг тасалдуулах гэж оролдсон хэргээр шүүхэд өгчээ.

Arjuna Capital болон Follow This нар тус компанийг нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад илүү их анхаарал хандуулж одоогийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэсэн санал оруулсан байна.

Харин Exxon Mobil компаний удирдлагын зүгээс тус хүсэлтийг компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй үр дагавартай хэмээн тооцсон байна.  

Газрын тос, байгалийн хий олборлолтын компаниудын дунд байгаль хамгааллын асуудал хурцадмал байгаа бөгөөд өнгөрсөн жил ESG-тэй холбоотой хувьцаа эзэмшигчдийн санал 2021 онтой харьцуулбал 51 хувиар өссөн байна.   

"ХЭРЭГЛЭЭТЭЙ БОНД-2"  ЗАХИАЛГА АВЧ БАЙНА.

Голомт Капитал ҮЦК нь Нэкст Дистрибьюшн ХХК-тай хамтран нийт 💰10 тэрбум төгрөгийн, нэгж нь 💰1,000,000,000 /1 сая/ төгрөгөөр үнэлэгдсэн📍19.5%-ийн хүүтэй, улирал тутам хүүгээ төлөх нөхцөлтэй “ХЭРЭГЛЭЭТЭЙ БОНД-2”-ыг хөрөнгө оруулагчдад санал болгож байна.

“ХЭРЭГЛЭЭТЭЙ БОНД-2” бондын нөхцөл:

🔸Нэгжийн нэрлэсэн үнэ: 1,000,000 төгрөг
🔸Хүү: 19.5%
🔸Хугацаа: 24 сар
🔸Хүү төлөх давтамж: Улирал тутам

🔸Нийт татан төвлөрүүлэх дүн: 10 тэрбум 
🔸Хүүгийн татвар: 10%
🔸Барьцаа: Нэкст Дистрибьюшнийн 20% хувьцаа
🔸Баталгаа: Хувьцаа эзэмшигчийн баталгаа

Л. ЧУЛУУНБОЛДЫН БАТАЛГАА /100% хувьцаа эзэмшигч/ 

🔸Лхамсүрэн овогтой Чулуунболд нь 2003 онд Мебел Таун нэртэй тавилгын дэлгүүрээ нээснээр Нэкст Групп бий болох үндэс суурийг эхлүүлсэн.

📍Нэкст групп нь цахилгаан бараа, тавилга, автомашин, хүнсний  худалдаа, тээвэр, засвар, ердийн даатгал, зээл, үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээний 9 охин компани, 2 хөрөнгө оруулалттай компанитайгаар үйл ажиллагаа эрхэлж байна. ​

​Нэкст нь Монголын Хэрэглээний цахилгаан барааны зах зээлд №1, Бөөний цахилгаан барааны зах зээлд №3-т бичигддэг салбартаа тэргүүлэгч юм.

📊 ГАЗРЫН ТОС

ОХУ, АНУ-д нийлүүлэлт тасалдсанаас газрын тосны үнэ 2%-иар өслөө.

Украины нисгэгчгүй онгоц Оросын Новатекийн түлшний терминалд цохилт өгсөн, хэт хүйтэн цаг агаар АНУ-ын түүхий нефтийн үйлдвэрлэлд саад болж буйн улмаас нефтийн үнэ даваа гарагт хоёр хувиар өссөн байна.

АНУ даяар цаг агаар эрс хүйтэрч байгаа нь Хойд Дакота дахь түүхий нефтийн гарцыг хязгаарлаж, бусад мужуудын олборлолтод саад учруулж байна гэж Price Future группийн шинжээч Фил Флинн хэлэв.

Хэдийгээр АНУ-аас хариу арга хэмжээ авч байгаа ч Улаан тэнгис дэх худалдааны хөлөг онгоцууд руу Ирантай нэгдсэн хуситуудын довтолгоо үргэлжилсээр байгаа нь газрын тосны нийлүүлэлтэд саад учруулж байна. 

АНУ-ын баруун Техасын түүхий нефтийн фьючерсийн гэрээ WTI-ийн гэрээ 1.36 ам.доллараар нэмэгдэж, 74.61 ам.доллар болжээ.

oil GIF

Гуравдугаар сарын Брент нефтийн фьючерс баррель нь 80.06 ам.долларт хүрч, 1.50 ам.доллар буюу 1.9%-иар өссөн байна.

Гадаад арилжааны брокер

☝️ 8610-3636 

 АНУ, Канад, Австрали, Англи 

 Гадаад арилжааны брокер

☝️ 8006-9977 

Хонгконг, Шанхай, Шинжен

ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:

☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү

АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ 6.48%-14.69%-ТАЙ БАЙНА

Аливаа улсын “Засгийн газар” нь банк болон компаниудаасаа өндөр зээлжих зэрэглэлтэй, найдвартай байдаг.

Олон улсын зах зээлд гарсан Монгол Улсын Засгийн газрын нээлттэй бондуудын өгөөж 6.48%-7.40% байгаа бол компанийн ам.долларын бондын өгөөж 10.47%-.14.69%-тай байна.

📍Дээрх мэдээлэлийн дагуу арилжаа хийгдэх үед ханш, өгөөж өөрчлөгдөх боломжтой тул тооцооллыг брокертой холбогдож авна уу.

Уг бүтээгдэхүүн нь ханшийн огцом савлагаатай орчинд харилцагчдын хөрөнгийг ханшийн эрсдэлээс хамгаалах, багцыг валютын хувьд төрөлжүүлэх, хөрөнгө оруулах боломжийг өргөжүүлэх, хөрөнгө оруулах хугацааг тухайн харилцагчийн мөнгөн урсгалын боломжтой нийцүүлж явуулах зэрэг давуу талтай болно.

🚩Бид олон улсын нэр хүнд бүхий 2 байгууллагаар дамжуулан гадаад бондын арилжааг зардал багатайгаар, богино хугацаанд зохион байгуулж, зөвлөн ажиллаж байна.🤗

 

МХБ-ийн 2024.01.22-ны өдрийн арилжаа

2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр энгийн арилжаагаар 57 хувьцаат компанийн 332,875,891 төгрөгийн үнийн дүн бүхий 606,408 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 36 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ

  • Хэрлэн Хивс ХК (HRL +15.00%)

  • Техник импорт ХК (TEX +15.00%)

  • Женко тур бюро ХК (JTB +11.13%) 

🔴ӨНДӨР УНАЛТТАЙ

  • Баянтээг ХК (BTG -14.90%)

  • Увс чацаргана ХК (CHR -14.82%)

  • Махимпекс ХК (MMX -13.99%)

 ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:

  • Хөрөнгө оруулалтын сангийн 17,071 ширхэг нэгж эрх 8,746,828 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 2,334,631 ширхэг үнэт цаас  3,600,001,002 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

 УУЛ УУРХАЙН АРИЛЖААГААР:

  •  “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 17,664,000 юань буюу  8,364,963,840 төгрөгөөр,

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 7,168,000 юань буюу  3,394,478,080 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 262,350 ам.доллар буюу  893,697,899 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 346,500 ам.доллар буюу 1,180,355,715 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 17,775,119,255 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс -1.64% хувиар буурч, 41,122.37 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,185,059,863,121 төгрөг боллоо. 

 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!