- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 📢Mongolian Mining Corporation 133 сая 💵-Цэвэр ашигтай
📢Mongolian Mining Corporation 133 сая 💵-Цэвэр ашигтай
Дарс үйлдвэрлэгчид - Хүнд байдал | Xpeng -🚗Шинэ загвар| Уул уурхайн арилжаа- Идэвхтэй |


Mongolian Mining Corporation 133 сая ам.долларын цэвэр ашигтай байна.
Хонконгийн 🏢 Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation” (MMC) компани 2024 оны эхний хагас жилд 133 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллаж, Монголын нүүрсний салбарт тэргүүлэх байр сууриа бататгасан байна.
Тус компани 2023 оны эхний хагаст 💵136.6 сая ам.долларын ашигтай ажиллаж байсан бол 2024 оны эхний хагаст өмнөх оны мөн үеэс 2.7%-иар буурсан байна.
Гэсэн ч компанийн орлого 💵541.1 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.5 хувиар өссөн нь компанийн үйл ажиллагааны цар хүрээ, борлуулалтын үр дүнг харуулж байна.

Монгол Улс ⚒️ 2024 оны эхний хагас жилд БНХАУ-д нийт 40.6 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 38 хувиар өссөн үзүүлэлт юм.
Энэ нь Монголын нүүрсний экспортын эрэлт, нийлүүлэлт нэмэгдэж байгааг харуулж байгаа бөгөөд тус компани Монголын угаасан нүүрсний хамгийн том олборлогч болон экспортлогч хэвээр байна.
Тус компани 🪙 энэ жил томоохон хөрөнгө оруулалт хийж, “Erdene Mongol” компанийн 50 хувийг эзэмшиж эхэлсэн бөгөөд нөгөө талаас “Khangad Exploration” компанийн эзэмшдэг 20 хувийг борлуулсан байна.

“Moody's” үнэлгээний агентлаг 👆“Mongolian Mining Corporation”-ийн зээлжих зэрэглэлийг “B3” түвшинд хэвээр хадгалж, зээлжих зэрэглэлийн төлөвийг “Тогтвортой” хэмээн дүгнэсэн нь компанийн санхүүгийн тогтвортой байдал болон эрсдэлийн удирдлагын чадавхыг илэрхийлж байна.
Дүгнэхэд: MMC компанийн 2024 оны эхний хагас жилийн санхүүгийн үзүүлэлтүүд компанийн стратегийн зөв удирдлага, зах зээлд эзлэх байр суурь, болон нүүрсний салбарын өсөлтийн потенциалд түшиглэн тогтвортой байдалд хүрч байгааг харуулж байна.
Гэхдээ👆 компанийн цэвэр ашиг буурсан нь зарим эрсдэлийг анхаарах хэрэгтэйг илтгэж байна.
Энэ нь компанийн хөрөнгийн бүтцэд өөрчлөлт оруулж, компанийн стратегийн чиглэлд нөлөөлөх чухал алхмууд болж байна.


Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа идэвхтэй байна.
2024 оны 7 сарын байдлаар ⚒️ Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр 31 сая тонн нүүрс болон 1.8 сая тонн төмрийн хүдэр болон баяжмал, 5.4 мянган тонн зэсийн баяжмал, 6.5 мянган тонн жоншны баяжмалыг арилжаалаад байна.

2024 оны 7 сарын байдлаар:
16.4 сая тонн нүүрс арилжиж, 1.9 тэрбум ам.долларын орлого олжээ.
Нүүрсний дуудах дундаж үнэ 113 ам.доллар, хэлцлийн дундаж үнэ 118 ам.доллар байв.
Нүүрсний төрлөөс хамааран хэлцлийн доод үнэ 52 ам.доллар, дээд үнэ 159 ам.долларт хүрэв.
1,168 мянган тонн төмрийг арилжаалж, 84 сая ам.долларын орлого олжээ.
Төмрийн хүдэр болон баяжмалын дуудах дундаж үнэ 70 ам.доллар, хэлцлийн дундаж үнэ 72 ам.доллар болж өсөв.
Төмрийн төрлөөс хамааран хэлцлийн доод үнэ 70 ам.доллар, дээд үнэ 75 ам.долларт хүрэв.


Шинэ загварын автомашинаа танилцуулснаар Xpeng-ийн хувьцааны ханш 14.3%-иар өсөв
Xpeng (NYSE:XPEV) компанийн 🔊хувьцааны ханш 6.60 гэсэн дэмжлэгийн бүс дээр арилжаалагдаж байсан бол MONA брэндийн анхны загвар M03 цахилгаан автомашинаа 16,813 ам.долларын үнэтэйгээр танилцуулснаар 14.3 хувиар өсөж 8.0 ам.долларт хүрлээ.
M03 нь 2 хувилбартай бөгөөд суурь загвар нь автомат жолоодлогын технологигүй бол, 🚗Tesla-тай төстэй технологитой M03 Max загвар нь 21,866 ам.доллароос эхлэх үнэтэй байна.
Хэрвээ шинэ автомашины борлуулалт хүлээлтээс сайн байвал компанийн хувьцааны ханш 🎢 12.85 түвшинд хүрэх боломжтой юм.
Тус загвар 🚔Хятадын автомашины борлуулалтын гуравны нэгийг эзэлдэг хамгийн хямд үнэтэй нь бөгөөд 100,000-150,000 юань буюу 14,035-21,052 ам.доллараар зарагддаг.

Энэ жил 🪙Xpeng-ийн ашигт ажиллагаа сайжрахад борлуулалтын орлого 20% өссөн, Volkswagen-д технологийн үйлчилгээ үзүүлсэн нь нөлөөлжээ.
Цаашид MONA брэндээр дамжуулан илүү өргөн цар хүрээнд борлуулалт хийж ашгаа нэмэхийг зорьж байна.
Тэгвэл нөгөө талд ⚔️ Xpeng-ийн өрсөлдөгч Хятадын Nio компани Onvo гэх хямд өртөгтэй брэндийг танилцуулсан бөгөөд ирэх 9 сараас борлуулах юм.
Уг загварыг Хятадад хамгийн их борлуулалттай 🚗Tesla Model Y загвартай өрсөлдөх төлөвтэй хэмээн таамаглаж байна.


БНХАУ-ын савласан ус үйлдвэрлэгч Nongfu Spring-ийн ашиг удааширлаа
БНХАУ-ын хамгийн том савласан ус үйлдвэрлэгч💧 Nongfu Spring компанийн энэ оны нэгдүгээр хагасын орлого өнгөрсөн оныхтой харьцуулахад удааширсан байна.
Тодруулбал, компанийн ашиг 6.24 тэрбум юань буюу 876 сая ам.доллар болсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 8 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм.

Энэ нь 📉тус улсын эдийн засгийн удаашрал болон үнийн өрсөлдөөнтэй холбоотой.
Citi группын шинжээч, тус компанийн 💧савласан усны борлуулалт саармагжиж буй ч компанийн орлогын 30 хувийг эзэлдэг цайны төрөл 50 хувь өснө гэж таамаглаж байна.
Nongfu Spring компанийн хувьцаа Хонконгийн хөрөнгийн бирж дээр 9633 тикер дор бүртгэлтэй байна.


БНХАУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд
БНХАУ-д ⚙️ 2024 оны 7 сард аж үйлдвэрийн гарцын өсөлт саарсан ч жижиглэнгийн худалдааны өсөлт нэмэгдэж, инфляц өмнөх сараас өслөө.

БНХАУ-ын эдийн засгийн шинэчлэгдсэн үзүүлэлтүүд:
2024 оны 6 сард 8.6 хувь байсан экспортын өсөлт 2024 оны 7 сард 7.0 хувь болж саарав.
Импорт 2024 оны 7 сард өмнөх оны мөн үеэс 7.0 хувиар өсөв.
Аж үйлдвэрийн гарцын өсөлт 2024 оны сард 5.1 хувь болж, өмнөх сараас 0.2 нэгж хувиар саарсан бол жижиглэн худалдааны өсөлт өмнөх сараас 0.7 нэгж хувиар өсөж, 2.7 хувьд хүрэв.
Хэрэглээний үнийн индексийн өсөлт 2024 оны 7 сард 0.5 хувь болж өмнөх сараас 0.3 нэгж хувиар өсөв.
Аж үйлдвэрийн салбарын худалдан авалтын менежерийн индекс (PMI) 2024 оны 7 сард 49.4 болж, 3 сар дараалсан тэлэлтийг илтгэх босго утга 50-аас бага гарав.


Дарс үйлдвэрлэгч Йианнис Параскевопулосын үйлдвэрлэлийн ирээдүй бүрхэг байна.
Энэ жилийн дарсны ургац хураалт Грекийн алдарт Санторини арал дээр ид өрнөж байна.
Гэвч ☀️цаг агаарын хэт халалтын улмаас олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сайн чанарын цагаан дарс үйлдвэрлэхэд ашигладаг гол орц болох Ассиртико усан үзмийн ургац мууджээ.
Харамсалтай нь Gaia Wine-ийн 2023 онд хийсэн судалгаагаар Ассиртико усан үзэм 2040 он гэхэд бүрэн устах магадлалтай байна.

Одоогоор нэг килограмм Ассиртико усан үзмийн ханш 8-10 евро байгаа нь 2022 оны мөн үеэс хоёр дахин өссөн үзүүлэлт юм.
Ассиртико усан үзмийн ургац Параскевопулос дахь “Gaia Wine” компанийн 2022 оны үйлдвэрлэлийн гуравны нэг орчим хувийг бүрдүүлж байсан бол энэ жил 2022 оныхтой харьцуулахад зургаагийн нэг орчим хувийг эзлэхээр байна.
Дэлхийн 🍷дарсны хэрэглээ 2023 онд 2.6 хувиар буурч, 1996 оноос хойших хамгийн доод түвшинд хүрсэн. Мөн 2023 онд дэлхийн дарсны үйлдвэрлэл 10 хувиар буурч, 237.3 сая гектолитр болсон нь сүүлийн 60 гаруй жилийн хамгийн доод түвшин юм.

Усан үзмийн мод, дарсны олон улсын байгууллагын мэдээлснээр “эрс тэс уур амьсгалын өөрчлөлт” нь усан үзмийн ургац хураалтад сөргөөр нөлөөлж байгааг онцолж байна.
Ургац муу байгаагаас үйлдвэрлэл хүндэрч, зардал нэмэгдсэн нь 🍷 дарсны үнэ өсөхөд нөлөөлж байна.
Гадаад арилжааны брокер 📱8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер 📱8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |

“GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” WEEK-21
“Golomt Capital Championship-2” уралдааны 🥇ТОП-10 оролцогчийн дундаж өгөөж 21 дахь долоо хоногт хуримтлагдсан дүнгээр 356.28%-тай байна.
Өнгөрсөн долоо хоногийн эхний 10 байрны оролцогчид бүгд өөрсдийн байраа хадгалж чадлаа.
Харин 👉 нийт харилцагчийн 💵өгөөж (08/19-08/23) 1.55% байсан бол тус хугацаанд S&P500 индекс 1.45%-иар өссөн байна.

🌐Багц дахь хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн хувьцаанууд:
• Xanadu Mines (ASX:XAM)
• Alibaba Holdings Group (NASDAQ:BABA)
• Rio Tinto (NYSE:RIO)
🌐Багц дахь хамгийн өндөр уналтыг үзүүлсэн хувьцаанууд:
• JD.COM (NASDAQ:JD)
• Intel Corporation (NASDAQ:INTC)
• Baidu Inc (NASDAQ:BAIDU)


АМ.ДОЛЛАРЫН ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА
Голомт банк 🌍олон улсын зах зээлд жилийн 🎢11%-ийн хүүтэй, 2027.05.20-нд хаагдах нөхцөлтэй 💵300 сая ам.долларын бондыг гаргаж амжилттай татан төвлөрүүлсэн билээ.
Хэрэв та 👉Монгол улсын B3/B/B+ үнэлгээтэй нэг түвшинд байгаа тус бондын анхдагч арилжаанд оролцож амжаагүй бол хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцож, тус бондыг эзэмшээрэй.
🌍Монгол Улсын Засгийн газрын олон улсын зах зээлд гарсан нээлттэй бондуудын өгөөж 5.8%-6.0% байна.
🌍Компанийн ам.долларын бондын өгөөж 8.17%-11.30%-тай байна.

8688-9922 | 8888-0272 |


МХБ-ийн 2024.08.27-ны өдрийн арилжаа
2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 389,800,333 төгрөгийн үнийн дүн бүхий 667,226 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.

Дархан хөвөн ХК (DAH +15.00%)
Монгол алт ХК (ERS +15.00%)
Нако түлш ХК (NKT +15.00%)

Хай би ойл ХК (HBO -8.29%)
Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК (JLT -6.24%)
Улсын их дэлгүүр ХК (UID -3.71%)

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 3,592 ширхэг нэгж эрх 2,362,841 төгрөгөөр
Хөрөнгөөр баталгаажсан 1,018 ширхэг үнэт цаас 50,900,000 төгрөгөөр
Багцын арилжаагаар 15,486,198 ширхэг үнэт цаас 3,050,781,006 төгрөгөөр тус тус арилжигдсан байна
"Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 11,776,000 ам.доллар буюу 5,590,656,000 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 💵9,084,500,180 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 🎢 0.09% хувиар өсч, 48,645.41 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,015,815,520,835 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
