ХАНШИЙН УНАЛТААС 💵АШИГ ХҮРТЭХ БОЛОМЖ МОНГОЛД БИЙ БОЛНО.

🔴Microsoft - Хиймэл оюун ухаан | 📍 Rio Tinto - Тасалдал | |💵 Таны хуримтлалын шинэ боломж БОНД- 📊18-21%🤗

Ханшийн уналтаас ашиг хүртэх боломж арилжаачдын дунд бий болно.

УИХ-аас Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад байна. Тус хуульд орсон онцлох, шинэлэг, шинэ бүтээгдэхүүн гаргах боломжийг олгосон өөрчлөлтийг тоймлон хүргэж байна.

Тоймловол

  • Банкны хадгаламжийн сертификат

  • Хувьцааны хамтын санхүүжилт

  • Үнэт цаас зээлэх зээлдүүлэх

  • Гэрээний үндсэн дээр байгуулах хөрөнгө оруулалтын сан

  • БАНКНЫ ХАДГАЛАМЖИЙН СЕРТИФИКАТ

Арилжааны банкнуудад харилцагчид бодит үнэт цаасан дээр хэвлэж өгдөг нэг төрлийн хадгаламжтай төстэй бүтээгдэхүүн байдаг.

Онцлог нь: Харилцагч мөнгө хэрэг болсон үедээ хадгаламжаа цуцалбал хүү буурдаг бол хадгаламжийн сертификатыг өөр этгээдэд зарахдаа ашигласан хугацааны хүүгээ шингээх боломж нээлттэй байдаг.

Сул тал нь: Хэвлэсэн үнэт цаасыг хадгалах, цаасан хэлбэрээр арилжаалахад хүндрэл тулгардаг.

Хууль батлагдсанаар: Тус бүтээгдэхүүнийг үнэт цаасны зах зээлд арилжаалах боломж бүрдсэнээр хөрвөх чадвар сайжрах, хадгалах, арилжаалах хэлбэр нь биет бус хэлбэртэй болох давуу талтай юм.

  • ХУВЬЦААНЫ ХАМТЫН САНХҮҮЖИЛТ

Онцлог нь: Хамтын санхүүжилт нь тухайн бизнесийг санхүүжүүлэхэд шаардагдаж буй санхүүг олон хөрөнгө оруулагчийн тусламжтайгаар хялбараар богино хугацаанд шийдэхийг хэлдэг.

Давуу тал нь: Олон төрлийн бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүйгээр цахим орчинд хөрөнгө оруулалт татдагаараа онцлогтой.

Дэлхий дахинд алдартай Хамтын санхүүжилтийн платформуудаас дурдвал Kickstarter, GoFundMe, StartEngine зэргийг хэлж болох юм.

  • ҮНЭТ ЦААС ЗЭЭЛЭХ, ЗЭЭЛДҮҮЛЭХ

Онцлог нь: Арилжаачдын хэлж заншсанаар /Short/ шорт арилжаа нэвтрэх боломж бүрдэж байна гэсэн үг. Товчхондоо өөрт байхгүй хувьцааг зээлж зараад ханшийн уналтаас ашиг хийхийг хэлдэг.

Хууль батлагдсанаар: Монголын хөрөнгийн зах зээлд ногдол ашиг, ханшийн өсөлтөөс ашиг олдог бол цаашид энэ төрлийн бүтээгдэхүүн бий болсноор ханшийн уналтаас ашиг хүртэх боломж арилжаачдын дунд бий болно.

Stock Market Loop GIF by xponentialdesign

  • ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГ ГЭРЭЭНИЙ ҮНДСЭН ДЭЭР БАЙГУУЛАХ

Онцлог нь: Хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулахад тусгай зориулалтын компани хэлбэртэй ХХК үүсгэн байгуулж улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн зохицуулалттай.

Хууль батлагдсанаар: Хөрөнгө оруулагчид гэрээ байгуулж хуулийн этгээдийн эрхгүй хэлбэрээр санг гэрээний үндсэн дээр үүсгэн байгуулах шинэ боломж бүрдэж байна. 

Дүгнэлт:

  • Шинэчлэгдсэн хуулийн хүрээнд давхардсан тоогоор 12 төрлийн журамд өөрчлөлт орох, шинээр батлагдах хүлээлттэй байна. Эдгээр өөрчлөлт, шинэ журмууд батлагдаж Хууль, зүйн яаманд бүртгэгдсэнээр дээрх зохицуулалт бодитоор хэрэгжих юм.

Microsoft хиймэл оюун ухаанд суурилсан шинэ компьютер танилцуулав

 

Өчигдөр Microsoft компани Qualcomm-ийн чип дээр суурилсан Surface Laptop болон Surface Pro tablet олон нийтэд танилцуулжээ.

Тус төхөөрөмжүүд нь интернэтгүй орчинд ч зарим хиймэл оюун ухаан шаардсан үйлдлүүдийг хийх давуу талтай юм байна.

Хиймэл оюун ухаанаар тоноглогдсон эдгээр компьютерын загварууд нь 999 ам.доллароос эхлэх ба урьдчилсан захиалга хийх боломжтой. Харин 6 сард зах зээлд борлуулах юм байна.

Хиймэл оюун ухааны дэвшлийг бүтээгдэхүүндээ нэвтрүүлсэн компаниудын дунд Lenovo, Dell, HP, Asus, Acer болон Samsung орж байна.

Rio Tinto компанийн хөнгөн цагааны нийлүүлэлт тасалджээ.

 

Rinto Tinto компанийн Австралийн Квинслэнд мужаас олборлодог хөнгөн цагааны нийлүүлэлт нь түлшний хомсдолоос үүдсэн тээвэрлэлтийн саатлаас болж тасалдаад байна.  

Мөн Квинслэнд мужаас хийн түлш нийлүүлдэг Queensland Gas Pipeline-ны хоолойд гэмтэл гарсан тул Rio Tinto-ийн хөнгөн цагаан боловсруулах үйлдвэрүүд 3 сараас хойш хийн хомсдолд ороод байгаа юм.  

Тус компани дэлхийн томоохон хөнгөн цагаан болон түүний түүхий эд болох алюминагийн үйлдвэрлэгч юм.

Гэхдээ Rio Tinto тус асуудал шийдвэрлэгдтэл хөнгөн цагааны эрэлтийг бид зогсолтгүй хангах болно гэж мэдэгджээ.

Гадаад арилжааны брокер

📱 8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

 Гадаад арилжааны брокер

 📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

MGL AGUA | VOYAGE IPO 📢ЗАХИАЛГА АВАХ СҮҮЛИЙН ӨДӨР

Савласан цэвэр усны үндэсний хамгийн том бөгөөд анхны үйлдвэрлэгч “MGL Aqua” компани нь хөгжлийнхөө дараагийн шатыг эхлүүлж байна.

Тодруулбал, 2001 оноос “Voyage” брэндийн цэвэр усыг дотооддоо үйлдвэрлэж, зах зээлд хэдийн танил болсон дотоодын цэвэр усны бизнес Эм Жи Эл Акуа компани өөрийн 26.73 хувийг нийт 15.2 тэрбум төгрөгөөр үнэлэн нэгж хувьцаагаа 174 төгрөгөөр олон нийтэд санал болгож байна.

ҮНДСЭН НӨХЦӨЛ

  • Нэгжийн үнэ: 174 төгрөг

  • Татан төвлөрүүлэх дүн: 15.2 тэрбум төгрөг

  • Нийтэд санал болгох хувь: 26.73%

  • Захиалга авах хугацаа: 2024.05.15 - 05.21

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!

“GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2📢 БҮРТГЭЛ 2024.06.16-НД ХААГДАНА

 

Голомт Капитал ҮЦК нь харилцагчдадаа дэлхийн хөрөнгийн зах зээлийн боломжийг нээх, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг мэдээллийг түгээх, боловсрол олгох, хүртэх өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилгоор “GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” гадаад арилжааны уралдааныг зохион байгуулж байна.

📢S&P500 ИНДЕКС СҮҮЛИЙН 150 ЖИЛД ДУНДЖААР 9.2% ӨССӨН

Алдарт хөрөнгө оруулагч Уоррен Баффет “Хөрөнгийн зах зээл бол тэвчээргүй хүмүүсийн мөнгийг тэвчээртэй хүмүүст өгдөг газар юм” гэж хэлсэн байдаг.

Хэрэв танд энэ зан чанар байдаг бол АНУ-ын тэргүүлэх S&P500 индекс урт хугацаандаа үргэлж өсдөг бөгөөд жилд дунджаар 9.2 хувийн өгөөжтэй байх боломжтой. Ухаалаг хөрөнгө оруулагчид үргэлж урт хугацаанд тэвчээртэйгээр хөрөнгө оруулалт хийдэг билээ.

Уралдаанд оролцогчдоос өөрсдийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан 🏆3 ялагч тодорч нийт 💵350,000,000.00 төгрөгийн гадаад арилжааны санхүүжилтийн данс ашиглах эрхийн эзэн болно.

УРАЛДААНД ОРОЛЦОХ ДООД ДҮН

БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА

 

ТАНЫ ХУРИМТЛАЛЫН ШИНЭ БОЛОМЖ - БОНД

Голомт Капитал ҮЦК нь Монголын банк санхүү, дэд бүтэц, газрын тосны худалдаа, барилгын салбарын ТОП компаниудын төгрөг болон ам.долларын эрсдэл бага, өгөөж өндөр, барьцаа баталгаатай бондуудыг санал болгож байна.

Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар гүйцэтгэсэн амжилтттай ажиллаж байгаа бөгөөд харилцагчийн өгөөжийг 1  ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.

 

 

 

 

 БИД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД

  • 📊 Өсөлттэй салбар

  • 📱Хүүгийн харьцуулалт

  • 📅Хүү төлөх давтамж, хугацаа

  • 💵Өгөөжийн өргөн сонголтоос өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөрөнгө оруулалт хийх боломжийг олгож байна.

 

 

 8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530

 

МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙГ БҮРДҮҮЛЭГЧ УУЛ УУРХАЙН САЛБАРЫН “ГОЛ ТОГЛОГЧ” БОЛОХОД БЭЛЭН ҮҮ?

Голомт Капитал ҮЦК ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос “Уул Уурхайн Биржийн Арилжааны Зуучлагч (брокер)”-ийн тусгай зөвшөөрөл авсан анхны компаниудын нэг юм.  

Тус тусгай зөвшөөрлийн хүрээнд Санхүүгийн Зохицуулах Хорооны зохицуулалттайгаар уул уурхайн бүтээгдэхүүн тэр дундаа нүүрс, төмрийн хүдэр, жонш зэрэг бүтээгдэхүүнийг мэргэжлийн өндөр чанартайгаар зуучлан ажиллаж байна.

Та уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд оролцох мөн дэлгэрэнгүй мэдээлэл авах бол дор дурдсан брокеруудтай холбогдоно уу.

Дээрэлхэлтийн эсрэг “LOUD FESTIVAL”-Д нэгдэж, дэмжин ажиллаж байна

 

Голомт Капитал үнэт цаасны компани нь хүүхдийн “ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ” чимээгүй өнгөрдөггүй “ЧИМЭЭТЭЙ” байх уриан дор зохион байгуулагдах “LOUD FESTIVAL”-д нэгдэж ивээн тэтгэж байна.

Монголын анхны “Чимээтэй” номын сангаас сайн үйлсийн хүрээнд санаачлан, Монголд анх удаа зохион байгуулж буй тус арга хэмжээний үеэр хүн байгаль, хүн хоорондын нандин харилцааг эрхэмлэх, хүүхэд бүрийн гоо зүй, урлаг, шинжлэх ухаан, танин мэдэхүй хийгээд бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон сонирхолтой ажил хийгдэх юм байна.

Тодруулбал, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цагдаа зэрэг байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирж хөгжилтэй, сонирхолтой аргаар хүүхдүүдэд зүй ёсоор эдлэх эрх болон хэрхэн хамгаалах талаар мэдээлэл хүргэнэ.

Мөн Монголд анх удаа олон мянган цаасан шувуудыг тэнгэрт хөөргөх, дээрэлхэлтийн эсрэг флаш моб бүжгийг дэглэх, корнхолын аварга шалгаруулах, Дүдү хүүхдийн музей үзэх, Дүдү машины уралдаан, хамтлаг дуучдын тоглолтыг Горхи-Тэрэлжийн цогцолбор газарт байрлах Горхи гэр бүлийн ресортын Аз жаргалын паркт 2024.06.01,2-ны Бямба, Ням гарагт 10.00-18.00 цагийн хооронд зохион байгуулах юм.

Тиймээс хүүхдээ хаана хэрхэн баярлуулахаа хараахан товлож амжаагүй байгаа эцэг эхчүүд болон байгууллага хамт олныг тус фестивальд нэгдэж хүүхдийн “ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ” дуу хоолойгоо нэгтгэхийг уриалж байна. 

🔎Хаана: Горхи-Тэрэлжийн цогцолбор газарт байрлах Горхи гэр бүлийн ресортын Аз жаргалын паркт
📅Хэзээ: 2024.06.01-2 / Бямба, Ням гараг
⏲️Хэдэн цаг: 10.00-18.00
☎️Мэдээлэл авах: 77242222, 91916112

МХБ-ийн 2024.05.20-ны өдрийн арилжаа

 

 

2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр энгийн арилжаагаар 51 хувьцаат компанийн 454,021,537 төгрөгийн үнийн дүн бүхий 726,982 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсч, 31 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

  • Монголын хөгжил үндэсний нэгдэл ХК (HAM +15.00%)

  • Хорин хоёрдугаар бааз ХК (AHH +14.99%)

  • Би ди сек ХК (BDS +4.38%)

  • Монинжбар ХК (MIB -15.00%)

  • Адуун чулуун ХК (ADL -13.38%)

  • Ремикон ХК (RMC -12.87%)

  • Хөрөнгө оруулалтын сангийн 11,584 ширхэг нэгж эрх 1,514,460 төгрөгөөр тус тус арилжигдлаа.

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 22,464,000 юань буюу 10,518,543,360 төгрөгөөр

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 254,100 ам.доллар буюу 859,277,265 төгрөгөөр

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 11,520,000 юань буюу 5,394,124,800 төгрөгөөр

Энэ өдөр нийт 17,227,481,422 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.59% хувиар буурч, 42,379.16 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,891,434,218,719 төгрөг боллоо. 

 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!