MICROSOFT 🏆 APPLE-ИЙГ ГҮЙЦСЭНЭЭР ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ КОМПАНИ БОЛЛОО

Citi банк - Алдагдал | BYD - Тэлэлт | ASX 200 индекс- Өссөн 10 хувьцаа | Ам.долларын бондын өгөөж 6.48%-14.69%

📊 ТЭРГҮҮЛЭГЧ

Microsoft-ийн үнэлгээ Apple-ийг гүйцсэнээр дэлхийн хамгийн том компани боллоо

Өнгөрсөн баасан гарагийн арилжаагаар Microsoft компанийн зах зээлийн үнэлгээ Apple компанийн зах зээлийн үнэлгээг давлаа. Ингэснээр тус компани зах зээлийн үнэлгээгээрээ дэлхийн хамгийн том компани болж байна.

Тодруулбал, тус компанийн хувьцааны ханш 3 хувиар өсөж зах зээлийн үнэлгээ нь 2.89 их наяд ам.долларт хүрсэн бол Apple компанийн хувьцааны ханш 3 хувиар буурч зах зээлийн үнэлгээ нь 2.87 их наяд ам.долларт хүрсэн байна.

Microsoft компани нь хиймэл оюун ухаанд суурилсан чатын системийг тэргүүлж байгаа бөгөөд өнгөрсөн онд хувьцааны ханш 55 хувиар өссөн.

8-Bit Pixel GIF by Microsoft Cloud

Тэгвэл Redburn Atlantic Equites-ийн шинжээч James Cordwell тус компанийн хувьцаан дээр гаргасан зөвлөмжөө худалдан авахаас хадгалах төлөв рүү шилжүүлсэн байна.

Учир нь тэрээр Apple-ийн хувьцааны ханш дараагийн 5 жилд өсөх орон зай маш бага байгаа юм байна.

📊 АЛДАГДАЛ

Citi банк 1.8 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ.

 

Сити банкны Санхүүгийн захирал Марк Мэйсон, 2026 он гэхэд дэлхийн хэмжээнд 239,000 ажилтантай бөгөөд үүнээс 20,000-ыг нь буюу ойролцоогоор 8%-иар цомхотгох болно гэж сэтгүүлчдэд мэдэгдэв.

Учир нь нэг удаагийн төлбөрөөс үүдэн 4-р улиралд 1.8 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн байна.

Энэ нь зохион байгуулалтын зардал, Аргентин, ОХУ-ын валютын ханшийн уналт, тогтворгүй байдалтай холбоотой нөөц, засгийн газрын хадгаламжийн даатгалын санг нөхөхөд зориулсан 1.7 тэрбум ам.долларын төлбөрийг багтаасан 3.8 тэрбум долларын төлбөрөөс үүдэлтэй юм.

Гүйцэтгэх захирал Жейн Фрейзер "Дөрөвдүгээр улирлын гүйцэтгэлээ хараад үнэхээр урам хугарсан" гэсэн байна.

Харин Менежментийн зөвлөх үйлчилгээний Opimas компанийн гүйцэтгэх захирал Октавио Марензи "Citigroup-ийн тайлангаас хархад 1.8 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн нь аймшигтай харагдаж байсан ч банкны үндсэн бизнес тогтвортой байсан" гэж хэлэв.

АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ 6.48%-14.69%-ТАЙ БАЙНА

Аливаа улсын “Засгийн газар” нь банк болон компаниудаасаа өндөр зээлжих зэрэглэлтэй, найдвартай байдаг.

Олон улсын зах зээлд гарсан Монгол Улсын Засгийн газрын нээлттэй бондуудын өгөөж 6.48%-7.40% байгаа бол компанийн ам.долларын бондын өгөөж 10.47%-.14.69%-тай байна.

📍Дээрх мэдээлэлийн дагуу арилжаа хийгдэх үед ханш, өгөөж өөрчлөгдөх боломжтой тул тооцооллыг брокертой холбогдож авна уу.

Уг бүтээгдэхүүн нь ханшийн огцом савлагаатай орчинд харилцагчдын хөрөнгийг ханшийн эрсдэлээс хамгаалах, багцыг валютын хувьд төрөлжүүлэх, хөрөнгө оруулах боломжийг өргөжүүлэх, хөрөнгө оруулах хугацааг тухайн харилцагчийн мөнгөн урсгалын боломжтой нийцүүлж явуулах зэрэг давуу талтай болно.

🚩Бид олон улсын нэр хүнд бүхий 2 байгууллагаар дамжуулан гадаад бондын арилжааг зардал багатайгаар, богино хугацаанд зохион байгуулж, зөвлөн ажиллаж байна.🤗

Австралийн ASX 200 индексийн хамгийн их арилжаалагдсан 10 хувьцаа

 

Эдгээр 10 хувьцаанаас 3 хувьцаа сүүлийн 2 сарын дотор 20-оос дээш хувиар өссөн бөгөөд дундаж өсөлт нь 17.8% байгаа юм.

Энэ дундаас цахилгаан барааны JB Hi-Fi компанийн хувьцаа ASX 200-ын хамгийн өндөр өсөлттэй хувьцаа болж байна.

Бодлогын хүү өндөр, өрхийн амьжиргааны зардал өндөр байгаа одоогийн эдийн засгийн орчинд JB Hi-Fi компани үнэхээр сайн ажиллаж байгааг шинжээчид онцолж байгаа юм.

Тус компани өнөөдөр өглөөний арилжаагаар ч дахин нэг удаа бүх цаг үеийнхээ дээд ханшийг тогтоосон байна.

Тиймээс JB Hi-Fi  компани нь хөрөнгийн зах зээлд дарамт авчирч буй бодлогын хүү, инцляцийн өсөлттэй үед ч ашигтай ажиллаж, хувьцааны үнэ өсөж байгаа тул нь цаашид уг компанийн хувьцааг хөрөнгө оруулалтын багцдаа оруулах боломжтойг харуулж байна.

Мөн уг индекс дэх томоохон өсөлт үзүүлсэн ALUMINA компанийн хувьцаа 39.5% өссөн ч бүх цаг үеийнхээ дээд ханшийг тогтоогоогүй байна.

Тус компанийн хувьцаа сүүлийн 2 жилд тасралтгүй уналт үзүүлж байгаа ба ерөнхий тренд нь уналтын байдалтай байгаа юм.

Тиймээс хүчтэй өсөлт үзүүлсэн хувьцаа бүр цаашид өснө гэсэн баталгаагүй тул түр зуурын ханшийн хөдөлгөөнөөс алдагдал хүлээх эрсдэлтэй юм.

 

📊 ТЭЛЭЛТ

Хятадын BYD Бразилийн литий олборлогч компанийг худалдан авахаар төлөвлөж байна

Өмнөд Америкийн төлөөлөгчийн газраас БНХАУ-ын томоохон цахилгаан автомашин үйлдвэрлэгч BYD компани Бразилийн Sigma Lithium компанийг 2.9 тэрбум ам.доллараар худалдан авч магадгүй талаар мэдэгджээ.

Худалдан авалт хийгдвэл Бразил дахь үйлдвэр нь Азиас гадуур орших анхны үйлдвэр болох бөгөөд нийт 620 ам.долларын хөрөнгө оруулалттай төслийн нэгээхэн хэсэг байх нь ээ.  

BYD компанийн томоохон эзэмшигчдийн дунд Уоррен Баффетийн Berkshire Hathaway ордог бөгөөд одоогоор Tesla-г ардаа орхиж дэлхийн хамгийн том цахилгаан автомашин үйлдвэрлэгч болоод байгаа юм.

Гадаад арилжааны брокер

☝️ 8610-3636 

 АНУ, Канад, Австрали, Англи 

 Гадаад арилжааны брокер

☝️ 8006-9977 

Хонгконг, Шанхай, Шинжен

ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:

☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү

 

МХБ-ийн 2024.01.12-ны өдрийн арилжаа

2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 799,690,141 төгрөгийн үнийн дүн бүхий 802,225 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.

🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ

  • Мандал говь импэкс ХК (MNG +14.94%)

  • Хай би ойл ХК (HBO +13.46%)

  • Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн (ERDN +3.94%) 

🔴ӨНДӨР УНАЛТТАЙ

  • Крипто Үндэстэн ХК (CNF -10.03%)

  • Сэндли ББСБ ХК (SEND -7.23%)

  • Говь ХК (GOV -3.05%)

 ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:

  • Хөрөнгө оруулалтын сангийн 6,491 ширхэг нэгж эрх 3,910,733 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 10 ширхэг бонд 1,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

 УУЛ УУРХАЙН АРИЛЖААГААР:

  • “Энержи ресурс” ХК-ийн 2 багц 12,800 баяжуулсан коксжих нүүрс 17,152,000 юань буюу 8,163,151,360 төгрөгөөр арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 9,028,671,274 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.18% хувиар буурч, 41,256.21 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,085,829,675,828 төгрөг боллоо. 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!