MGL AGUA | VOYAGE 💦 IPO 🔎ШИНЖИХҮЙ

🔴Алибаба- Уналт| 📊 Хятадын - Дээд амжилт | 🤗 Голомт Капитал - Зохиогчийн эрхийн төлөө |📍Таны хуримтлалын шинэ болож-🤗 БОНД

MGL AGUA | VOYAGE IPO ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ

Савласан цэвэр усны үндэсний хамгийн том бөгөөд анхны үйлдвэрлэгч “MGL Aqua” компани нь хөгжлийнхөө дараагийн шатыг эхлүүлж байна.

Тодруулбал, 2001 оноос “Voyage” брэндийн цэвэр усыг дотооддоо үйлдвэрлэж, зах зээлд хэдийн танил болсон дотоодын цэвэр усны бизнес Эм Жи Эл Акуа компани өөрийн 26.73 хувийг нийт 15.2 тэрбум төгрөгөөр үнэлэн нэгж хувьцаагаа 174 төгрөгөөр олон нийтэд санал болгож байна.

ҮНДСЭН НӨХЦӨЛ

  • Нэгжийн үнэ: 174 төгрөг

  • Татан төвлөрүүлэх дүн: 15.2 тэрбум төгрөг

  • Нийтэд санал болгох хувь: 26.73%

  • Захиалга авах хугацаа: 2024.05.15 - 05.21

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!

ЭМ ЖИ ЭЛ АКУА IPO-Г ШИНЖИХҮЙ

Э.ГҮНБИЛЭГ Хөрөнгө оруулалтын шинжээч

2001 оноос “Voyage” брэндийн цэвэр усыг дотооддоо үйлдвэрлэж, зах зээлд хэдийнээ танил болсон дотоодын цэвэр усны бизнес Эм Жи Эл Акуа-н IPO эхэллээ.

Тус компани нь өөрийн 26.73 хувийг нийт 15.2 тэрбум төгрөгөөр үнэлэн нэгж хувьцаагаа 174 төгрөгөөр санал болгож байна.

Тухайн компанийн IPO хүрээнд Голомт Капитал ҮЦК-ийн зүгээс дараах зүйлсийг онцолж байна.

  • Холбоотой компаниудын дэмжлэг

Эм Жи Эл Акуа компанийн 100%-ийн хувьцаа эзэмшигч нь Ти Эм Эл Трейд ХХК бөгөөд тус компани нь Эм Жи Эл Акуа-аас гадна 8 компанийн хувьцааг эзэмшдэг. Эдгээр 8 компаниас 3 нь идэвхтэй үйл ажиллагаа эрхэлдэг байна.

Тухайлбал, ТЖТБ ХХК болон SESL Смарт Солюшн ХХК нь хуванцар дахин боловсруулах үйлдвэрлэл, SEGYY ХХК нь дарсны импорт хийдэг.

Түүнчлэн зэргэлдээ компани болох Эм Пластик ХХК нь бөглөө, сав баглааны зориулалттай багцлагч, ороогч уут үйлдвэрлэж байна.

Эдгээрээс харахад Эм Жи Эл Акуа компанийн холбоотой компаниуд нь ус үйлдвэрлэлд чухалд тооцогддог сав, баглаа, боодлын үйлдвэрлэл, дахин боловсруулалтаар үнэт цаас гаргагчтай синержи үүсгэж, ус үйлдвэрлэлийн өртөг бууруулахад ихээхэн дэмжлэг үзүүлдэг байна.

  • Бүтээгдэхүүний диверсификац

Цэвэр усны бизнес нь эдийн засгийн циклээс хамаарал багатай /consumer staples/ буюу бүтээгдэхүүний эрэлт нь эдийн засгийн өсөлт, бууралтаас үл хамаарч тогтвортой байдгаараа онцлогтой. Иймд тус компанийн өсөлтийг тогтвортой гэж үзэж болно.

Хөрөнгө оруулагчдын дундаас үнэт цаас гаргагч цэвэр усны зах зээлээ хэрхэн тэлэх вэ? гэсэн асуулт тавих нь дамжиггүй юм.

Voyage брэндийн цэвэр ус нь 200, 330, 500, 800 мл болон 1.5, 4.5 литрийн савлагаатайгаар үйлдвэрлэгдэж байна. Үнэт цаас гаргагч өөр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй буюу диверсификац сайн хийгдээгүй.

Үнэт цаасны танилцуулгад Эм Жи Эл Акуа-н савласан усны биет хэмжээ нь дотоодын зах зээлийн 30 орчим хувьтай тэнцэхүйц байна гэжээ.

Эдгээр фактуудаас харахад Эм Жи Эл Акуа нь цэвэр ус гэх тогтвортой эрэлттэй салбарын томоохон тоглогч болсон байна.

Гэвч цэвэр усны зах зээлийн багтаамж хүн амын өсөлтөөр хэмжигдэх тул үнэт цаас гаргагчийн өсөлт тогтвортой удаан байна уу гэхээс биш өндөр өсөлтийг үзүүлэх магадлал бага.

Хөндлөнгийн шинжээчийн зүгээс Эм Жи Эл Акуа цаашид цэвэр усны үйлдвэрлэлээс гадна бусад шингэн хүнсний үйлдвэрлэлийг бий болгох, бүтээгдэхүүний экспортыг тэлэх зэрэг бизнесээ өргөжүүлэх стратегийг баримталснаар өсөлтөө хурдасгах, бизнесийн циклээ уртасгах боломж бий гэж дүгнэж байна.

  • Ногдол ашгийн хүлээлт

2018-2022 оны хооронд борлуулалтын хэмжээ 6.6 тэрбум төгрөгөөс 33.3 тэрбум төгрөг болж, 49.8 хувийн жигнэсэн дундаж өсөлтийг үзүүлжээ. Гэхдээ энэ хооронд барааны үнэ 64.8 хувиар өссөн гэж үзвэл борлуулалтын энэхүү өсөлт нь инфляцаас хамаарсан гэж үзэж болох юм.

Харин нийт ашгийн маржин дунджаар 40 орчим хувьтай байгаа нь сайн үзүүлэлт бөгөөд өмнө дурдсанчлан холбоотой талын сав, баглаа боодлын үйлдвэрлэл, дахин боловсруулалтын дэмжлэгээр бүтээгдэхүүний өртгөө бууруулах давуу талтай байна.

Бидний зүгээс Эм Жи Эл Акуа нь харьцангуй тогтворжилтын шатандаа хүрсэн, цаашид өсөлт тогтвортой байх хүлээлттэй байгаа тул компанийн ногдол ашиг төлөлтийн харьцаа 40-60 хувьтай байх болов уу гэж таамаглаж байна.

 

IPO-н захиалга 05-р сарын 21-ыг дуустал үргэлжлэх бөгөөд та Голомт Капитал ҮЦК-аар дамжуулан захиалга өгөх бол👇

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!

ГИТАРЧИН, АЯ ЗОХИОГЧ ӨӨЖГИЙ - ГОЛОМТ КАПИТАЛ КОМПАНИЙН ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨХ ХАМТРАЛ🤗

 

Саяхан гитарчин, ая зохиогч Д.Өлзий-Орших буюу Өөжгий өөрийн уран бүтээлүүдээ оюуны өмчид бүртгүүлж, зарим дуучныг дуулахыг хориглосон.

Тэрээр "Номин талст" хамтлагийн зарим гишүүдтэй багахан маргаан өрнүүлж, тоглолтын орлогоос нь хөгжмийн зохиолч болон үг зохиогчид ямар ч хувь хүртдэггүйд дургүйцэж байгаагаа илэрхийлсэн билээ.

Мөн тэрээр Дууг зохиосон анхны мөчөөс зохиогчийн “онцгой эрх” гэдэг зүйл автоматаар үүсдэг. Түүнийг гэрчилгээжүүлж баталгаажуулах шаардлагагүй. Манай улсын нэгдэн орсон олон улсын оюуны өмчийн конвенц, Зохиогчийн эрхийн тухай хуулинд заасан байдаг” хэмээн нүүр хуудсандаа байр сууриа илэрхийлээд байна.

Тэгвэл мэргэжлийн ёс зүй, харилцагчийн эрх ашгийг үйл ажиллагааныхаа бүхий л түвшинд нэгт тавьж, гол зарчим болгон ажилладаг Голомт Капитал үнэт цаасны компани нь түүний үйл хэргийг дэмжиж буйгаа илэрхийлэн компанийнхаа брэнд аяыг бүтээлгэх хүсэлтийг түүнд тавьжээ.

Тус бүтээл нь 30 секунд үргэлжлэх ч өндөр өсөлттэй хөрөнгийн зах зээлийг илтгэх өрнөлтэй бөгөөд хамгийн гол нь зохиогчийн эрхийг дээдэлсэн онцгой эрхтэй, бусад бизнес эрхлэгчдэд үлгэр дуурайлал болохуйц бүтээл болсон гэдгээрээ онцлогтой юм.  

“GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2WEEK-6

 

Golomt Capital Championship-2 гадаад арилжааны уралдааны ТОП-10 оролцогчийн дундаж өгөөж 6 дахь долоо хоногт хуримтлагдсан дүнгээр 📊24.67%-тай байна.

Харин нийт харилцагчийн өгөөж 5 дахь долоо хоногт (05/06-05/10) -1.11% байгаа нь тухайн хугацааны S&P500 индексийн өгөөжөөс бага үзүүлэлт юм.

Багц дахь хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн хувьцаанууд:

  • Industrial and Commercial Bank of China (HKEX:1398)

  • American Airlines Group (NASDAQ: AAL)

  • Xinyi Solar (HKEX:968)

Багц дахь хамгийн өндөр уналтыг үзүүлсэн хувьцаанууд:

  • Tesla (NASDAQ:TSLA)

  • Canopy Growth Corporation (NASDAQ:CGC)

  • Nio (NYSE:NIO)

Эхний 6 долоо хоногийн үр дүнг харвал уралдаанд оролцогчдын нийт багцын 38.37%-ийг Азийн хувьцаанууд, 53.74%-ийг Хойд Америкийн хувьцаанууд бүрдүүлж байна.

Тэр дундаа 50.44%-ийг АНУ-ын хувьцаанууд, 35.65%-ийг БНХАУ-ын биржийн хувьцаанууд эзэлж байна.

УРАЛДААНД ОРОЛЦОХ ДООД ДҮН

БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА

Уралдаанд оролцогчдоос өөрсдийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан 🏆3 ялагч тодорч нийт 💵350,000,000.00 төгрөгийн гадаад арилжааны санхүүжилтийн данс ашиглах эрхийн эзэн болно.

 

Алибабагийн хувьцааны ханш өсөх буурах нь эргэлзээтэй

 

Алибаба компанийн цэвэр ашиг 86%-иар унасан нь хувьцааны ханшийг өндрөөр унагахад хүргэх үү?

  • 2024 оны эхний улирлын байдлаар Алибаба компанийн орлого хүлээлтийг давсан ч цэвэр ашгийн дүн буурсан байна

  • Цэвэр ашгийн дүн 3.3 тэрбум юанд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 85%-иар уналаа

  • Цэвэр ашгийн бууралт нь гэнэтийн зардалтай /unusual expense/ холбоотой байна.

Хэрэгжээгүй олз гарз

Мягмар гарагийн арилжаагаар Алибаба компанийн хувьцааны ханш 6.02%-ийн уналтыг үзүүллээ. Компани нь 2024 оны эхэнд 2027 он хүртэл 25.0 тэрбум ам.долларын хувьцаагаа халааслах хөтөлбөрийг баталснаар түлхэлтийн хөдөлгөөнүүдийг үзүүлсэн юм.

Компанийн зүгээс цэвэр ашиг буурсны шалтгааныг нээлттэй арилжаалагддаг компаниудад хөрөнгө оруулалт хийсэн ч үнэ цэн нь буурсантай холбон тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл хэрэгжээгүй олз гарз гэж тодорхойлсон байна.

Хэрэв гэнэтийн зардал болон хөрөнгө оруулалтын гарзыг оруулахгүйгээр тооцвол хувьцаа эзэмшигчдэд ногдох ашиг 11%-ийн бууралтыг үзүүлэх байжээ.

Алибаба компанийн хувьцааны ханш АНУ-ын бирж нээгдэхэд 8.1%-иар унасан бол арилжааны сүүлийн хагаст 77.8 ам.долларын ханшаас дээш татсан хөдөлгөөнийг үзүүлээд байна. Иймд Алибаба компанийн хувьцааны хүрч болох боломжит эхний ханш 85 ам.долларт байна. 

 

Хятадын автомашины экспорт түүхэн дээд амжилт тогтоолоо

БНХАУ-ын дотоодын автомашины борлуулалт буурсан ч экспорт нь 4 сард түүхэн дээд түвшинд хүрлээ. Үнийн өрсөлдөөн ширүүсэж, эдийн засгийн сэргэлт тогтворгүй байгаа үед хэрэглэгчдийн худалдан авах чадвар буурч байгаа нь дотоодын борлуулалт өнгөрсөн оны мөн үеэс 5.8 хувиар буурахад хүргэсэн байна.

Харин дөрөвдүгээр сард 417,000 ширхэг автомашины экспорт хийсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 39 хувиар өссөн үзүүлэлт боллоо.

Electric Car Technology GIF by Volkswagen Financial Services

Цахилгаан автомашины борлуулалт өмнөх сараас 12.1 хувь болж өссөн ч холимог хөдөлгүүрт (PHEV) автомашины борлуулалтын түвшинд хүрч чадахгүй байгаа хэвээр байна.

Эхний улирлын байдлаар Хятад улс дэлхийн холимог хөдөлгүүрт автомашины зах зээлийн 70 хувийг дангаар бүрдүүлж байна. 

Гадаад арилжааны брокер

📱 8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

 Гадаад арилжааны брокер

 📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

Зах зээлийн шинжээч таныг урьж байна

 

Өөрийгөө нээн илрүүлж, нөөц бололцоогоо танин мэдэж, хөрөнгийн зах зээлийн мэргэшсэн шинжээч, арилжаачдын нэг болохыг хүсч буй хэн бүхэнд Монголын тэргүүлэгч үнэт цаасны компаниудын нэг болох Голомт Капитал ҮЦК ХХК урьж байна.

  • Хөрөнгийн зах зээлд ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй

  • Багаар ажиллах болон харилцагчийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих харилцааны өндөр ур чадвартай

  • Бизнес болон санхүүгийн шинжилгээ хийх аналитик ур чадвартай

  • Хариуцлагатай, тасралтгүй сурч хөгжих сонирхолтой

  • Python, VBA эзэмшсэн бол давуу тал болно

  • Санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно

🤗Та өөрийн CV-г (Монгол эсвэл Англи хэл дээрх)

🤗Та өөрийн CV-г [email protected] хаягт илгээнэ үү.

🤗CV хүлээн авах хугацаа: 2021.05.08 - 2021.05.15

ТАНЫ ХУРИМТЛАЛЫН ШИНЭ БОЛОМЖ - БОНД

Голомт Капитал ҮЦК нь Монголын банк санхүү, дэд бүтэц, газрын тосны худалдаа, барилгын салбарын ТОП компаниудын төгрөг болон ам.долларын эрсдэл бага, өгөөж өндөр, барьцаа баталгаатай бондуудыг санал болгож байна.

Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар гүйцэтгэсэн амжилтттай ажиллаж байгаа бөгөөд харилцагчийн өгөөжийг 1  ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.

 

 

 БИД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД

  • 📊 Өсөлттэй салбар

  • 📱Хүүгийн харьцуулалт

  • 📅Хүү төлөх давтамж, хугацаа

  • 💵Өгөөжийн өргөн сонголтоос өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөрөнгө оруулалт хийх боломжийг олгож байна.

 

 

 8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530

МХБ-ийн 2024.05.14-ний өдрийн арилжаа

 

 

2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 265,511,869 төгрөгийн үнийн дүн бүхий 955,992 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

  • Монгол нэхмэл ХК (MNH +14.98%)

  • Монноос ХК (MNS +14.98%)

  • Жуулчин дюти фрий ХК (SUL +14.75%)

  • Улаансан ХК (UNS -15.00%)

  • Хөх ган ХК (HGN -12.39%)

  • Эрдэнэс сольюшинс ХК (AMT -6.00%)

  • Хөрөнгө оруулалтын сангийн 53,721 ширхэг нэгж эрх 41,757,800 төгрөгөөр

  • Хөрөнгөөр баталгаажсан 1 ширхэг үнэт цаас 99,900 төгрөгөөр,

    Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 378 ширхэг бонд 37,800,000 төгрөгөөр тус тус арилжигдлаа.

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 22,272,000 юань буюу 10,410,378,240 төгрөгөөр

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 3 багц 9,450 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 595,350 ам.доллар буюу 2,013,217,700 төгрөгөөр

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 11,008,000 юань буюу 5,145,359,360 төгрөгөөр

  • "Тавантолгой" ХК-ийн 8 багц 51,200 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 8,089,600 ам.доллар буюу 27,355,548,672 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 45,780,469,276 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.66% хувиар өсч, 42,731.22 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,964,807,937,290 төгрөг боллоо. 

 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!